Доктор профессор С.Батхуяг: Зах зээлийн хүнд үед сурын спортыг авч явах үүрэг надад оногдож байлаа


-Та үндэсний сурыг анх удаа шинжлэх ухааны үүднээс судалсан хүн. Нэг ёсондоо сурын харвааны судлалын эхлэлийг тавьсан гэж хэлж болно?
-Сурын харвааг шинжлэх ухааны талаас нь тун бага авч үзсэн байгааг анзаараад физикч, сурган хүмүүжүүлэгч хүний хувьд, дээр нь өөрөө энэ спортоор оролддогийн хувьд физикийн шинжлэх ухаан болоод техник, арга зүйн талаас нь бага ч болов цэгцэлж судаллаа. “МҮСХарвааны онолын товч үндэс”, “МҮСХ-ны арга зүйн ерөнхий үндэс” гэж өмнө нь гаргасан хоёр товхимолдоо тулгуурлаж бичсэн бөгөөд энэ нь сурын талаарх ном товхимлуудаас арай өөр шинэ мэдээлэлтэй болсон гэж боддог.
-Энэ талын судалгаа хийхэд үзэж харах, харьцуулах материал цөөн байсан биз?
-О.Намнандорж, Г.Балдандорж гуай нарын жижиг товхимлыг эс тооцвол харах үзэх юм тун бага байсан л даа. Би судалгаандаа сумны хөдөлгөөний онолыг физикийн кинематик, динамикийн онолын үүднээс авч үзсэн. Арга зүй, техникийн талын юмыг өөрөө харвадаг, нөхдийнхөө харваж байгааг хажуугаас нь хараад задалж үзэхийн дээр байт харвааны техниктэй нэлээд холбож үзлээ. Байт харвааны сургалтын техникийн талын судалгаа нэлээн сайн хийгдсэн байдаг бөгөөд тэндээс арга зүйнхээ санааг авсан. Дээр нь буудлага, пуужин байна. Ийм төсөөтэй шинжлэх ухаануудыг харьцуулж номоо их энгийн байдлаар бичсэн. Ер нь энэ маань сурын харвааны судлалын эхлэл болж байгаа учраас шинжлэх ухаан талаас нь айхтар гүнзгий гаргасангүй. Гаргалаа гэхэд хүн уншиж ойлгох нь тааруухан болов уу гэж бодоод энэ судалгааг эхний удаад классик механикийн түвшинд хийлээ.
-Та сурын холбооны хүндэт ерөнхийлөгч. Нэлээд олон жил ерөнхийлөгчийнх нь ч албыг хашиж байсан шүү дээ?
-Сурд багш мэргэлжилтэй хүн ховор байсан учраас тэр үед би анхдагч маягтай орж ирж байлаа. Тэр үеийн сурын холбооны тэргүүн Г.Балдандорж гуай доктор профессор хүн байсан бөгөөд надад өөрийн ажлаа залгамжлуулж өгсөн юм. Тэгээд би 1989 онд Сурын холбооны ерөнхийлөгч болж, зах зээлийн харилцаанд шилжин орсон тэр хүнд үед монгол үндэсний сурын харвааг амьд авч үлдэх хүнд үүрэг надад оногдсон юм. 1999 онд зах зээлийн харилцаанд нэлээд гүнзгий орж, сурын холбоог цаашид санхүү эдийн засгийн талаар дэмжээд явах чадвартай хүн өгөх хэрэгтэй гэсэн санаачилгын дагуу энэ ажлаасаа сайн дураараа түдгэлзсэн дээ. Тэгээд одоогийн тэргүүн Ч.Энхтайванг сонгож, намайг хүндэт ерөнхийлөгч болгосноос хойш өнөөг хүртэл холбоондоо зөвлөхийн үүрэгтэй ажиллаж байна.
-Зах зээлийн нийгэмд үндэсний сур харваагаа хадгалж үлдэх үүргээ хэр биелүүлсэн вэ?
-Энэ үүргээ тийм ч сайн биелүүлж чадаагүй байх. Гэхдээ тэр үед нэлээд олон тооны шинэлэг арга хэмжээнүүдийг авч байсан. Олон нийтийн дэмжлэг туслалцаанд тулгуурлаж энэ сурын харваа хөгжих ёстой юм байна гэдгийг ойлгож, тэргүүлэгчидтэйгээ ярилцаж байгаа бүх тэмцээнүүдээ ивээн тэтгэгчтэй болгосон. Манай ахмадуудын нэрэмжит харваа тэр үед гарч ирлээ. Оны шилдэг харваачийг шалгаруулах ажиллагааг 1991 оноос эхэлж явуулдаг болсон. Багийн харвааг түлхүү хөгжүүлбэл бие биенийхээ дэмэнд сурын харвааг өргөн дэлгэр болно гэдэг үүднээс багийн харвааг явуулдаг болсон. Тэгээд харваачид их залуужсан байна. Намайг сурд орж ирэхэд Улсын аварга шалгаруулах харваанд дундаж нас нь 40 байсан юм. Тиймдээ ч хэдэн хөгшчүүлийн тоглоом гэж адлагддаг байсан. Гэтэл өнөөдөр дундаж нас 30 болсон байна. Наадмаар 20-30 хүүхэд харвадаг байсан бол одоо 70-80 хүүхэд харваж байна. Энэ бол сур залуужсан хөгжсөний илрэл юм. Гэхдээ энэ ганц минийх биш бидний хамтын чармайлтын хүч, баримталсан бодлого маань ерөнхийдөө зөв байсных гэж боддог.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна