М.Эрдэнэбаатар: Уяач аавын унаач хүү дээ би


Төрийнхөө их баяр наадамд унасан хүлгээ айраг түрүүнд хурдлуулсан адтай багачуудын нэг нь Дундговь аймгийн Хулд сумын дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч М.Эрдэнэбаатар байлаа. Хурдан морь унаж уралдах болсоор гурван жил болж байгаа тэрээр энэ хугацаанд том жижиг нийлсэн наадмуудаас 50 гаруй айраг түрүү аваад байгаа ажээ. Харин энэ жил АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд Дундговь аймгийн Хулд сумын аймгийн Алдарт уяач Б.Баярсайханы хээр шүдлэнг аман хүзүүнд хурдлуулсан одтой наадсан юм. Ингээд бяцхан унаачтай ярилцсанаа хүргэж байна.
-Миний дүү хаанаас ирсэн бэ?
-Би Дундговь аймгийн Хулд сумын дунд сургуулийн 5а ангид сурдаг. Анх зургаан настайдаа ааваараа заалгаж морь унаж сурч байлаа. Харин 2010 оноос хойш уралдааны морь унаж байна. Хэдийгээр томчууд шүдлэн насны морьдын уралдаан будлиантай боллоо гэж ярьж байгаа ч айрагдлаа. Сайхан байна.
-Улсын наадамд хэд дэх жилдээ ирж байна вэ?
-Хоёр дахь жилдээ ирж шүдлэнгээ айрагдууллаа. Түрүү жил Рэнцэнпүрэв ахынхаа буурал морийг унаж Цагаан хөтөл дээр дөрөв таваар давхиж яваад суугаад гуч гаргаад орж байлаа.
-Энэ хугацаанд ямар ямар амжилт гаргаад байгаа вэ?
-Аймаг, сумын нийлсэн 50 гаруй айраг, түрүүтэй болсон. Ихэнх нь Өмнөговь, Дундговь аймаг болоод сумдын наадмаас авсан амжилт байгаа юм. Өнгөрсөн жил Өмнөговьд аймгийн Алдарт уяач А.Жаргалсайхан ахынхаа уясан морьдыг унаж уралдсан. Ер нь аймгийн Алдарт уяач Баярсайхан, Лхагва-Очир, Жаргалсайхан, Эрдэнэтөгс гээд уяаны ах нарынхаа морьдыг унаж уралддаг. Манайхнаас унаач Г.Энхболд бас их олон айраг түрүүтэй. Намайг улс, бүсийн наадам гээд эзгүй хойгуур “арын албыг” дааж үлдэж, айраг түрүү авдаг хүүхэд дээ. Манай үеэл байгаа юм. Бас Мөнхсайхан Говьшанхад азарга, Амартүвшин хязаалан айрагдуулж байсан мундаг унаачид бий.
-Ааваараа морь унахыг заалгаж байлаа гэсэн. Аав нь морь уядаг уу?
-Миний аав Б.Мөнхбат Дундговь аймгийн баяр наадамд азарга аман хүзүүдүүлж, Цогт-Овоогийн наадамд азарга айрагдуулж байсан уяач бий. Би чинь уяач аавын унаач хүү дээ. Аав хурдан морины уяа сойлго тааруулаад арав гаруй жил болж байгаа. Ихэвчлэн нутаг орондоо л нааддаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Дүүдээ амжилт хүсье.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна