Унаач М.Түвдэнням: Улс бүсийн наадмаас 3 түрүү, 6 айрагтай


...Хурдан морины хүүхэд
Хувцас нь хүртэл содон
Хуй салхи шиг эрчлэх
Тоосон дундаас тодхон... хэмээн яруу найрагч Л.Төмөрбат “Хурдан морины хүүхэд” дуундаа шүлэглэсэн нь бий. Дэлхийд ганцхан монгол наадмын чимэг болсон бяцхан унаачид бол “Тод магнай”-н хүндтэй зочдын нэг билээ. Энэ удаад тэр л хүндтэй зочдын нэг нь 10 настай Мөнхбаатарын Түвдэнням байлаа. АХ-ын 92 жилийн ойн баяр наадмын хязаалангийн уралдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Сүхбаатарын Дүү хээрийг айргийн таваар хурдлуулсан тэрээр одоогоор улс бүсийн наадмаас гурван түрүү, зургаан айрагтай болоод байгаа юм.
-Сэтгүүлийн маань уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг М.Түвдэнням гэдэг. Би Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр сургуулийн тавдугаар ангид сурдаг.
-Хурдан морь унаад хэдэн жил болж байгаа вэ?
-Дөрөв дэх жилдээ хурдан морь унаж байна. “Ажнай шарга” галынхаа уяач ах нарын морьдыг унаж уралддаг юм.
-“Ажнай шарга” гал олон унаач хүүхэдтэй юу?
- Манай галд Батхишиг, Түвшээ нарын дөрөв, таван хүүхэд бий.
-Энэ жил наадмаар хэдэн насны морь унасан бэ?
-Зургаа, долоон насны морь унасан. Үүнээс Сүхээ ахынхаа Дүү хээрийг айрагдуулсан. Бусад нь 20, 60 гаргаад л ирсэн дээ.
-2013 он гарсаар ямар ямар амжилт гаргаад байна вэ?
-“Дүнжингаравын хурд 2013”, “Эрдэнэт хурд 2013”-т тус тус уралдаж айрагдуулсан. Түүний дараа улсын наадамд оролцоод, “Их хурд 6”-д уралдаж, Төв аймгийн 90 жил төвийн бүсийн уралдаанд Сүхээ ахын хязаалан үрээг наймаар хурдлуулсан.
-Хурдан морь унахад хамгийн гоё нь юу байдаг юм бэ?
-Мэдээж түрүүлэх шүү дээ. Салхи сөрөн давхиж байх их гоё санагддаг юм. За тэгээд мэдээж цоллуулах бас их гоё мэдрэмж төрүүлдэг.
-Хэр шартай вэ?
-Шартай шүү. Мэдээж заримдаа хойгуур давхичихаад сэтгэл гонсгор үлдэх нь үе гарна ш дээ. Гэхдээ тэр бүхэн дараа дараагийн уралдаанд сургамж болдог юм байна лээ.
-Ярилцсанд баярлалаа. Дүүгийнхээ сурлагат өндөр амжилт хүсье.
П.Ундраа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна