Ч.Дорждэрэмийн Эмнэг зээрд


Түвшинширээ сумын наадамд долоо түрүүлж, гурав айрагдсан Чимэдийн Дорждэрэмийн Эмнэг зээрд хэмээх хурдан хүлгийн талаар хүүрнэхгүй өнгөрч боломгүй. Соёолон цагаас эхлэн уралдаж, сумынхаа наадамд арав, жижгэвтэр наадмуудад гурван удаа цулбуур өргүүлсэн энэ хурдан буян Ч.Дорждэрэмийн Өвгөн хүрэн азарганых нь төл юм. Эмнэг зээрдийн түүхийг өгүүлэхийн өмнө эцэг хүрэн азарганы талаар дурдах нь зүйтэй байх. Сумынхаа баяр наадамд тав түрүүлж, тав айрагдсан хүрэн азаргаа Ч.Дорждэрэм 1966 онд дааганд нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас авч байжээ. Бүр тодруулбал тэр нутгийн “цоохор” хэмээх Дүүдүүгээс худалдаж авсан гэдэг. Хүрэн үрээ тайж угшилтай адуу бөгөөд ирсэн жилээсээ эхлээд хязаалан хүртлээ Түвшинширээ сумын наадамд гурван жил дараалан түрүүлж, соёолон аман хүзүүдээд, хавчигтаа болон долоотойдоо нутгийн заншлын дагуу цээр үргээн өнжжээ. Харин найман настайдаа 1972 онд сумынхаа наадамд аман хүзүүдэн, 1973 түрүүлж, 1974 онд аман хүзүүдээд 1975 онд дахин түрүүлжээ. Ийнхүү Түвшинширээ сумын наадмыг арав гаруй жил дархалсан хурдан хүрэн азарга өөрөө хурднаас гадна үр төл сайтай адуу байсан гэдэг.
Ч.Дорждэрэм хүрэн азаргандаа Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат “ганга” хэмээх Шагдарсүрэнгийн адууны угшилтай хүрэн гүү хураалгажээ. Банди угшилтай тэрхүү гүүг Ч.Дорждэрэм 1967 онд зэлэн дээрээс нь сонгон унаганд нь авч байсан хэмээдэг. Тайж банди угшилтай хүрэн азарга, гүүний дундаас таван эр унага гарсан бөгөөд тэдгээр нь цөм хурдалжээ.
Өвгөн хүрэн азарга хүрэн гүү хоёрын дундаас төрсөн эр төлүүд:
1. Ч.Дорждэрэмийн хурдан хүрэн морь- Даага, шүдлэн, хязааландаа гурван жил дараалан сумынхаа наадамд түрүүлсэн
2.МУ-ын Алдарт уяач Ж.Шунугийн хүрэн азарга- Сумынхаа баяр наадамд нэг түрүүлж, ес айрагдсан. Энэ хүрэн азарга АХ-ын 91 жилийн ойн түрүү Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морины өвөг эцэг юм.
3.Ч.Дорждэрэмийн Эмнэг зээрд-Сумынхаа наадамд долоо түрүүлж, гурав айрагдсан.
4.Мант зээрд азарга-Сумынхаа баяр наадамд хэд хэд айрагдсан. Дорждэрэм энэ азаргаа ахынхаа хүү Лхагвасүрэн гэдэг залууд бэлэглэсэн.
5. Гоё зээрд-Сумандаа хоёр түрүүлж, хоёр айрагдсан энэ азарга мөн л Дорждэрэм уяачийн ахын хүү Лхагвасүрэнгийн нэртэй адуу.
Дорждэрэм уяач олсноо олонтойгоо хуваадаг харамгүй сэтгэлтэй нэгэн байсан бөгөөд хүрэн азарга, хүрэн гүү хоёрын дундаас төрсөн зургаан охин төлийг нэг бүлийн зургаан айлдаа нэг нэгээр нь өгч адууных нь чанарыг сэлбэж байжээ.
Ч.Дорждэрэмийн өвгөн хүрэн азарга 19 нас хүрч мөнхөрсөн бөгөөд үр сад нь өнөө хэр хурдалж монгол наадмыг дэвжээг чимж буй. Жишээлбэл Х.Бат-Эрдэнийн хүрэн морины өвөг эцэг Ч.Дорждэрэмийн Өвгөн хүрэний төлийн төл бол Б.Наранхүүгийн Монгол хээр азарганы эх тал нь мөн л Өвгөн хүрэн азарганы үр сад болох юм.
Ийм нэгэн хурдан тууртын үр төлөөс бид Эмнэг зээрд морийг нь онцолж амжилт юуг нь танилцуулахаар шийдлээ. Зээрд морийг 1973 онд соёолонд нь анх сургаж, тэр цагаас хойш уяж хурдлуулсан бөгөөд түүгээр нь Эмнэг зээрд хэмээн нэрийдэж болжээ.
Эмнэг зээрд сумынхаа баяр наадамд:
1973 онд- соёолон- түрүү
1976 онд- их морь-аман хүзүү
1977 онд-их морь- түрүү
1978 онд-их морь- түрүү
1979 онд-их морь- түрүү
1980 онд-их морь-айргийн гурав
1981 онд-их морь- түрүү
1982 онд-их морь- түрүү
1983 онд-их морь- түрүү /Баяндэлгэр сумын наадамд/
1984 онд-их морь-айргийн гуравт хурдлан зодог тайлж байжээ.
1973 оны 6-р сарын 16-нд сонгуульд зориулсан уралдаанд түрүүлж анх айргаар мялаалгаж байсан Эмнэг зээрд 1974, 1975 онуудад хавчиг болон долоотойдоо цээр үргээн өнжиж, 1976 онд найман настай морь сумынхаа наадамд аман хүзүүдэж байжээ. Харин түүний дараа 1977, 1978, 1979 онуудад гурван жил дараалан завсаргүй түрүүлж, 1980 онд гуравлаад 1981, 1982, 1983 онуудад дахин завсаргүй гурав түрүүлсэн байдаг. Ийнхүү нэгэн цаг үед Түвшинширээ сумын наадмыг эзэгнэж явсан даалуу адуу Эмнэг зээрд морь 1984 онд 15 настайдаа сумынхаа наадамд айргийн гуравт хурдлаад зодог тайлж байжээ. Дашрдам сонирхуулахад 1973 оны сумын баяр наадамд Өвгөн хүрэн азарга, өөрийн төл Эмнэг зээрдийнхээ хамт түрүүлж наадамчин олны самсааг шархируулж байсан гэдэг.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна