Хурдан морины уралдааны төлөв байдал, ирээдүй


Илтгэгч: МААЭШХ-гийн Төслийн удирдагч,
Монгол Улсын Зевлөх Малзүйч Д.Самданжамц
Монголчууд эрт цагаас эхлэн эрийн гурван наадмыг эрхэмлэн наадсаар ирэхдээ уг наадмаа ямагт хурдан морьдын уралдаанаар эхэлдэг заншилтай байсан нь морин эрдэнийг нэн эрхэмлэж ирсний баталгаа билээ. Төрийн наадмын түрүү магнай болох шандаст хурдан хүлгийг олж таних, сойж хагсраах, уяж уралдуулах арга ухааныг үе уламжлан эзэмшиж түүх шашдирт бичиглэн хойч үедээ үлдээсээр ирсэн нь хүн төрөлхтний оюуны санд жичдээ орох хандив бөгөөд өөр газар оронд бүрэлдэн бий болоогүй хаана ч үл давтагдах өгөөмөр арвин сан болох учиртай. Наадам хийж морь уралдах явдал зөвхөн зуны цагт болж байсан төдийгүй бусад улирлуудад нэгэн адил явагдаж байжээ. XYI зууны үед бичсэн морины шинжийн нэгэн сударт “Хаврын цагт дэл дүүрэн, зуны цагт салмайтай, намрын цагт чөмөгтэй, өвлийн цагт өөхөөр уралдвал сайн” гэж бичсэн байдаг. Энэ нь жилийн дөрвөн улирлын алинд ч ялгаагүй морь уралдаж байсныг гэрчилнэ.
Хувьсгалын эхний жилүүдэд зөвхөн их морь, дунд морь, бага морь гэж 3 насны морь уралддаг байснаа 1960-аад оноос эхлэн 6 насны морь, зарим жил жороо морь уралдах болов. Сүүлийн жилүүдэд аймаг, бүс нутаг, сумаараа нийлж жилийн аль ч улиралд олон арван наадам зохион байгуулж, түрүүлсэн морьдын эздэд өндөр бай шагнал олгодог жишиг тогтлоо. Монгол улсын хэмжээнд Үндэсний их баяр наадмаар уралддаг морьдын тоо /мянга/:
• Сумын наадамд 80.0-100.0
• Аймгийн наадамд 19.0-21.0
• Улсын наадамд 2.5-3.0
• Бүгд 101.5-1240
Жил бүрийн 7-р сарын 11.12-ны өдрүүдэд пугджаар 112.0 мянган морь уралддаг газар Монголоос өөр дэлхийд хаана ч байхгүй.Бүрэн бус мэдээгээр Монгол улсын хэмжээнд жилд дунджаар хурдан морины том, жижиг нийлсэн 2400 гаруй уралдаан болдог гэсэн мэдээ байдаг. Энэ нь нэг суманд 8 удаагийн уралдаан болдог гэсэн үг юм. Монголын хурдан морины уралдаан хэд хэдэн онцлогтой. Үүнд:
• Бага насны буюу 6-12 насны хүүхэд морь унадаг
• Уралдаанд сайн дураараа оролцдог
• Уяа засал нь хурдлах гол нөхцлийг шийддэг
• Хурдан морь шинжих, уяж сойх монгол уламжлалтай
• 6 насанд хэдэн ч морь уралдаж болдог
• Байгалийн цэвэр хөрсөн дээр уужуу тал газар уралддаг
• Уралдааны өмнөх сунгаануудтай
• 6 нас бүрийн уралдах зай тодорхой г.м болно.
/Монголчууд баярт уралдуулах морийг бараг жил тойрон тусгайлан нарийн дэг горимтой байлгаж үяа сойлгыг нь тохируулдаг. Яг уяа сойлгын эрчимтэй үе нь жил бүрийн 6-р сарын 5-наас 7-сарын 10 хүртэлх хугацаа юм.
Хурдан морь анхны жингээ уяа сойлгын дараа 12-15% гээдгээс гадна биеэсээ ихээхэн хэмжээний шингэн , эрдэс бодис алддаг тул уяа, сойлгын дараа шингэн нөхөх эмчилгээ, сувилгаа эрчимтэй хийх шаардлагатай байдаг.
Уяа сойлгыг нь тохируулсан хурдан морь тэгш бус, уул даваа, ус бартаатай 28-30 км замыг их насны айрагдсан морьд 32-35 мин, 22км замыг азарга 30-33 минут, соёолон 31-33 минут тус тус туулдаг байна.
Ер нь хурдан морины уяа сойлго хир зэрэг тохирч буйг харайлтаар нь шинжих
арга байдаг. Үүнд: монгол морь дунджаар эхний буюу
1 .-р харайлтаар 2,85м
2. 3,19м
3. 4,13м
4. 5,09м
5. 5,86м
6.7.8. 6,40м
8 удаагийн харайлтаар 38,82м зам туулдаг.
Монгол адууны дотроос хурдлах чадвараараа Галшар, Тэс, Жаргалант омог, хэвшлийн адуу илүү байна. Монгол адууны хурдлах чадварыг нэмэгдүүлэх хэд хэдэн боломж байна. Үүнд:
1.Нутгийн жирийн монгол адуунд сайн шилэлт хийгээд Галшар омгоор хээлтүүлээд гарсан төлийг Жаргалант хэвшлээр гишгүүлэх.
2.Увсын Тэсийн адууг Галшараар, эсвэл Галшар адууг Тэсээр хээлтүүлж 2 үеийг гаргаж аваад өөр хооронд нь үржүүлэх. Ийм туршилтыг Төв аймгийн Цээл суманд байсан адуун дээр туршиж үр дүнтэй болохыг нотолсон.
Монгол адууны хурдлах чадварт дараахи хүчин зүйлүүд нөлөөлж байна.
• Гарваль
• Тарга хүч /тухайн жилийн онд оролт, зуншлага/
• Биеийн хэсгүүдийн харьцаа
• Уяазасал
• Зан араншин / темперамент/
• Уралдах газрын байдал / хуурай, нойтон, өсгүүр зам, бартаа, цаг агаар/
Эцэг, эх нь хурдны удамтай, өөрөө галбирын хувьд уралдуулах шаардлага
хангасан бол шүдлэн, хязааландаа сайн давхиад цаашид ямар нэгэн эмгэг согог олохгүй бол 14 нас хүртлээ тогтвортой хурдалж байна. Жишээлбэл Төв аймгийн Алтанбулаг сумын Ж.Содномпилын алаг азарга, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач Д.Санжмятавын харлаг хүрэн, Ц.Балжиннямын босоо улаан зэрэг олон арван хурдан хүлгүүдийг дурьдаж болох юм.
Сүүлийн жилд аймаг, улс, сумын баяр наадам элдэв ойн баярт уралдуулхаар бэлтгэж байгаа олон уралдсан морьд тэдний удам гарвалд судалгаа хийж үзэхэд эцэг, эх нь /азарга, гүү/ хоёул хурдан удамтай сум, аймгийн наадамд түрүү, айраг авч байсан гарвалтай адууны 70-75 хувь нь хурдан шинжээ хадгалж байна. Өөрөөр хэлбэл эцэг эхийн хурдан шинж үр удамд нь дамжих удамшлын доминат чанар юм.
Харин эцэг хурдан, эх хурдан удамгүй гүүнээс гарсан адууны дөнгөж 25-50 орчим хувь нь хурдлах чадвартай өөрөөр хэлбэл ямар нэгэн наадам, уралдаанд 10-аас дотогш давхиж чадахгүй байна.
Улсын Алдарт уяач Н.Даатамгын хул азарга АХ-ын 60 жилийн ойгоор улсын баяр наадамд 9 настайдаа 24 км замыг 31,10 минут /1 км-т 78 сек/ хурдалсан. Түүний үр төл 1. Луузайн хул 22км замыг 35,08 минут / 1 км-т 96 сек/ Лувсандоржийн хул 22,6 км-т 36,57 минут/ 1км-т 98 сек/, Нямжавын хул 22км-т 35,0 минут / 1км-т 99 сек/ дунджаар 1км-т 96 сек хурдалжээ.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Манлай уяач Ж.Сономпилын хүрэн азрага 24 км замыг 32,04мин / 1км -т 80 сек/ түүний төл Жамбын хар хүрэн 23,6 км-т 33,04 мин /1км-т 84 сек/ , Жигжидийн бор 22км-т 36,15 мин /1км-т 99 сек/ дунджаар 1км-т 91,5 сек тус тус хурдалсан байна.
Харин жирийн монгол азарга 1 км замыг дунджаар 120 секунд туулдаг байна. Дээрхи 2 азарганы хурдлах чадвар өөрсдийнх нь төл азаргануудад хэрхэн удамшиж байгааг тодорхойлоход Даатамгын хулынх 0,57, Ж.Содномпилийн хүрнийх 0,71 байна. Сүүлийн 5 жилд улс, бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын гарвал, удам угшлыг сонирхож үзэхэд бараг 70-80 хувь нь Сүхбаатар, Дорнод, Хэнтий зэрэг аймгаас гаралтай эх, эцэг нь ямар нэгэн хурдны удамтай байх юм. Үүнээс үзэхэд хурдлах чадварт удам гарвал ихээхэн нөлөөлж байгаа нь тодорхой байна.
Иймд монгол азарганы хурдлах чадварын удамшлын коэффицент 0,57-0,71 байна гэсэн дүгнэлт хийж болох юм. Хурдлах чадварт биеийн хэсгүүдийн харьцаа их нөлөөтэй байдаг.
Дөрвөн мөч тэгш шулуун, үе нь чанга, харьт, борвины булчин сайн морины хойт хөлийн түлхэлт илүү байдаг, Мөн шилбэ өндер, нарийн, шөрмөс нь сиймхий сайтай, бэрэвхий өндөр, уян хатан туурайны ирмэг хурц байх нь газартай харьцах харыдааг сайжруулж, түлхэх хүчийг нэмэгдүүлдэг.
Хэрэв бие томтой морины хөлний үе нарийн байвал их биенийхээ жин, хөл дээр ирэх ачааллаа даахгүй амархан цуцдаг. Хөлийн шөрмөс нь бүдүүвтэр, сиймхий сайтай нарийн чанга шөрмөстэй байвал илүү давхилттай байдаг г.м биеийн хэсэг бүрт зохилдсон онцлог байдгийг уяачид, морь сонирхогчид анхаарч ажилах нь зүйтэй.
Хурдан морины давхилд уяа заслын үйл ажиллагаа голлох байр эзэлдэг. Өвлийн улиралд уралдуулдаг азарга, их нас соёолон морийг дунджаар 10 гаруй удаа зеөлөн унаж хөлөргөх хэрэгтэй. Мөн уяж хонож умс, нарийн, бүдүүн гэдсэн дэх боловсорч гүйцээгүй тэжээлийн үлдэгдлийг гарган уяачдын ярьдгаар гэдсийг нь солино.
Уядаг азарганд дунджаар 5-8 нас гүйцсэн гүү хураалгаж, 4-р сарын эхний 10 хоногт багтан унагалуулахаар хээлтүүлгийг зохицуулах хэрэгтэй. Харин азарганы ороо 6-р сарын эхээр гарсан байх шаардлагатай. Уях морьдын гэдэс, таваг биеийн хөндүүрийг морь барихаас 7 хоногийн өмнө гаргасан байх хэрэгтэй.
Гэдэсний хөндүүрийг гаргахдаа 1-2 хоногийн өнжөөж 2-3 удаа уяж хонож, зөөлөн хөлс авах нь чухал. Азарга, соёолонг 26-28 хоног, их насны морийг 30 хоног, бусад 3 насны морьдыг 22-24 хоног сойход тохиромжтой. Дээд 3 насны морьдыг уяж байх хугацаандаа нэг удаа, доод 3 насны морьдыг 2-3 удаа уяж хонож болно. Гэхдээ тухайн мориныхоо уяа авч буй байдлаас хамаараад янз бүр байх талтай. Морины хурдлах чадварыг үнэлэхдээ:
Азарга 13 м/сек
Их нас 12,1 м/сек
Соёолон 11,5м/сек
Хязаалан 11 м/сек
Шүдлэн 11,5 м/сек
Даага 10,2 м/сек
байвал уяа сойлго нь таарч байна гэж үзэж үндэслэлтэй.
Морины хурдлах чадвар, давхилд зан араншин их нөлөөтэй. Тухайлбал, дөлгөөн тайван ааштай уяан дээрээ гол төлөв унтаж зогсдог, элдэв хажиг зангүй морь сойлго авахдаа сайн, олон морьтой нийлүүлж уралдаанд хөөрч агсрахгүй сайн давхидаг.
Харин хөөрүү, агсардаг морийг олон морьтой нийлүүлж уралдуулахад авч давхих, замаас гарч хадуурч хүч, тамираа алддаг. Иймд морины зан араншинд уяа сойлго, уралдах газрын байдал зэргийг уяач нарийн тохируулах нь чухал.
Монгол адууны хурдлах чадварт эцэг эхийн гарвал 50 ба түнээс дээш хувь , замын байдалд 8-10 хувь, уяачийн ур чадвар 30 хувь, унаачийн чадвар 10 хувь орчим тус тус нөлөөлдгийг судлаачид тогтоосон байна.
Иймд зөвхөн хурдлах чадварт ч биш бусад ашиг шимт чанарыг нь сайжруулахад удам гарвал, шилэлт зөв бодлого бүхий тохируулан сонголт чухал үүрэгтэйг дээрх баримт нотлож байна.
Уралдах моринд онд оролт, тарга хүч чухал нөлөөтэй. Дундаас дээш тарга хүчтэй онд ороод өвөл, хаврын улиралд унаж эдлээгүй их нас, азаргыг 6-р cap гарангуут барьж 2 өдөр зөөлөн унаад 2 хоног тавьж амраагаад дахин барих зэргээр зүдэргээ суулгахгүйгээр хөнгөрүүлэх, улмаар ажуухан уяа оруулах нь зүйтэй. Ер нь тарган морь барьсан үеийнхээ жингээ 18-20 орчим хувийг алдаж, уяа сойлгыг нь тохируулсан нөхцөлд сайн уралдах боломжтой.
Дунд тарга хүчтэй бол 6-р сарын 15-20-ны хооронд барина. /Жингээ 15-18 хувь алдана/.
Дундаас доош тарга хүчтэй боловч элдэв согоггүй урьд нь уяж, уралдуулж сурсан морийг 6-р сарын 25 орчимд зөөлөн уяж заслыг нь хийж уралдуулж болно.
Биеийн өндөр, биеийн ташуу урттай тэнцэж байвал биеийн тэнцэл сайтай морь гэж үзнэ мөн хоншоорын /хамрын/ үзүүрээс мундааны өндөр хүртлэх, мундааны өндрөөс сүүлний уг /самбай/ хүртлэх зай ижил бол их биеийн тэнцэл сайтай гэж үздэг.
Цээж богино морь ихэнхдээ хүзүү том, цуцах нь амархан байдаг.
Энэ нь амьсгалын багтаамж бага байх учир богино хугацаанд бөглөрч цуцдагаас гадна ийм адууны арьс зузаан, чанга, уян хатан чанар муу учир амархан барьж хөөдөг муу талтай.
Цаашид монгол адууны тэсвэрт чанарыг алдагдуулахгүйгээр өөр дотор нь цэврээр үржүүлэх, тодорхой бүс нутагт махны чиглэлээр үржүүлэх, сүрэгт гүүний эзлэх хувийн жинг 30-32-д хүргэх селекцийн ажил явуулахаас гадна хурдан удамтай адууг ард иргэд, аж ахуйн нэгж өөрсдийн сонирхол боломжоороо үржүүлэх, гүүг сүүлэг чанаараар нь шилж фермерийн аж ахуйн хэлбэрээр эрхлэх зэргээр зах зээлийн өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үржүүлэх шаардлага гарч байна.
Сүүлийн жилүүдэд мадуу сонирхогчид, бизнесменүүд гаднын улс, орнуудаас Араб, Будённый, Английн цувэр цусны, Ахалтекин, Орлов зэрэг олон үүлдрийн адууг Монгол адууны галбир, бие цогцос, хурдлах чадварыг сайжруулах зорилгоор оруулж ирж байна. Одоогийн байдлаар зөвхөн 1-р үеийн эрлийз адуу гаргаж аваад Монгол адуутай уралдуулж байна. Гэтэл манай уяачдын ММСУХ-ноос гаргасан судалгаагаар Монгол улсад 30 гаруй мянган уяач байдаг гэсэн тоо бий. Уяачдын 98-99.0 нь монгол адуутай цэвэр эрлийзийг хамт уралдуулахад ихээхэн дургүйцдэг. Энэ нь ч зөв байх. Иймд монгол адуугаа тусад нь, цэвэр эрлийзийг тусад нь уралдуулж байх, цаашдаа тойруулгын уралдаанд тохирсон адуутай болох монгол адууг хурдны чиглэлээс гадна махны, сүүний, аялал жуулчлалын чиглэлээр системтэйгээр үржил-селекцийн ажил явуулах шаардлагатай байна.
"Тод магнай" сэтгүүл 2012 оны 12 сар дугаар № 11
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.181.47
монгол адууний хурдны зам2км -ээр хасагдсан нь одоогийн эрлийз адуунд тохируулсан зальт арга.хамгийн хол 27 км даага 13км байсан одоо даага 11 гэх мэтээ эргэж хараасай цэвэр монгол адуугаа бодомоор
Reply