Унаган дуутай удамт хул мину


...Хонины бэлчээр тахичаж ойр эргэлдэхгүй
Хол сэрмүүнд үс онголж атарлан
Хоногийн шөнөдөө босоо зүүрмэглэн сэрэх
Хорвоогийн сэргэлэн амьтан адуу сайхан...хэмээн Монголын нэрт яруу найрагч Болор цомын эзэн П.Бадарч гуай “Адуу” хэмээх сайхан шүлэг тэрлэсэн нь хүлэг морь, адууны хийморьт сүслэн дээлэгч монгол түмний зүрхэн чинадад эгшиглэж, монгол нутагт минь адуу тайван тургилж өсөн олширч, он жилүүдийг элээсээр...
Адуу хийморьтой амьтан, монгол хүний зүрх сэтгэлд ойрхон болоод тэр үү дунд сургуулийн дотуур байрны хэдэн сурагчид морь бөхийн цол дуудан, цээжний хэдэн шүлгээрээ цэц булаалдахын цагт дээр өгүүлсэн “Адуу” хэмээх шүлэг бидний урын санд аяндаа л бий болсон тэр зун манай адуунд нэгэн сайхан хар голтой ухаа хул унага өсөн бойжиж байлаа. Эр улс “хүү төрвөл бөх болно, унага төрвөл хүлэг” болно хэмээн бэлгэшээдэгтэй нэгэн адилаар хул унагаа бид амь шигээ л хайрлана. Хул унаганы маань эх нь манай нагац өвөө “өврийн Бамбаа” хэмээх Дашзэвэг өвөөгийн маань угшилтай хүрэн халзан гүү, эцэг нь Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн гаралтай “Өндөр хул” хэмээх азарга билээ.
Манайх 1995 оны зун Их Тахилтын уяаны шузган дээр зусах жилээ хул үрээгээ шүдлэн настай байхад нь сурган цагаашруулж, хурдан хүлэг болохыг бэлэгдэн хурдны уяанд засан сойсон юм. Тэр жил Тосон Тахилтын хэсэг уячид Түнэл сумын наадмын хурдан морийг Халиутын уяан дээр болох сургаар газрын дөхүүгээр нэлээд олуулаа Түнэлийн наадмыг зорьсон юм. Хул үрээний маань анхны наадам тэгээд залгаа сумын танил биш наадам их л сонин санаанд тодхон үлдсэн байдаг. Хүн мал олноороо цугласан өргөн сайхан тэр жилийн наадамд хул шүдлэн маань 90 гаруй хурдан шүдлэнгээс ирээдүйн их наадмуудыг тосон дуудаж 19-д баригдсан юм. Яагаад ч юм манай нутгийн уяачдын дунд сондгой тоог эрхэмлэдэг, тэр дундаа 9-ийн тоог их бэлгэшээдэг.
Энэ наадмаас хойш хул морь маань тасралтгүй 13 жилийн турш тоот хурдны тоонд орж торгон жолоогоо хэдэнтээ өргүүлж уясан эзэн унасан хүүхдээ баярлуулсан байдаг аа. Зарим нэгэн жилийн амжилтуудыг дурдвал: Соёолон жилээ аман хүзүүлж “Бат төрийн бахдалт хүлэг” цол чимэг хүртэн, нас нийлсэн жилээ буюу дүнсгэр насандаа сумандаа 10-т давхиж маргаангүй аварга морь болохнээ хэмээн яригдаж байлаа. Маргаангүй гэхийн учир нь нас нийлсэн жилээ 10 руу лавхан орсон их морь хуруу дарам цөөн байдагт байгаа юм. 1990-ээд оны эхэн үед Батмөнх гуайн халиун морь, Нямын хээр гэх хоёр морь хавчиг 6-д, Эрдэнэбаатарын хар морь аман хүзүүдсэн, Бадамдоригийн алаг морь, Баасанжавын хүрэн морь 2 нас нийлсэн жилээ 7-д давхисан амжилттай байдаг бөгөөд эдгээр 4 морины дараагаар манай хул морь багтах болов уу.
Гэвч “сайнд садаа” гэгчээр сайхан хүлгээ бид тэр бүр санаанд хүртэл уяж хурдлуулж чадаагүй юм. Урьд жилээ 10-т давхисан, аатай хурдан байх жилээ үлийд бүдрэн зөв урд талны туургандаа нэвт цус буулгаад уралдаж чадаагүй бөгөөд хөлтэй болох болохгүйн зааган дээр Баян-Эрхтийн Марууш гэдэг сайн хатгаач хүн хатгаж зассан юм. Тэрнээс хойш хул морины маань үнэнхүү хурд нь бүрэн хэмжээгээр гарахгүй байсан болов уу гэж бодогддог юм.
Гэсэн хэдийн ч эдгээр дурсамж дүүрэн он жилүүдийн туршид аав, хул морь, унасан хүүхэд гурав маань Тосонгийн наадамд 2003, 2005 онуудад айргийн дөрвөөр айрагдаж, 2004 оны Тосонцэнгэл сум байгуулагдсаны 80 жилийн ойд 9-д, Тосны голын Шар Чүлтэмийнхний ургийн баярт 130 гаруй хурдан шандастнуудаас айргийн 4-т давхиж нийт уралдсан том жижиг наадамдаа тогтмол 13-аас урагш олон жил давхиж, Тосонгийн наадмын айрагдах морьдын тааварт олон жил зогссон доо.
Хул морь маань шинж байдлын хувьд өндөр сэрвээтэй, матаас сайтай тэлүүхэн хавирга нь өргөн ташаатайгаа сайхан зохицсон, ханхар өргөн цээжтэй, нүд, магнай өргөн бүлтгэр, хүзүү урт, дэл сүүл өтгөн, салтаа уужим, шинж төгс хүлэг бөгөөд унаган ижилдээ бэлчин явахад тэр бүр анзаарагдахгүй, уягдаж сойгдоод ирэхээрээ хачин их өөр болдог хүлэг байлаа. Уяан дундаа уяа засал нь таараад ирэхээрээ улам л өндөр болоод байх шиг санагддаг байлаа.
Согоо хоёр чихээ урагш хатган, тунгалаг хар нүдээрээ тайвнаар ижил сүргээ харан, дөш мэт хар туурайтай шударга дөрвөн хөлөө тавиухан зогсож эвшээлгэн татаж буй нум мэт Хул морины минь гайхамшигт сайхан уяа, хурд орсон жилийнх нь дүр зураг гэрэл зурагт мөнхрөн үлджээ. Удамт хул морио өхөөрдөн хайрлахын учир нь янцгаах дуу нь нялх унаганых мэт тасалдан богино, богиноор эзэн хүүхдээ урин дуудах мэт байдаг нь хүлэг хүлгээс онцгойрох шинж болов уу.
Удамт хурдан хул морины минь унаган дуу үүрсэх нь уяач эзэн бидний зүрхэнд, чихэнд сонсогдож, унаган хул минь ижил сүрэгтээ тайван бэлчинэ. Хул морины минь ухаа хул зүсэнд буурал сор суужээ.
ДЭЛТЭЙ ЦЭНХЭР МСУХ-ны ажлын албаны ажилтан, ДМЦС-ийн багш Т.Наранхүү
2013.06.18





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна