МУ-ын Алдарт уяач Г.Сэргэлэнбаатар: Хамгийн залуу улсын Алдарт гэгдэж явлаа


Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Г.Сэргэлэнбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдарт уяач цолоо авахад тань уулзаж сэтгэгдэл авч байснаа санаж байна. Хамгийн залуу Алдарт гэгдэж байсан билүү?
-Тод манлай уяач С.Ганхуяг буюу Бандгаа 30 настайдаа, харин би 31 настайдаа улс бүсийн наадмын хоёр түрүү, найман айргийн амжилтаар МУ-ын Алдарт уяач цолыг авсан. Богино хугацаанд өндөр амжилт гаргасан залуухан Алдартуудын нэг гэгдэж, сонин хэвлэлээр бичигдэж байсан.
-Хэдэн жилийн дотор улсын Алдартын болзол хангасан бэ?
-Хоёр гурван жилийн дотор хангасан байх. 2006 онд улсын наадамд түрүүлсэн Даатгал хээр азаргыг би нэг хэсэг уясан. Аймгийн Монгол даатгалын дарга байсан Лхагвасүрэн миний хуурай ах л даа. Надаар морь уяулдаг. Тэр хүнээр дамжуулж хээр азаргыг анх уях болсон юм. Тэр үед Жаргалсайхан Алдарт “Монгол даатгал”-ын төв салбарын захирлаар ажилладаг байсан юм билээ. Тэгээд даага, шүдлэндээ Асгат сумын наадамд айрагдсан хээр соёолонг Маналжав гэдэг хүнээс худалдан аваад надаар уяулах болсон юм.
-Бэлэгний адуу гэдэггүй билүү?
-Миний мэдэхийн бэлэглээгүй, худалдаж авсан. Хүмүүс бэлгэ дэмбэрлээ бодоод янз бүрээр ярьдаг байх. 2002 онд соёолон үрээ гурван саяар авч байсан байх.
-Тань дээр уягдаж байхдаа ямар ямар амжилт гаргасан бэ?
-Соёолонгоос нь эхэлж уяад тэр жилээ улсын наадамд очтол шүдээрээ хасагдчихсан. Дараа жил нь хавчиг азарга улсын наадамд гуравлаад, Хэнтий аймгийн 80 жилийн ойд түрүүлсэн. Түүний дараа долоон настай азарга шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд аман хүзүүдээд, давхар уяагаар Алтан-Овооны тахилга наадамд амжилтаа баталж хоёроор давхисан.Түүнээс хойш би уяагүй ээ. Би уяж улс, бүс, Их хурд наадмуудаас нэг түрүү, гурван айраг авч өгсөн.
-Яагаад өөр хүнээр уюулах болсон юм бэ?
-Би чинь хөдөөний малчин хүн. Мал дагаж амьдардаг. Жаргалсайхан дарга хот руу аваачиж тэжээж уямаар байна явах уу гэхээр нь би татгалзсан юм. Тэгээд л тэнд очсон хойно нь Сүхбаатар гэдэг залуу уядаг болсон байна лээ.
-Алдартын малгай өмсөхөд хувь нэмрээ оруулсан өөр ямар адуу байна?
-Буд гишүүнийг авто замын газрын даргаар ажиллаж байхад Зоост бор үрээг нь би уядаг байсан юм. Бор үрээ соёолондоо буюу 2003 онд улсын наадамд тавласан. Дараа нь бас Өвгөн ноёны даншигт айрагдаж байсан. Авто замын нэртэй болохоор одоо хэр нь манай адуунд байгаа. Зоостын үр төлүүд ч гэсэн сайн давхидаг. 2003 оны Хэнтий аймгийн 80 жилийн ойгоос би хоёр түрүү, дөрвөн айраг авсан байдаг юм.Миний унаган хээр хязаалан бас түрүүлсэн.
- Зоост бор хаанахын адуу юм бэ?
-Эх нь 1970-аад оны үед Халзан суманд хурдалж байсан Товуугийн хонгорууд цустай гэдэг. Харин эцэг нь Онгуу ахын боруудын угшилтай адуу байгаа юм. Уг нь талийгч Хүрэлбор ахын маань адуу байгаа юм. Хүрэлбор ах аймгийн Авто замын газрын захирлаар ажиллаж байхдаа байгууллагтаа бэлэглэсэн үрээ байгаа юм.
-Бага насандаа яаж давхиж байсан юм бэ?
-Шүдлэндээ аймгийн наадамд түрүүлж, Дорнод аймгийн 70 жилийн ойд тавласан. Хязааландаа улсын наадамд очоод хасагдчихсан юм. Тэр жил манай дөрвөн хязаалан дөрвүүлээ хасагдсан.
-Юунаас болоод тэр вэ?
-Хожигдож мордуулаад. Анх удаа улсын наадамд холоос зорьж очоод бүгдийг нь хасуулчих муухай л юм билээ. Гэсэн хэдий ч цагийн юм цагтаа гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон.
-Замаараа алдсанаа нөхөж энд тэндэхийн уралдаанд уралдаагүй юу?
-Тэр жилээ уралдаагүй. Хойтон жил нь дахиж очоод сайхан наадсан. Юм ээлжтэй л байдаг юм билээ.
-Нэгэн үе бужигнуулж байсан юм биш үү?
-Хамгийн одтой наадсан нь 2003 он. 2004 онд Даатгал хээрийг “Их хурд-3” болон Алтан-Овоонд айрагдуулсан. 2005 онд аймаг, аймгийн чанартай наадмуудаас манайхан уяагаар дөрвөн түрүү, гурван айраг авч байсан. Тэр жил Халзан сумын ой тохиож бид эндээ наадацгаасан юм.
-Танай гал ямар нэртэй юм бэ?
-Албан ёсны гал байгаагүй л дээ. Над дээр төвлөрсөн хэдэн хүний морь байсан юм. Одоо энэ “Энхжин” компанийн захирал Алтансүх, талийгаач ах Хүрэлбор, аймгийн зам ангийн дарга бид хэд нийлж морьдоо уядаг байсан.
-Онгуу Манлайн гарын шавь уу?
-Тиймээ. Онгуу ахыгаа дагаж морь уядаг болсон. Наймдугаар анги төгссөнөөсөө хойш арав шахам жил Онгуу ахтайгаа хамт морь уяж наадамд явсан. Тэгээд 2001 оноос өөрөө бие дааж морь уях болж, тэр жилээ аймгийн наадмаас хоёр түрүү, хоёр айраг авч байлаа. Сайн багшийн буянаар уясан цагаасаа эхлэн айраг түрүү авч, 2003 онд аймгийн Алдарт уяач, 2004 онд улсын Алдарт уяач болсон доо. Онгуу ах адууг сайн эдэлж, хатуухан талдаа уядаг хүн.
-Уяач сайн засалч байх ёстой гэдэг. Багш тань энэ тал дээр хэр вэ?
-Бат-Эрдэнэ аваргад бэлэглэсэн халзан үрээг Өвгөн ноёны түрүүлтэл нь зассаныг мэдэх юм. Сунгаанд халзан үрээ муухан л байсан. Тэгсэн Онгуу ах шөнө уяад орхичихоорой гэсэн. Тэгээд хэлсэн ёсоор уяж орхичихоод адуу манах гээд явчихсан. Ямар засал хийснийг мэдэхгүй маргааш нь халзан үрээ бараг түрүүлсэн.
-Юу хийснийг нь асуугаагүй юм уу?
-Үгүй, залуу байсан болохоор тоогоогүй л дээ. Сая өөрийг чинь хэлэхээр нээрэн асуудаг байж гэж бодлоо.
-Одоо бол Алдарт өөрөө нутгийн залууст зөвлөнө биз?
-Юм асуусан хүнд мэдэх чадахаа хэлж өгдөг л юм. Миний морийг унадаг байсан Найрамдал гэдэг залуу одоо бие даан морь уяж байна. Түүндээ ганц нэг зүйл хэлнэ. Гансүх тэргүүний морийг уяж байгаа Бабу гэдэг залуу манай унаач байсан. Их мэдрэмжтэй залуу.
-Одоо ямар ямар хүмүүсийн морийг уяж байна?
-Өөрийнхөө адууг л уяж байна даа. Өвөрхангай аймгийн Болдбаатар гэдэг залуу энэ намраас хэдэн бага насны адуу авчирчихаад байгаа. Одоо түүнийг нь тэжээж байна.
-Адууны наймаа хэр хийж байна?
-Адууны наймаа гэдэг манай аймгийн уяачдын амьдралынх нь эх үүсвэр болсон байна. Хүмүүс Сүхбаатарын адууг олноор нь авч байна. Харин миний хувьд оло адуу зараагүй ээ. Ноднин тэжээж байсан битүү үрээгээ Баянхонгор аймаг руу зарсан. Хадаа гэдэг залуу аваад очоод хэд хэд түрүүлж айрагдсан дуулдана лээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Удахгүй улсын наадмын дэвжээнээ уулзъя.
А.Мөнх
























0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна