Сумын Алдарт уяач Ц.Батгэрэл: 2009 онд тун ч одтой наадаж цолоо авч байлаа


Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Цэрэндоржийн Батгэрэлтэй ярилцсанаа хүргэж байна. Хурдан морины унаач явсан тэрээр мориноос хасагдахын үеэсээ эхлэн уяа сойлго тааруулах болсноос хойш найман жил өнгөрчээ. Энэ хугацаад 20 гаруй түрүү, айрагтай болоод байгаа Батгэрэл 2009 оны сумынхаа Алдарт уяач юм.
-Батгэрэл уяач хурдан морины уяа сойлго тааруулаад удаж байна уу?
-Багын л хурдан морины нуруун дээр дэрвэж өслөө. Хүүхэд байхдаа ахынхаа уясан морьдыг унаж хурдлуулдаг байсан юм. Миний дээд талын ах аймгийн Алдарт уяач хүн бий. Унаач хүүхдүүдийн адилаар мориноос хасагдаад хоёр жилийн дараанаас уяж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2005 оноос хойш морь уяад найман жил болж байна. Ахын маань нэртэй халтар, бас нэг шарга азарганууд байлаа. Өөр нэг ягаан үрээ, хоёр ч хээр үрээ байсан. Ойр хавийнхаа сумдын наадмаас олон түрүү, айрагтай. Эндээс миний мэдэхээс ахын хурдан шарга азарга Дундговийн Адаацаг гаралтай адуу байгаа юм. Ах маань Адаацагтаа хоёр гурав айрагдсан шарга азаргыг 1994 онд авч жилийн дараа сумандаа түрүүлгэсэн. Одоо энэ шарга азарганы үр төлүүд сайн давхиж байгаа.
-Харин таны хувьд уяа эвлүүлсэн найман жилийн хугацаанд ямар амжилт гаргаад байна вэ?
-Анхандаа ч ахынхаа морины ажилд тусалж гүйсээр дөртэй болсон гэх үү дээ. Тэгээд 2009 онд энэ хавьдаа ягаан даага, халтар азарга,халтар хязаалангаа түрүүлгэж билээ. Залгаад Орхон сумын 50 жилээр азарга, даагаа түрүүлгэж, хязаалан гуравлуулсан. Эд бүгдээрээ ахын шарга азарганы төлүүд байгаа юм. Ингээд болоогүй ээ. Азаргаа үлдээчихээд хязаалан, даага хоёроо аваад Ерөөгийн наадамд хоёуланг нь түрүүлгэж үргэлжлүүлээд Дарханы наадамд ягаан даагатайгаа очиж дахин түрүүлгэсэн. Мөн Төв аймгийн Баянцогтын 50 жилийн ойгоор азарга, хязаалан, даагатай очлоо. Тэгэхэд азаргаа мордуулсан ч хөл нь жаахан доголоод 70 хавьцаа ирсэн. Харин 200 гаруй хязаалангаас миний үрээ зургаалж, 250 гаруй дааганаас түрүү магнай нь болж байлаа. Тэгээд Төв аймгаас буцаж явахдаа Орхоноос хоёр түрүү авсан нь тэр юм.
Түүнээс өмнө хэдэн жил сумандаа л нааддаг байлаа. 2007 онд халтар соёолон үрээгээ сумандаа түрүүлгэж анхны түрүүгээ хүртэж дээлэндээ багтахгүй баярлаж явлаа шүү дээ. Харин 2008 онд Ерөөд хээр хязаалангаа айрагдуулж, жилийн дараа нь үнэхээр одтой наадсан. Түүний дараа 2011 онд хул хонгор хязаалангаа сумандаа түрүүлгэж, хүрэн морио соёолонд аман хүзүүдүүлсэн. Харин ноднин хар үрээ айргийн таваар хурдалсан байна.
-Айраг түрүүний тоо нэлээн гарах нь ээ. Хэдэн оны сумын Алдарт гэлээ?
-Би 2009 онд сумын Алдарт уяач болсон. Энэ хугацаанд 20 гаруй айраг түрүүтэй болсон байна. Энэ жил аймгийн Алдарт уяач болохоор байсан ч гурван хүн л цол авах тоотой учраас түр хойшилсон байгаа. Өнөө гурав нь ахмад уяачид байсан юм.
-Адуу их цуглуулж байна уу?
-Манай адуунууд шарга азарганаас эхтэй. Гаднаас олон адуу авч байсангүй ээ. Анх шарга азаргыг авахад манайх гурав дөрвөн гүүтэй байсан санагдаж байна. Эдний нэг нь Төв аймгийн Жаргалант гаралтай хул гүү байлаа. Бас сумаасаа нэг халтар гүү авч шарга азаргандаа хураалгаж гарсан төлүүд нь хурдан байна.
-Ярилцсанд баярлалаа. Таныг морины босоо цагаан хийморь өнөд ивээж байг.
А.Мөнх








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна