Зохиолч, сэтгүүлч, мэргэн харваач аав минь


/хөрөг нийтлэл/
“...Алив чимээгүй гэм дээ ... Миний хүххдүүд радиогоо чангалаадах аа...” Хаалганы дээхнэ өлгөсөн радион дор очиж зогсчихоод хамаг анхаарлаа төвлөрүүлэн, аавд минь сураг тавьж амжилттай нь хүлээж суугаа ээжийн минь үгс 70-аад оны сүүлээр миний санахад наадам болохоор аав минь байхгүй, бид Хөвсгөл аймгийн Мөрөн хотод аавынхаа нэрийг радионоос сонсвол хамт байгаа мэт баярлацгаан, “... тэгж хэллээ, ингэж хэллээ,.. түрүүлж явна гэнэ ш дээ” гээд л бөөн хөл хөөрцөг болцгоодогсон. Зөвхөн бид ч биш, хажуу хөршүүд, аав ээжийн найзууд ч бас “Өглөө ямар ч байсан нэр нь гарлаа. Одоо ярих байх, радиогоо сонс, Сооёо” гээд л ээжийг минь байн байн сандаргана. Хүүхэд байхад би яагаад ч юм аавынхаа сур харваж байгаа дүр төрхөөр биш, ийм л нэг радои сонсон бужигналдах гэр бүлийнхээ уур амьсгал, хүмүүсийн “мэргэн” хэмээн дуудах нэрээр л аав чинь төрийнхөө наадамд түрүүлсэн мэргэн хүн гэж мэддэг байлаа. Наадмын үеэр л гэхээс биш, аав минь зундаа бидэнд олддоггүй хүн ч биш л дээ. Хөвсгөл нуур /усан онгоц/, Хадатын рашаан, дулаан бүлээний рашаан, Эрчимийн нуруу, Хөх цав/төрсөн нутаг нь/, Эгийн гол, Түнэлийн амралт... гээд аав минь гэр бүлээ амраагаагүй үзэсгэлэнт газар Хөвсгөлд л лав үлдээгүй болов уу гэж би боддог юм. Аавыг тарвага хошгоруулан “бүжихээр” ээж шоолж инээнэ гэж тоймгүй. Бид бас дагаж элгээ хөштөл, бүр унаж тусан инээлддэгсэн. Ээж минь тэнгэрт заларч, эгч ах маань хойшоо сургуульд явцгааж, аавтайгаа үлдсэн үе буюу дунд сургуулийн 6-р ангиас хойш аавтоайгаа хоёулхнаа анд явдаг байсан гайхалтлай сайхан дурсамж надад үлджээ. Ан гэснээс анд явж байх үед нь аавд минь хийгээд нутгийн анчдад тохиолддог хачин сонин адал явдлууд, монгол анчдын амьдрал, ухааныг хүүхдийн сэтгэхүйд зориулан тэдний хэллэгээр шүлэглэн шадлан бичсэн гайхам сайхан зохиолыг аав минь туурвиад хэвлүүлж чадахгүй бурхандаа явсныг ямар ч байсан эздэд нь барьж мэлмийд нь хүргэнэ дээ гэх нэгэн зорилго тархи, зүрхэнд минь уяатай явна. Аавын минь “Замын эхэн” шүлэг нйараглалын ном, “Далай ээжийн хүүрнэл” эссэ, тууж, “Амьдралын амт” жүжгийн зохиолын ном, “Ухаан тэлсэн яриа”/сүүлд Дэлхийн зөн дахин хэвлэж, баруун таван аймгийн малчдад гарын авлага болгон тараасан/ өгүүлэл, найрууллгын эмхтгэл гээд олон ном уншигчдын гар дээр очсоноос гадна олон ч дуу нь ард түмэндээ хүрсэн дээ. “Сүх гэдэг хүүхэд байжээ Сүүлдээ тэгээд баатар болжээ хө Хонгор халиун унага байжээ Хожим нь тэгээд морь болжээ хө” гээд олон үеийнхэн дуулсан түүхэн дууг аялж үзээгүй хүн ховор байх даг шүү.Ид сур харваж явахад нь өрсөлдөгч нь найз нөхөр нь явсан МУ-ын гарамгай мэргэн Цэвээн гуайд зориулж,
“Нас ная зооголсон ч
Наадмын мэргэний бариатай
Үндэсний ёурдаа баатар
Үр садаараа мэргэчүүл
Улсын гавьяатын үйлстэй
Ууган гарамгай мэргэн дээ” хэмээн “Гарамгай мэргэн” дууг бичиж, хөгжмийн зохиолч Даваагийн аяар гавьяат жүжигчин Жанчив дуулсан нь аавын минь ард олондоо өргөсөн сүүлийн дуу нь байж дээ.
“... Эрийн увдисаар исгэрэх сум нь Эзэн тэнгэрийн шившлэгийн дуультай ... гарамгай мэргэний бахархлын уухай, уухай, уухай...”
Намайг сүүлд мэргэжлээ сольж сэтгүүлч болоход аав минь сүрхий бэлгэшээж, “хэрэгтэй хэрэггүй хэдэн юм сараалжсан, баахан цаас хаягдаад дуусах дагаа л гэж бодож байлаа. Санаа аваад хэрэг болгож чадвал энэ муу хэдэн цаас ч уг нь хог биш юм шүү” гэж билээ. Анх телевизийн ток шоу хийх гэж зүтгэж явахдаа ч аавынхаа “Ухаан тэлсэн яриа” хэмээх номын нэрнээс санаа аван Араншин ток шоугаа босгосон доо. Харин аавыгаа зочноор нэг уриад залууст үгийг нь дуулгаж, ухааныг нь хором ч болов хүргэж чадаагүйдээ бишгүй л гэмших юм. Харин аавыгаа жаахан ч гэсэн баярлуулсан зүйл бол аавынхаа нумыг барин сур харваж эхэлсэн маань билээ. Гурван жил манай хананд, орны маань дээр залаастай байсан аавынхаа нумыг нэг л шөнө учиргүй зүүдэлж хоноод өглөө нь бариад гарсан даа.хөвсгөлөөс төрсөн, тэгэх тусмаа аав минь Хөвсгөлд сур хөгжүүлэх гэж зүтгэж тэмцэж явсан үед төрсөн харваачид олон бий. Аавын минь хамтран зүтгэгч, найз нь, ах нь болсон Үндэсний сурын холбооны хүндэт мэргэн Шарав ах, охин улсын мэргэн Лхагвасүрэн эгч л шууд тархинд бууж, яваад очтол “сурын талбай дээр Дорноговийн Галсанцэрэн гэж хүнийг сураад оч, тусална, тэмцээн болж байгаа” гэдэг юм байна. Яваад очтол түм түжигнэж, бум бужигнаж байна.Улсын аваргын багийн тэмцээнболж байсан нь тэр. Сонирхолтой нь миний барьсан нумыг хүмүүс, ахмад харваачид таньдаг хүнээ харсан юм шиг л “хүүе, хөөе” болцгоож, “Жүгдэрхүү мэргэний галжиртай шар нум байна шүү дээ. Чи юун хүүхэд вэ” гэцгээснээр би гэдэг хүн шинэ хүн биш, ерөөсөө л энэ их сурчдын нэгэн байсан лугаа их гэр бүлд нь багтаад явчихсан даа. Тэр өдөр 1998 оны 6-р сарын 26 байлаа. Сум тавьж эхэллээ. Наадамд ч харвах юм боллоо. 7-р сарын 6 нд аавдаа Мөрөн лүү утсаар хэллээ. Аав минь бүр итгэж ядаад “үгүй, чамайг харваа хөөх юм гэж ер санасангүй. Аав нь бүр муу нумаа хөөрхий үнэд хүрвэл зарчихдаг ч юмуу даа гэж бодож байсныг яана. Үгүй ер нь, уг нь ч манайхнаас харваад явж байх ёстой л юм байгаа юм” гэж ирээд л ярьж байсан хүн маань 9-нд наадмын өмнө нисээд ирэв ээ. “Сүүлийн арваад жил төрийнхөө наадамд сум тавиагүй, хийморио сэргээе, охиноо харья” гэнэ. Дараа жил дүү Бадрах маань бас харвах боллоо. Ингээд л аав минь жил бүр наадамд хүү, охин хоёроо “сойхоор” хаа холын Хөвсгөлөөс “давхиж” ирдэг болсон доо. Нэг наадмаар спортын дэд мастер болж “өгч” дараа нь спортын мастер авч “өгч” нэг “баярлуулсан” даа, муу аавыгаа. Уг нь жаахан эртнээс харвах боломж байхад харвах байж дээ гэж бодогддог юм. Аавын минь найз Ядамсүрэн гэж сурын их хүн байсныг сурчид хийгээд спортынхон андахгүй. Тэрбээр 90-ээд оны эхээр манайд зорин ирж, “Танай хүүг харвуулнаа. Та нар аавыгаа бодсон ч харвах учиртай. Би өөрийн гараар сайхан нум хийж өгнө, хүүгээ харвуулна” гэж ирээд л Оргилыг минь эрхлүүлнэ. Тэр үед л ойлгох хэрэгтэй байсан шиг санагддаг юм. Сүүлд харин хүү маань Улсын аваргын тэмцээнээс хүрэл медаль авч өвөөгөө баярлуулсан. Саяхан “Одоо нэг тавин настай болоосой. Үгүй мөн ч их юм хийж болохоор байна даа. Нийгэм ч сайхан чөлөөтэй боллоо” гэж дуу алдан байж билээ. Үнэхээр хийж бүтээх, сурах чадахын шавхагдасшгүй их булаг байж дээ, та минь. Аав минь “Сур харваа гэдэг чинь сур сур, бас дахин сур л гэсэн үг юм шүү дээ” гээд л хошигнодог сон. “Тэмцээн бүр дээр чи нэг шинэ юм сурах ёстой. Шинэ юм мэдрэхгүй бол чи харваж чадахгүй л байна гэсэн үг” гэнэ. Нээрээ л сур гэж агуу гайхамшигт спортыг дуртай нь оролдоод сурчих “ эд” биш дэг ээ. Гэхдээ л Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонины газар гэж айлыг 22 жил удирдан улсад тэргүүлэн, ажил үйлстэй байлгаж чадаад, бас хажуугаар нь энэ ихийг яаж амжуулж байв аа, аав минь. Улсын гурван удаагийн мэргэн хүн гэхээр аргагүй л бахдан баясахуйн сэтгэл төрдөг юм. Саяхныг болтол /80-аад он/ наадам, нээлт, хаалтын харваа, Улсын аваргын тэмцээн, бүх ард түмний спартакиадад түрүүлсэн харваачдад мэргэн цол өгч байсан байдаг. Бид аавынхаа амжилтыг радиогоор чагнан хүлээн суухдаа зөвхөн наадмаар л чих тавин байснаас бусдыг нь тоох нь үгүй. Байсхийгээд л хотоос медаль өвөртлөөд ирнэ. Тэрийг нь хаддаг туузанд нь аваачиж гоёор байрлуулахаа л бодно. Энэ медалиудын хоёр алт нь хожмоо мэдэхнээ, хаалтын харвааных байсан юм. Энэ утгаараа миний аав улс түмний их баяр наадмаар нэг удаа, хаалтын отго харваанд хоёр удаа түрүүлж, улсын мэргэн цолыг гурван удаа хүртсэн гайхалтай мэргэн харваач аа. Ийнхүү танаараа бахархан дурсаж суухуй хэлсэн бүрийг тань тунгаан хүртэж эс чадаа юу даа, хийсэн бүтээснийг тань хөгжүүлж арвижуулж үл дийлнэ үү дээ гэж өөрийгөө зэмлэхүй дээр “таныхаа амьдралд үлдээсэн тэгш жилийг “тулгуураа” болгож алдалгүй, тэвдэлгүй туулнаа, хорвоог охин тань” хэмээн амлахуй ариун гэгээн алдар нэр, ач ивээл дор тань сөгдөн мөргөмүй.
Спортын мастер Жүгдэрхүүгийн Нямдаваа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна