Морийг тойрсон элдэв сүжиг ба сэжиг


Хүний амьдрал гэдэг элдэв сэжиг ба сүжгээр дүүрэн. Жишээлэхэд, дэлхийн дийлэнх оронд хүний урдуур хар өнгийн муур зам хөндлөн гарч гүйвэл үйлс хазайх, бүтэлгүйтэхийн ёр гэж үздэг. Яг үүнтэй адил олон сэжиг ба сүжиг морьдыг тойрон байдаг гэж болно. Өрнөдийн орнуудад түгээмэл байдал энэ талын зарим сэжиг ба сүжигээс танд танилцуулж байна.
Родео гэж Америкийн ковбойчуудын үндэсний спорт байдгийг та лав мэдэх биз. Манайхаар бол эмнэлэг сургах буюу онцгой байдлаар морь унах сургалтыг нь харуулах тэмцээн л дээ. Энэ ковбой стилийн тэмцээнд оролцдог хүмүүс малгайгаа орон дээрээ тавихыг маш ихээр цээрлэдэг гэнэ. Тиймээс тэмцээний өмнө малгайгаа орон дээрээ санамсаргүй тавьсан ковбойчууд шууд гадагшаа гаргаж чулуудаад өшиглөж дэвсэх замаар бүтэлгүйтлийг малгайнаасаа үлдэн хөөдөг домтой.
Цаашилбал, жирэмсэн эмэгтэй морь унаж явбал хүүхэд нь ухаалаг, томоотой болж төрдөг гэж үзнэ.
Өрнөдийнхөн санамсаргүй явж байгаад эсвэл өөр гарцгүй болоод шатан доогуур гарахыг бүтэлгүйтэл дагуулдаг гэж үзвэл. Ийм тохиолдолд гарсан даруйдаа замдаа гурван морь дараалан харвал муу ёрыг зайлуулдаг гэж үздэг.
Гүүг усалдаг савны ёроолд зэс зоос хийснээр гүүг адайр ааштай болохоос сэргийлдэг гэнэ.
Ханиад хүрсэн хүн морины амьсгалсан агаарыг сорж амьсгалвал сайн гэнэ.
Унаганы дух руу унжсан дэлнээс хэдэн ширхэгийг хоолондоо хийж идсэн хүн цагаан хорхой гэх мэт шимэгчдээс салж санаа нь амардаг гэж үздэг юм байна.
Алаг морь унаж давхивал ханиадаа эдгээж болдог гэнэ.
Байшин барихын өмнө адууны гавлын ясыг байшин дотор төгөлдөр хуур байрлах газрын харалдаа булбал төгөлдөр хуурын дуу улам сонсголонтой чанга болгодог гэж үздэг аж.
Цагаан хэл амнаас сэргийлэхийн тулд хилэн хар азарганы сүүлний хялгасаар хийсэн бугуйвчийг зүүдэг гэнэ. Яг энэ зорилгоор адууны тах хадаж байсан хадаасыг зүүх, зүүхдээ дархан дээр очиж бөгж шиг цагираглавал бүр сайн гэнэ.
Морийг элдэв гэмтэл, бэртлээс сэргийлэхийн тулд сүүл, дэлэнд нь өнгийн тууз хэлхэдэг байжээ.
Ер нь, өрнөдийнхөн морины тахыг аз авчирдаг гэж үздэг. Тиймээс байрныхаа хаалган дээр тах хадаж, элдэв муу ёроос орон байраа хамгаалдаг. Домог ёсоор гэгээн Дастин гэгчийг чөтгөр элдвээр тохуурхаж сэтгэлийг нь эргүүлэхээр ирж гэнэ. Гэтэл гэгээн Дастин нь морь тахлахдаа гаргууд нэгэн байсан болохоор чөтгөрийг тах хаддаг хадаасаар хананд хадаж орхижээ. Чөтгөр яаж ч хичээгээд мултаж чадахгүй байсан болохоор гэгээн Дастинаас суллахыг гуйжээ. Харин нөгөөх нь цаашид хаалган дээр нь тах хадсан айл руу хэзээ ч орохгүй гэсэн ам аваад суллан явуулсан гэлцдэг.
Европын дийлэнх оронд тахыг битүү талыг нь дээш харуулан хаддаг. Харин Ирланд, Британи, АНУ-д тахыг битүү талаар нь доош харуулан хаддаг. Ингэхэд тах нь аз, амжилтыг алдалгүй хураан авч байдаг аяга хэлбэртэй болдог гэнэ.
Адуу сүүлээрээ хашаа руу шахаж налаад байвал удахгүй бороо ордог гэнэ.
Өрнөдийнхөн цагаан нохойтой таарвал аз ирдэг гэж үздэг бөгөөд гол нь таарсныхаа дараа цагаан эсвэл саарал зүсмийн морьтой таарах хүртэл нэг ч үг дуугаралгүй чимээгүй явах ёстой юм гэнэ.
Гэрлэж байгаа хосууд сүм рүү явах зуураа саарал зүсмийн морьтой таарвал хамтын амьдрал нь аз жаргалтай, сална энэ тэр гэсэн таагүй үйл явдал тохиолдохгүй.
Харин морь байшингийн хаалганы хажууд янцгаавал гэрт хэн нэгэн нь өвдөхийг ёрлодог гэж үздэг.
Төрөх унаганы хүйсийг тодорхойлохын тулд хээлтэй гүүний сүүлнээс хялгас аваад үзүүрт нь хадаас уяна. Ингэж хадаас уясан хялгасыг гүүний хондлой дээр хөдөлгөөнгүй барина. Хэрэв ингэхэд хялгас огт хөдлөхгүй бол гүү нь хээл аваагүй. Харин хадаас нь тойрог үүсгэн эргэлдэж байвал эм унага, хоёр тийш савчин хөдлөж байвал эр унага төрнө.
Харин морин тойруулгын ажилтнууд саарал зүсмийн, эсвэл дөрвөн хөл нь шийр цагаан морьд уралдаанд гол төлөв азгүй байдаг гэж үздэг.Мөн цагаан, саарал зүсмийн морьд нь аюулыг эзнээсээ зайлуулдаг гэж үзнэ. Арьсан дээрээ цоохор толботой адууг ид шидтэй гэж үздэг байжээ.
Европчууд гэртээ толь хагарах эсвэл давс газар дээр асгахыг муу ёрыг далласан зүйл гэж ихэд цээрлэдэг. Хэрэв ийм зүйл тохиолдсон бол цагаан зүсмийг морь хөтлөн гэр дотуураа алхуулаад дараа нь гэрээ бүтэн тойруулбал аз эргэн ирдэг гэж үздэг.
Англи ба Германд зүүдэндээ цагаан морь үзвэл удахгүй ирэх үхлийн ёр гэж үздэг байж.
Дахин сануулахад эдгээр нь өрнөдийн орнуудад тархсан сэжиг ба сүжиг шүү. Манайхаас их л ялгаатай юм.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна