Тод манлай, Манлайгууд хурдан хүлгэдээ төрийн торгон сүрэгт бэлэглэлээ


Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, Э.Эрдэнэчулуун, А.Батсүх, Манлай уяач Д.Одгэрэл, Б.Мөнхтөр, Б.Бат-Өлзий, ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнай нарын морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа энэ цагийн өнгийг тодорхойлж буй эрхмүүд нэгдээд байгаа гэнэ. Учир нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжин эдгээр уяачид төрийнхөө торгон сүрэгт өөрсдийн хурдан удмын адуунаасаа хандивлахаар болжээ. Зургаадугаар сарын 3-нд Сэцэн хан аймгийн Бишрэлт засгийн Хардал жанжин бэйс Пүрэвжавын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн тэд Төрийн торгон сүргийг адгуулан малладаг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дахь зэвсэгт хүчний 232-р ангид хүрэлцэн ирцгээсэн юм. Энэ үеэр бид тэдний сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү: Бидний өвөг дээдэс хүлэг сайн морьтойгоо Монгол төрийг үүсгэн байгуулсан. Тэр утгаараа хүлэг сайн морьдоо монголчууд дээдлэн хүндэлж ирсэн билээ. Тиймдээ монгол төрийнхөө их баяр наадмаар 9 хөлт цагаан тугаа 9 шарга мориороо төв цэнгэлдэхдээ залдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан төрийн түмэн сүргийн тухай санал санаачлагыг бидний хэсэг уяачид дэмжиж, өнгөрсөн оны 11 сард хоорондоо ярилцаж, санаа бодлоо хуваалцгаасан. Түүнээс хойш хэдэн сар өнгөрсөн байна. Энэ удаад бид түмэн сүрэгтээ өөрсдийн адуу малнаасаа хандивлахыг хүссэн юм. Миний хувьд өндөр төрийнхөө их сүрэгт нэг азарга хандивлаж байгаа. Босоо бичиг шигээ босоо заяатай, Монгол эр хүний хийморь мөнхөд өөдөө байх болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлмээр байна.
Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун: Төрийн маань 9 хөлт цагаан сүлдийг залдаг 9 шарга адуун дээрээ ирээд байгаадаа баяртай байна. Энэ бол наадмын өмнө тохиож байгаа бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал юм. Би төрийн адуу болох шарга азаргаа улсынхаа наадамд олон удаа түрүүлгэж, айрагдуулсны хувьд бүгээн, цагаан зүсэнд их дуртай. Монголчууд бид цагаан өнгийг ихэд бэлгэшээдэг шүү дээ. Сайн сайхан бүхнийг цагаан сүүгээрээ, цагаан өнгөөр бэлгэддэг улс. Энэ дашрамд зэвсэгт хүчний 232-р ангийн хамт олны цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсч байна. Ерөнхийлөгчийн санаачилсан төрийн торгон сүрэг улам арвижих болтугай. Адуу бол тэнгэрийн хиймортой амьтан. Нөгөө талаараа эр цэрэг арми гэдэг бас хийморь. Тэр чигээрээ эх орны сүр сүлд болсон улс шүү дээ.
Монгол улсын Манлай уяач Б.Мөнхтөр: Төрийн их сүрэгт өөрийн хувь нэмрийг оруулан оролцож байгаадаа баяртай байна. Санаа нийлсэн бидний найман уяачид энэ тухай саналаа нэгтгэн Ерөнхийлөгчид бараалхсан юм. Энэ удаад бид салхийг нь хагалан торгон сүрэгтээ адуугаа бэлэглэхээр болж байна. Энэ бол зөвхөн бид бүгдийн биш монгол улсын адуу юм шүү дээ. Миний хувьд найман адуу бэлэглэж байгаа бөгөөд өдөр судар харж байгаад авчирч өгнө дөө.
П.Ундраа











0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна