“Хүч” нийгэмлэгийн харваач Н.Даваадорж: Хуванцар нум уян харимхай учраас барагтай бол эвдрэхгүй


-Урианхай нумыг хуванцраар урлаж, оюуны бүтээлийн гэрчилгээ авч байсан. Тэр тухай яриагаа эхэлье?
-Уг нь би холбооны мэргэжилтэй, 33 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаандаа холбооны техник төхөөрөмжийг янз бүрээр туршиж хийдэг байсан. Орчин үеийн холбооны хөгжлийг гүйцэхээ байж, сурын спорт руу орж, жаал юм хийж эхэлсэн гэх үү дээ. Манай уламжлалт Монгол нуманд байгалийн гаралтай бүтээгдэхүүн, ховордсон ан амьтны эвэр, өд сөд ордог. Тиймээс нум сумаа орчин цагт нь тохируулж, эдэлгээг нь уртасгах, чанарыг нь дээшлүүлж, үйлдвэрлэлийн чанартай болгох зорилгоор хуванцар нум, сумны онь, булцуу хийж эхэлсэн.
-Хэдийнээс эхэлж хуванцар нум хийсэн бэ. Хэдэн төрлийн бүтээлээр патент авсан бэ?
-1998 оноос хуванцар пластмасаар нум, сумны хэрэглэл хийж эхэлсэн. Гэхдээ ганцхан урианхай нум л хийж байгаа. Тэгээд ч урианхай нумаараа 2004 онд Оюуны өмчийн газраас патент авсан. Мэдээж техникийн шаардлагыг хангасан нум болж чадсан. Үүнээс гадна сумны булцуу, онь, бэлгэдлийн тэнгэрийн таван сум, домын гурван сум гээд нийт таван төрлийн бүтээлээр патент авсан. Сумны онь нь дотроо халх, урианхай, буриад сурын гэдгээрээ өөр өөр бөгөөд энэ дотроо эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гээд тус тусдаа том жижиг янз бүрийн хэлбэртэй.
-Хуванцар нум, булцуу, онь эдэлгээний хувьд уламжлалт нумаас илүү болж чадсан уу?
-Таван жилийн өмнө хийсэн нумаар одоо ч харваж байгаа. Тэгээд ч эвэр булцууг бодвол хуванцар булцуу нь эдэлгээ сайтай нь нотлогдсон. Янгирын эвэр булцуу, хулсан онь эдэлгээгээрээ хуванцарыг гүйцэхгүй. Хуванцар нь нийтлэг эд, уян харимхай байдаг учраас эвдрэл багатай, хэзээ ч хагарахгүй. 1998 оноос хойш хийгдсэн хэрэглэлүүд өнөөдөр гадна тал нь зүлгэгдсэнийг эс тооцвол муудсан юм байхгүй. Механик хөдөлгөөн ямар ч эд эдлэл элэгдэнэ шүү дээ. Байгальд эвдрэхгүй, бүтэц нь өөрчлөгдөхгүй зүйл гэж байдаггүй. Хүйтний улиралд уламжлалт нум шиг хатуу болохоос гэмтэхгүй. Гэхдээ монголд одоохондоо өвлийн харваа алга байна л даа.
-Харвахад жирийн нумнаас ялгагдах юм уу. Харвалт, сумны тусгалд нөлөөлөхгүй юу?
-Харваачид харваж үзээд арай зөөлөвтөр байна, хөвчиндөө сууж өгөхгүй байна гэсэн шүүмжлэл тавьж байсан. Тэрийг би үйлдвэрлэлийнхээ явц дунд арилгаж байгаа. Түүнээс өөрөөр уламжлалт нумнаас чанарын хувьд нэг их муудаад байсан зүйл байхгүй, адилхан. Хүчин чадлын хувьд ч ойролцоо.
-Хуванцар нум, булцуу хасааны давуу тал нь юу вэ?
-Манай нум сум чинь дандаа гар үйлдвэрлэлээр явагддаг шүү дээ. Нэг нум хийхэд хагас жил зарцуулдаг. Тэгвэл үйлдвэрлэлийн аргаар хуванцар нум хийхэд ердөө долоо хоногийн дотор нэг нум гаргачих жишээтэй. Халх сумны булцуу, онины хувьд дүрмэнд заасан жингээс арай бага, хэмжээний хувьд адилхан. Нэгэнт халх сурын дүрэм ёсоор хуванцар нумаар харваж болохгүй ч эхлэн суралцагч, сонирхогчдын хувьд хямд төсөр нумаар харваж сурахад боломжийн гэж үзэж байгаа. Бас халх сурын булцуу, хасааг сургалтын зориулалтаас гадна харваачид ч бороо чийг, нар салхинд бэлтгэл хийхдээ ашиглаж болно. Эвэр, шөрмөс гээд байгалийн бүтээгдэхүүн биш нийтлэг эд учраас нар салхи, бороо шорооноос болоод халж зөөлрөх, бээрч, хатуурах, норж шалчийна гэсэн ойлголт байхгүй. Бороо шороонд ч бэлтгэлээ хийж л байна.
-Тэнгэрийн таван сум, домын гурван сумны тухайд тодорхой ярихгүй юу. Ямар бэлгэдэг бодож урласан юм бэ?
-Монгол түмний таван сумны бэлгэдлийг шүтээн болгох зорилгоор Тэнгэрийн таван сумыг хийсэн юм. Таван сумны хувьд бараг дэлхий нийтээр мэддэг болоод байна шүү дээ. Дээхэн манайд АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш айлчлахдаа Алунгоо эхийн таван сумны домгийг ярьж байсан. Энэ таван сумны түүх 970 оны үеийнх шүү дээ. Домог нь ч эв нэгдлийг илэрхийлсэн байдаг. Тэнгэрийн таван сумыг задалж тайлбарлах юм бол гэр тэрэгний дүрстэй суурийн дээр таван хүүхдийг төлөөлсөн дугуй дүрс, голд нь Алунгоо эхийн дүрс бүхий дугуй, доор нь нарны цацрагийг бэлгэдсэн цацагтай хийсэн. Домын гурван сум нь урианхай суранд айлын тооноор энх амгалан, аз жаргалтай байхыг бэлгэдэж гурван сум тавьдаг. Энэ үүднээс домын гурван сумыг хийсэн. Үүний зохиомж нь эрийн гурван наадам буюу бөх, морь сурын гурван дүрс байгаа. Тэнгэрийн таван сум, домын гурван сумыг авъя гэдэг захиалга ирдэг. Гэхдээ хийхэд асар их хөдөлмөр ордог юм. Анх Баасанхүү мэргэн хоёр жил түрүүлэхэд анхны Тэнгэрийн таван сумаа бэлэглэж байсан. Түүний дараа Хонгор мэргэн түрүүлэхэд нь өгсөн.
-Ямар технологи, горимоор хийдэг вэ?
-Хуванцраар цутгаж хийдэг учраас хэв хэрэгтэй. Булцуу нь дотроо хүүхэд, эрэгтэй, эмэгтэй хүнийх гээд олон янз болохоор бараг хориод хэв болчихож байгаа юм. Эхлээд бүх хэмжээ дамжаагаа авч, зургаа гаргаад тэрнийхээ дагуу хөнгөн цагаан юмуу, хар металлийг зорж боловсруулж хэвээ хийдэг. Тэгээд тусгай машинаар хуванцараа хэвэндээ цутгадаг. Цутгадаг машиныг би өөрөө хийсэн. Нэг үгээр хэлбэл, хайгуулаад даралтаар шахдаг шнелк байгаа юм. Би үүнийг ажлынхаа зав чөлөөгөөр хийдэг учраас яг үүнийг хийх хугацаа бага байдаг. Хэрвээ үйлдвэрлэлийн чанартай дагнаад хийвэл долоо эсвэл тав хоногт нэг нум гарна.
-Нумнаас өөр төрлийн зүйл хийж үзсэн үү?
-Үзэлгүй яахав. 1980 хэдэн оноос хойш би өргөн хэрэглээний төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж байсан. Аяга, цахилгааны хэрэгсэл, холбооны хэрэгсэл, жижиг сав, кропны хайрцаг гээд л олон зүйл хийсэн дээ.
-Та одоогоор яг хэдэн нум хийгээд байгаа вэ. Гадуур харваж байгаа ямар хүмүүс байна?
-Миний нумнуудыг Хэнтий, Баян-Өлгийн урианхайчууд хэрэглэж байгаа. Дээр нь би өөрөө хэрэглэж байгаа. Нийт 14-15 ширхэг нум хийсэн юм байна. Миний хийсэн нумыг голдуу урианхай сурынхан хэрэглэж байгаа. Халх сурын дүрэмд нум нь эвэр элэг, шөрмөсөн артай байна гээд заачихсан байдаг болохоор миний нумыг хэрэглэхгүй байгаа. Харин манай Урианхай сурын холбооноос хуванцар нум хэрэглэхийг албан нум хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн.
-Түүхий эдийн хувьд хаанаас авдаг вэ? Үнийн хувьд боломжийн биз?
-Би цэвэр түүхий эдээр хийдэг. Хуванцарын түүхий эд гээд цагаан будаа шиг ширхэгтэй материал байдаг юм. Хуванцар чинь дотроо миний ч мэдэхгүй бараг наяад төрөл байдаг. Би полиэтилин, полипропелен хоёрыг хольж хийдэг. Хольцыг нь тааруулж, хатуу зөөлнийг нь тааруулж байгаа гэсэн үг. Полиэтилен гэдэг нь зөөлхөн, полипропелен гэдэг нь хатуу учраас хатуу зөөлний найрлагыг нь тааруулахын тулд энэ хоёрыг хольдог. Ингэж байж уян харимхай чанарыг нь гаргаж ирдэг юм шүү дээ. Өнгөний хувьд хуванцарын будаг гэж байдаг юм. Ийм будагнууд манайд аль хэдийнэ ороод ирчихсэн, гялгар уут хийдэг бүх газруудад байдаг.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна