Хөвсгөл аймгийн баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын цуваа


Хаан Дулааны өвөр бэл, Хатан Дэлгэр мөрөний хөвөөнд нар хур тэгширсэн монгол наадмын торгон ногоон дэвжээнээ шандас сорьсон хурдан морины уралдаанд нийт зургаан насны 600 шахам гаруй хурдан хүлгүүд тоосоо өргөснөөс:
Азарга
1.Тосонцэнгэл сумын уугуул уяач Мөнхөөгийн Бат-Очирын халтар азарга түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Халтар азарга Хэнтий аймгийн Баянхутаг угшилтай бөгөөд өмнө нь хязаалан, соёолон насандаа аймгийн баяр наадамд айрагдаж байсан, “Дэлтэй цэнхэр-2013”хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан билээ. Халтар азарганы уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Баясгалан тааруулжээ.
2.Галт сумын уугуул Н.Пүрэвдоржийн “Мустанг хонгор” азарга аман хүзүүнд хурдаллаа. Хонгор азарга Дорнод аймгийн угшилтай, АХ-91 жилийн ойн аймгийн баяр наадамд түрүүлж байсан бөгөөд "Дэлтэй цэнхэр-2013" хаврын бүсийн уралдаанд түрүүлж байсан хурдан хүлэг юм.
3.Баянзүрх сумын уугуул "Лидер Кашмер" ХХК-ийн захирал Л.Ганболдын хул азарга. Соёолон настай энэ азарга Сүхбаатар аймгийн Халзан сумын МУ-ын Алдарт уяач А.Ухна агсаны унага бөгөөд өнгөрсөн хаврын аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүнд, 2013 оны 7-р сарын 5-нд Бүрэнтогтох суманд болсон Туяа бригадын 40 жилийн ойн азарганы уралдаанд түрүүлсэн бөгөөд давхар уяагаараа ийнхүү аймгийн наадамд айрагдлаа.
4.Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Д.Гэндэнсүрэнгийн “Идэр халтар” азарга. Халтар азарга 1980 оны аймгийн наадамд түрүүлж байсан Түнэлийн Лувсаннямын халтар азарганы төлийн төл бөгөөд 2012, 2013 онд Тосонцэнгэл сумандаа дараалан түрүүлэн ирж энэ жил давхар уяагаараа ийнхүү аймгийнхаа баяр наадамд айрагдсан Хотгойд нутгийн унаган хүлэг юм.
5.Баянзүрх сумын уугуул "Лидер Кашмер" ХХК-ийн захирал Л.Ганболдын хул саарал азарга
Их нас
1.Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Ц.Амаржаргалын хул халзан морь. Хул халзан морь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын унага, АХ-ын 91 жилийн ой, аймгийн баяр наадамд түрүүлж байсан төдийгүй 2008 оны Дүнжингарав улсын уралдаанд 16-д давхиж байсан онц хурдан хүлэг ийнхүү аймгийн баяр наадамдаа хоёр дахь удаагаа түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Хул халзан морины уяа сойлгыг уяач Ц.Амартүвшин тааруулжээ.
2.Тариалан сумын уяач Л.Мөнхбатын хүрэн морь
3.Тосонцэнгэл сумын уугуул аймгийн Алдарт уяач С.Гүнширийн Дорнод угшилтай хонгор морь
4.Баянзүрх сумын уугуул "Лидер Кашмер" ХХК-ийн захирал Л.Ганболдын буурал морь
5.Түнэл сумын уяач Ж.Отгонлхагвын улаан борь морь. Сумандаа хоёр айрагдсан.
Соёолон
1.Галт сумын уугуул "Мустанг" ХХК-ийн уяач Н.Пүрэвдоржийн ягаан халзан
2.Шинэ-Идэр сумын уугуул аймгийн Алдарт уяач Ч.Цэрэнбатын буурал үрээ. Буурал үрээ АХ-91 жилийн ойн аймгийн баяр наадамд хязаалан насандаа түрүүлсэн бол энэ жил аман хүзүүнд хурдалж наадамчин олноо баясгалаа.
3.Их-Уул сумын уяач Ганболдын хүрэн үрээ. Сүхбаатар аймгийн халзан сумын угшилтай хүрэн үрээ 2013 оны 3 сарын 18-нд Эрдэнэбулган суманд болсон аймгийн зүүн бүсийн хурдан морины уралдаанд түрүүлэн ирж байсан бөгөөд үнэнхүү хурдан болохоо батлан аймгийн наадамд айрагдлаа.
4. Баянзүрх сумын уугуул "Лидер Кашмер" ХХК-ийн захирал Л.Ганболдын хүрэн үрээ
5.Жаргалант сумын уяачдын холбооны тэргүүн Лхагваагийн хүрэн халзан
Хязаалан
1.Аймгийн Алдарт уяач Ч.Цэрэнбатын хээр үрээ. "Дэлтэй цэнхэрийн хурд" аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан хээр үрээ түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа.
2.Их-Уул сумын уугуул Ч.Нанжидсүрэнгийн Үйзэн хонгор. Хонгор үрээ шүдлэн насандаа аймгийн баяр наадамд түрүүлж байсан бөгөөд мөн "Дэлтэй цэнхэрийн хурд" бага гурван насны морьдын уралдаанд хоёр удаа айрагдсан хурдан хүлэг юм.
3.Их-Уул сумын уяач Баасандалайн халиун үрээ. Энэ үрээ хэдхэн хоногийн өмнө болсон Тосонцэнгэл сумын наадамд түрүүлэн ирсэн бөгөөд давхар уяагаараа айргийн гуравт давхилаа.
4.Тариалан сумын уяач Чинбатын буурал үрээ
5.
Шүдлэн
1.Аймгийн Алдарт уяач Ч.Цэрэнбатын хээр үрээ
2.Их-Уул сумын аймгийн Алдарт уяач Нямбалын хар үрээ. Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай хар үрээ дааган насандаа олон удаа айрагдсан бөгөөд шүдлэн насандаа Тариалан, Тосонцэнгэл суманд түрүүлэн 3 дахь давхар уягаараа аймагтаа аман хүзүүдлээ.
3.Түнэл сумын уяач М.Доржийн борлог алаг. Сүхбаатар аймгийн Мөнххаан аймгийн угшилтай борлог үрээ Түнэл сумандаа аман хүзүүдээд давхар уяагаараа айрагдлаа.
4.Тосонцэнгэл сумын уугуул Түнэл сумын харьяат Г.Нямдоржийн бор халзан. Сүхбаатар аймгийн Мөнххаан угшилтай. Дааган насандаа Тосонцэнгэл, Түнэл сумын 60 жилийн ой, Эрдэнэбулган сумдын наадамд түрүүлэн, "Ирээдүйн түмэн эх-2012" хурдан дааганы уралдаанд аман хүзүүнд хурдалж байсан бор халзан үрээ энэ жил Түнэл суманд түрүүлэн давхар уяагаараа аймгийнхаа наадамд айрагдлаа.
5.Тариалан сумын уяач Л.Мөнхбатын хөх бор үрээ. "Дэлтэй цэнхэрийн хурд-2013" аймгийн бүсийн уралдаанд айрагдаж байсан.
Даага
1.Тосонцэнгэл сумын залуу уяач Б.Эрдэнэбаатарын хүрэн даага. Сүхбаатар аймгийн Мөнххаан угшилтай энэ даага энэ жил Тосонцэнгэл сумандаа аман хүзүүдсэн.
2.Шинэ-Идэр сумын аймгийн Алдарт уяач Ч.Цэрэнбатын бор
3. Шинэ-Идэр сумын аймгийн Алдарт уяач Ч.Цэрэнбатын хээр
4.Улаан-Уул сумын уугуул Мөрөн сумын харьяат аймгийн Алдарт уяач Л.Ганбатын хул даага
5.Тосонцэнгэл сумын залуу уяач Ганболдын хүрэн халзан даага. Тосонцэнгэл сумын наадамдаа түрүүлэн ирсэн бөгөөд давхар уяагаараа айргийн тавд хурдалж нутгийн зон олноо баясгалаа.
Мэдээллийг: "Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны ажлын алба Т.Наранхүү
2013.07.13

































0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна