Гучаад жил хурдалж буй гурван үеийн хурдан халтар


Нэгэн мянга есөн зуун наян оны Ардын хувьсгалын 59 жилийн ойн Хөвсгөл аймгийн баяр наадам. Нартай хуртай наадмын торгон ногоон дэвжээнээ наадамчин олон адуун сүргийн манлай хурдан азарганы уралдааныг тосон хурайлдах авай. Хур дэлээ намируулан хийсгэсэн олон азарганы магнайд Түнэл сумын Ялалт нэгдлийн 1-р бригадын малчин ард Лувсаннямын халтар азарга магнайдаа тоосгүй довтлон ирэх нь бахадмаар байсан гэдэг. Ингэж Лувсаннямын халтар хэмээх хурдан ажнай Хаан Дулааны энгэр, Хатан Дэлгэрмөрөний хөвөөнд төрийн түмэн эхээр данслагдан үлдсэн нь тэртээ 33 жилийн өмнө бөгөөд энэхүү наадмын тухай баримтыг түмэн олондоо хүргэсэн нь сэтгүүлч Балдангийн Бат-Эрдэнийн “Асрын өмнө торгон жолоо” бизээ. “Адуу хүн хоёрын удам гэж хэцүү юм даа” гэлцэх өвгөдийн үг учиртай. Адууны удам угшил хөөж байж нутагтаа хурдны өв, голомт үлдээсэн өвгөдийн гавьяаг өнөөдөр бид дурсан хуучлахад ийм ажгуу.
...Алдарт Луу халтарыг Лувсаннямаан халтар өвгөрсөн байхад нь бүр ясан шүд нь гарчихсан 17-той байхад Тосонцэнгэл сумын “аварга” Дулам хэмээх шинжээч, уяач, малчин нэгэн худалдан авч адуундаа азаргалав. 18- тай жилээ Луу халтар хүүхдийн гийнгоо цангинаж, хүлгийн шандас чавхарч байхад ижил хэдэн байдас гүүтэйгээ салхи сөрөн ялаархаж зусав. Ирэх жил нь сумын наадамд "зодоглосон" гэдгийм... Идэр залуу хурднуудтай эр мэдэн уралдав, эзэн болсон өвгөнийхөө өм, азыг хурайлан даллалаа. Ингээд Тосонцэнгэл суманд Тод магнай торгон жолоо өргүүллээ. Улс амьтан гайхаж, магтаж, шуугиж л байлаа. Тэртээ тэргүй л Луу халтар цуутайхан амьтан...
Луу халтарын сүрэгт хөгшин хөвөө гүү ч байж, эмнэг идэрхэн байдаснууд ч байж. Ихээ л олон төл гарсым гэсэн. Дуламын Рэнчингийн хурдан алаг азарга, алаг морь, Хээр үрээ, Дуламын Нямдоржийн бор, Халзайн халтар үрээ гээд л үрээхэн цагтаа Луу халтарын төлүүд сумын наадамд замын чиглүүлэгч машинтай л уралдах адуунууд гарсан даа.
Эдгээрийн дотроос 1994 оны хавар Тосонцэнгэлийн уяач Д.Гэндэнсүрэн Луу халтарын төл халтар үрээг Дулам аваргын хүү Ням-Очироос худалдан авч адуундаа азаргаллаа. Халтар үрээ ч бага гурван насандаа унаган эзэндээ уягдаж гарцаагүй хурдан гэдгээ батлан харуулсан хөгшин халтар гүү, хөгшин Луу халтар хоёрын отгон төл. 96 оны наадамд дүнсэр насандаа аймгийн наадамдаа уралдлаа. Эцгийн алдар цуурайтсан дэвжээнд эр биеийнхээ шөрмөсийг тэнийлгэлээ. Хориодоор баригдсан даа. Энэ наадмаас хойш халтар аймагт уралдаагүй бөгөөд Тосонгийн Гэндэнсүрэнгийн халтар хэмээх азарга Их-Уул суманд нэг айрагдсан, Тосонцэнгэл суманд 2 1997,2002 айрагдсан төдийгүй орон нутгийн чанартай олон наадамд эзэн, нутаг хоёроо алдаршуулсан байдаг. Халтар азарга Халиутын уяа, Хагийн хөндий гурав 1990-ээд оны хэдэн жилдээ нэг ижилссэн мэт байлаа. Азарга сунгаанд мордоно халтар азарга л өнгөлнө. Харин энд бичигч миний зүгээс халтар азарганы наадам бүрт ижилгүй, зарим жилээ давхил алдаад байсан нь уяаны алдаа байсан бөгөөд өөрөөр хэлбэл үсэргээ олдоод байдаг байсан болов уу гэж боддог. МУ-ын Алдарт уяач Дашнямын Хишигбат нэгэнтээ хуучлан суухнээ: “Гэндэнгийн халтар азарганд шилүүсний есөн харайлт оруулахад хаа ч уралдах азарга даа” хэмээн ам гарч байсан бөгөөд “шилүүсний есөн харайлт” гэдгийг хожим тодруулах завшаан гарахад “хол бөгөөд олон үсэргэж болохгүй. Ойр ойрхон цөөн хэд үсэргэж хурд оруулах арга” юм даа хэмээн тайлбар хийж билээ. Халтар азарга ч мөн эцэг Луу халтар шигээ олон сайхан төл гаргасан даа.
Тэдэн дотроос “гологдсон халтар” буюу өнөөдрийн Тосонцэнгэл сумын уяач Дашзэвэгийн Гэндэнсүрэнгийн “Даян түмэн эх” Идэр халтар азарганы амжилтын талаар товчлон хуучлая...
Хурдан халтар азарганы бүлтэйхэн адуунд эмнэг догшин, зан ааш нь адайр юмнууд заримдаа байх. Тэдний нэг нь Идэр халтар байж. Эмнэг хязаалан уях гэж оролдоод болсонгүй, эр гүйцэж соёолон болох жил нутгийн моринд дуртай нэгэнд азарга тавьж ав гэхэд нь хэд хонуулаад буцааж. Хэн мэдэхэв морь малыг нь хазаж хөөгөөд адуу малыг үймүүлсэн юм байлгүй “эмнэг халтар” гологдоод эзэндээ ирэх нь тэр. Хавчиг жилээ номхруулж зусаагаад дүнсэр долоотойд хаврын уралдаанд сойж эхэлсэн дээ. Зун нь буюу 2011 онд гурван сумаараа нийлсэн Уранмандал уулын овоо тахилгын томооохон наадамд “Идэр халтар “ шандас сорилоо. Эхний тавтай эн чацуу уралдаж, Дорнод Мандахын хээр гэдэг Дорнын цэнхэр хязгаарын унаган азаргатай айраг булаалдан илүүрхэж айргийн таваар жолоо атгуулсан нь ирээдүйн их наадмуудын түрүүг даллан дуудсан мэт. Сумынхаа наадамд 9-өөр давхилаа. Энэ наадмын дараагаас эхлэн 2012, 2013 оны Тосонцэнгэлийн наадмын дараалан саахалт зайтай бөгөөд С.Энхсайханы хурдан халтар азарганы магнайд хоёронтоо салхи орхин түрүүллээ.
Хоёр дахиа түрүүлсэн зунаа Ардын Хувьсгалын 92 жилийн ой буюу өвөг Луу халтараасаа 33 жилийн дараа 2013 оны Хөвсгөл аймгийн баяр наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаанд аймаг аймгийн хурдны манлай Сүхбаатар нутгийн хурдан хүлгүүдтэй хурд таллан уралдаж, Хотогойдын унаганы шандас заан айрагдсан нь Идэр халтарын амжилтын буухиа бизээ.
Ийнхүү өвөг, эцэг Луу халтаруудынхаа шийрийг хатаан эр бяртай хурдныг нь хуулан төрсөн Идэр халтар азарга, эзэн залуу уяач хоёрыг ирээдүйн олон уралдаанууд тосон дуудаж айраг хурайлан даллах бизээ. Идэр халтарын төл, төлийн төл ингээд алдраа дуудуулах нь ч ойрхон байхын ерөөл өргөн өндөрлүүлье
Гуч гаруй жил хурдалж буй гурван үеийн хурдан халтаруудын цадиг түүхээс товчлон дурдахад ийм ажээ.
Хөвсгөл аймгийн Дэлтэй Цэнхэр Морин Спорт Уяачдын холбоо
Ажлын албаны ажилтан Т.Наранхүү



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна