Л.Цагаандалай:” Энэ цагт монголчууд морьтны түүхээ дэлхийн дайдад дахин дуурсгана”


ММСУХ-ны тэргүүлэгч Л.Цагаандалай өнөөдрийн зочны хойморт саатаж, цаг үеийн сэдэвт хариулт өглөө.
-Монгол улс хоёр төрлөөр дэлхийн дээд амжилтанд бүртгэгдэх баярт мөч ойртож байна. 3000 морины уралдаан хаана зохион байгуулагдахаар болсон бэ?
-2013 оны 8-р сарын 9, 10 ны өдрүүдэд Хүйн долоон худагт дэлхийн адууны баярыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эхний өдөр буюу 8-р сарын 9-нд 10,000 морьтны парад болон бусад арга хэмжээ. Харин 8-р сарын 10-нд 3000 морины уралдаан хийхээр зам төхөөрөмж,бүртгэл зэрэг үндсэн ажлуудынхаа бэлтгэлд ороод байна. Энэ ажлын төлөвлөгөөг өнөө маргаашгүй, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар оруулан хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болоод байна.
-3000 морины уралдаанд аймгуудын салбар холбоод ямар байдлаар оролцохоор болсон бэ?
-Тодорхой төлөвлөгөө өгч байгаа. Жишээлбэл газар зүйн байрлал, хүн ам болон адууны тоо зэргээс шалтгаалан аймаг тус бүрт тодорхой төлөвлөгөө өгч байгаа. Үүнийг аймгуудын салбар холбоод маань шуурхай хүлээн авч, бэлтгэл ажилдаа ороод байна. Жишээлбэл Дорнод, Баянхонгор зэрэг олон аймгууд бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган, түүндээ ороод байна.
-Өвөрхангайд 1500 их насны морьд уралдахаар болсон. 3000 морины уралдаанд ямар насны морьд уралдах юм бэ?
-Энэ тухай зарим тодруулга тайлбарыг хийх нь зүйтэй болов уу. ММСУХ монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг тодорхойлох эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд аймаг сумдынхаа салбар холбоодоор дамжуулан бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Монгол улс засаг захиргааны хувьд нэг нэг бүтэц, нэгдсэн удирдлагатайн хувьд төрийн болон ТББ-гуудын орон нутаг дахь салбарууд тухайн мэргэжлийн холбооныхоо бодлого үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлэх үүрэгтэй. Сайхан сайхан үүсгэл санаачлага манай орон нутгийн салбар холбоодууд гарган хэрэгжүүлдэг.Олон сайхан жишээ бий. Холбоо ч үүнийг бодлогоор дэмжиж, тэднийхээ хүч оролцоонд аль болохоор тулгуурлан ажиллахыг зорьдог. Гэтэл дэлхийн адууны баяр үндэсний хэмжээний том арга хэмжээний бэлтгэл ажил ид оволзож байгаа үед болон монголын шигшмэл хурдан морь шалгаруулах “Их хурд-6” уралдаантай яг давхцуулан Өвөрхангай аймагт 1500 их насны морь уралдуулахаар мэдээлж байгаа нь манай холбооны энэ жилийн төлөвлөгөөнд огт тусгагдаагүй ажил юм. Энэ бол Өвөрхангайн уяачдын санаа бодол биш, ганц нэг хүний анхаарал болгоомжгүй үйлдэл болон өнөө цагийн мэдээллийн тархацын хурдыг ойлгоогүйгээс олон түмнийг төөрөгдөлд оруулж болзошгүй юм. Харин ч манай холбооны удаа дараагийн шилдэг салбар холбоо арвай хээрийн домогт нутгийн эрдэмт уяачид монгол түмнийхээ гал голомт, хийморь лундааг улам бадраах дэлхийн адууны баяр үндэсний хэмжээний энэ арга хэмжээнд өргөн олноороо уухайлан дэмжиж оролцоно гэдэгт бид итгэлтэй байна.
-10,000 морьтоны парад мөн л сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг. Үүнийг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
- Монгол орон адуугаар баялаг .Адууны тоогоороо дэлхийд эхний 10-т бичигддэг. Монгол хүн морио унаж өссөн. Ингэж үзвэл 10,000 параданд тоогоо гүйцээе гэвэл хоёр аймгийн иргэдийг оролцуулахад л хангалттай. Гэсэн хэдий ч 21 аймгийн төлөөллөө оролцуулахын тулд аймгуудын салбар холбоодод тодорхой төлөвлөгөөнд уралдах болон унах морьдын тоог тусад нь салгаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл 3000 морины уралдаанд уралдах морьд тусдаа, 10,000 морьтны параданд оролцох морьд тусдаа байх юм. Энэхүү түүхэн ажиллагаанд тухайн орон нутгийн засаг захиргааны удирдлагууд, МСУХ-ны тэргүүнүүд өөр өөрийн тодорхой үүрэг рольтой оролцоно. Жагсаалын эхэнд төрийн есөн хөлт цагаан тугаа залж, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд нар манлайлан төрийн хүндэт харуулын морьтнуудын жагсаалаар эхлэхээр төлөвлөж, түүнийгээ төрийн ёслолын албанд хүргүүлэхэд бэлэн болоод байна. Угаасаа энэ баяр МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор болох тул дэлхий нийт нүүдэлчин монголчуудыг, жирийн малчнаасаа төрийн тэргүүнээ хүртэл морьтны соёлыг тээж, дээдэлж явдгийг харах юмаа.
-Дэлхийн адууны баярт гадны ямар ямар хүндэт зочид ирэх вэ?
-Манай холбоо гишүүнчлэлд нь багтдаг Азийн морин уралдааны холбоо, дэлхийн морин уралдааны холбоо зэрэг морин спортын олон улсын байгууллагуудын төлөөлөгч, зочид ирэхээ мэдэгдээд байгаа. Мэдээж журмын дагуу Геннисийн дээд амжилтыг бүртгэх байгууллагын шүүгчид ирнэ.
-Энэхүү баярыг Монгол улсад хийсний ач холбогдол юу вэ?
-Адуу эдлэх соёлыг төгс цогцлоосон ард түмэн Монголоос өөр байхгүй гэж бид өөрсдөө ч гадаадынхан ч үздэг. Иймд дэлхийд дайдад морьтон монгол алдраараа дуудуулсан Монгол түмэндээ өвөг дээдсийнхээ морьтон алдрын түүхийг энэ цагт дахин хамтран бүтээж, дэлхийн адууны баяртаа өргөнөөр оролцохыг уриалж байна.
-Цаг үеийн сэдвээр мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ярилцсанд баярлалаа.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна