Дон үүлдрийн адуу дотроо хоёр төрөлтэй

2013 оны 5-р сарын 31 -нд

Дон адуу бол Орос ах нарын уналгын чиглэл бүхий нутгийн шилдэг үүлдрийн нэг юм. Уг адууг бий болоход ногайн адуу үндэс нь болж өгчээ. XVIII зууны үед дон адуу нь монхор хамартай, согоон хүзүүтэй, бөгтөр нуруутай хатингар янзын хөнгөн шаламгай биетэй, монгол маягийн жижиг адуу байлаа. Энэ адууны галбирыг хянуур үзэхэд дал нь босоо, хагд үе нь хангалтгүй хөгжсөн явдал түүний өвөрмөц онцлог болдог юм.
Доны казахууд тэр үед Европ тивийн зүүн өмнөд нутгийн ард түмэнтэй ямагт дайтаж тэднээс дорно зүгийн олон үүлдрийн адуу авч байсан бөгөөд үүнд Туркмен, Черхас, Пеэс, Карабах үүлдрийн азарганууд багтаж байжээ. Хожим 1812 оны дараагаар Дон үүлдрийн адууг цэвэр цусны уналгын үүлдэр, Орлов-Ростопчин ба Стрелец үүлдрээр сайжруулж эхэлсэн юм. Провалийн адуун заводыг байгуулж тэнд уналгын чиглэл бүхий олон үүлдрийн янз бүрийн азарга аваачжээ.
Тийнхүү Монгол угтай нутгийн адууг дорно зүгийн адууны хэв байдал бүхий үүлдрүүд, цэвэр цусны уналгын үүлдэр болон оросын уналгын (орлов-ростопчин, стрелец) үүлдрүүдээр сайжруулсаны үр дүнд Дон адуу бий болсон ажээ.
Хуучин хэв байдал бүхий Дон адуу одоо байхгүй бөгөөд орчин үеийн Дон үүлдрийн адуу бол сайжран боловсорч яваа уналгьш үүлдэр болно.
Энэ үүлдэр нь орчин цагт хоорондоо ялгаа бүхий хоёр хэв байдлыг тогтоож байгаа бөгөөд үүнд: хөнгөн толгойтой, урт хүзүүтэй, хатингар биетэй, дорно зүгийн адууны хэв байдал; нөгөөх нь нэлээд том, лагс биетэй цээжний бүслүүрийн хэмжээ ихтэй, сунгуудуу хэлбэр байдалтай бядлаг адуу орж байна.
Дон адууг өвөл, зуны турш задгай хээр тал газрын бэлчээрийн хатуу ширүүн нөхцөлд сүрэглэн маллаж үржүүлсээр ирсэн болохоор тэр адуу эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай, шаардлага багатай зэрэг үнэтэй сайн чанартай болжээ.
Дон адуу галбирын талаар цэвэр цусны уналгын адууг бодвол намхан богино хөлтэй, цээжний бүслүүрийн хэмжээ ихтэй, нэлээд урт биетэй болно. Ялимгүй уртавтар бөгеөд нэлээд хатингар толгойтой, урт хузүүтэй, их матаас бүхий нуман хавиргатай, цэх шулуун заримдаа бөгтөр нуруутай. Урт бөгөөд цэх шулуун хондлойтой. Богино бөгөөд босоо далтай. Хагд үе нь хангалтгүй хөгжсөн байх нь олонтаа тохиолддог. Дон адуунд зээрд, хээр зүс хамгийн их дэлгэрсэн бөгөөд бор зүс ховор тохиолдоно. Зээрд, хээр зүс алтан шаргал туяатай байх явдал олон үзэгддэг нь дорно зүгийн адууны цус оролцсоныг гэрчилнэ.
Дэлхийн нэгдүгээр дайн ба иргэний дайны үед Дон адуу бараг л бүрмөсөн сүйрэх шахсан бөгөөд иргэний дайны дараагаар Зөвлөлт Холбоот Улсын маршал С.М. Будённыйн заавар болон шууд оролцоотойгоор, Дон үүлдрээс үлдсэн цөөн адууг адуун заводуудад цуглуулан бөөгнөрүүлсэн билээ.
Эдгээр адуун заводуудад Дон адууг анхандаа цэвэр цусны уналгын үүлдрээр эрлийзжүүлж эхэлсэн боловч хожмоо шилдэг сайн гүүг Дон азаргаар хээлтүүлэх болжээ. Уналгын адууны хэв байдлаас холдсон болхи биетэй гүүг цэвэр цусны уналгын үүлдрийн, эсвэл будённый үүлдрийн азаргыг ашиглаж цус сайжруулах эрлийжжүүлгийн аргаар сайжруулж болно.
Дорно зүгийн адууны хэв байдал бүхий шилдэг азаргыг тохируулан сонгож ашиглах, бойжуулалт болон дасгалт тарлалтын нөхцлийг сайжруулах замаар Дон адууны галбирын дутагдлыг арилгаж болох юм.
Дон үүлдрийн адууг эмээллэж унах ба хөллөж эдлэхэд нэгэн адил сайн байдаг. Дон үүлдэр нь Оросын зүүн өмнөд хээр талын дүүрэгт өндрөөр үнэлэгддэг. Дээхэндээ Дон үүлдрийн элит адуу бойжуулж нэрд гарсан шилдэг аж ахуйн тоонд Будённыйн нэрэмжит, Проле тарийн, Дубовын, Иссык Кулийн адуун заводууд ордог байжээ.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна