МУ-ын Алдарт уяач Ядамын Лханаажав


Далай ээжийн нутгаас төрсөн анхны улсын цолтон нь Бүрэнтогтох сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ядамын Лханаажав агсан юм. Нутаг орондоо адуу таньдагаараа алдартай “гозон” хэмээх Ядамынх Данаажав, Лханаажав, Бямбаа гэх гурван хүүтэй. Хөвгүүд нь аавыгаа дуурайсан өндөр нуруутай хүмүүс байсан тул нутгийнхан “Гозонгийнхон” хэмээн нэрийддэг байсан гэдэг. Сайн хүлэг эзнээ мөнхөлдөг ёсон бий. Я.Лханаажав уяачийг олноо таниулж нэрд гаргасан цуут хүлэг нь алдарт ногоон морь нь. Аймгийнхаа баяр наадамд ес түрүүлж, хоёр аман хүзүүдсэн энэхүү хурдан буянг эцэг нь хүүдээ “сайн уяач болоорой” хэмээн дааганд нь бэлэглэж байжээ. Ногоон морь тэр нутгийн Жамбал гэгчийн унаган адуу бөгөөд Ядам Талын цахир хэмээх газар адуунд явж байгаад их гэдэстэй сайхан бор гүүнээс цэхэр нүдтэй хар унага төрөхийг харжээ. Хойтон жил нь нөгөө хар үрээгээ харвал хурдлах шинжтэй болчихсон байж. Тэгмэгц нутгийн нэг хүнээр дамжуулан бүдүүн морин дээрээ хэдэн төгрөг өгөөд өөрийн болгожээ. Ийнхүү хүнээр зуучлуулсан ч учиртай. Ядамын хурдан морь таньдагийг мэдэх нутгийнхан нь түүний шинжсэн адуу гэдгийг мэдмэгц үнээ өсгөчихдөг байж.
Я.Лханаажав агсан 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн. Түүнийг эр цэргийн албанд байхуйд ногоон морийг нь ах дүүс нь уяж байгаад халагдаж ирмэгц хүлээлгэн өгсөн хэмээдэг. Ногоон морь 1951 он хүртэл аймгийнхаа баяр наадамд есөн удаа түрүүлж, хоёр удаа аман хүзүүдсэн бөгөөд сумдын наадмыг оруулбал 33 удаа түрүүлж байсан эгэлгүй хурдан буян билээ. Түүнийг ид хурдан байхад Төмөрбулаг сумынхан наадмынхаа түрүүг “Лханаажавын ногоон моринд алдахгүй юм шүү” хэмээн ярилцаад аль хурдан гэсэн хар морио сойх болж. Тэгээд нутгийнхаа морь шинжихдээ гаргуун өвгөнийг авчирч харуултал “яг одоо мордоод явбал Лханаажавын ногооныг гүйцэхээргүй байна. Намайг ирэхээс нааш морьд мордуулж болохгүй шүү” гээд яваад өгчээ. Өвгөн явж явж ирээд “за одоо болсон, морьдоо тавь” гэж. Тэр наадамд ногоон морь гарсан цагаас өнгөлсөөр үзүүр дээрээ жаахан суун аман хүзүүдэж, нөгөө хар морь түрүүлж байсан” гэдэг. Шинжээч өвгөнийг хар морийг ямар аргаар түрүүлгэснийг асуухад “Лханаажавын ногоон морь жаахан холхиотой байсан. Тав баачихвал хар морь гүйцчих гээд байсан юм” гэсэн гэдэг. Ийнхүү дааган цагаасаа эхлэн уягдаж 33 удаа алтан жолоо өргүүлэн түмэн эхээ дуудуулсан ногоо мориороо гангарсан Я.Лханаажав агсан аймгийн наадмаас ес түрүү, хоёр аман хүзүү, сумдын наадмаас 100 гаруй айраг түрүү хүртэн хоймор нутгийн анхны улсын цолтноор нэрлэгдсэн билээ.
Алдартын эцэг Ядам адуу таних эрдэм ухаанаа үр хүүхдүүдэдээ өвлүүлэн үлдээж, тэд нь өөрийн үр хүүхдэдээ заан сургасан бөгөөд Ядамын үр сад өвөг дээдсийнхээ буян заяаг дээдлэн өдгөө хоймор нутагтаа хурдан хүлгэдээ уяж сойн түмэн олноо цэнгүүлж явна.
Ядамын Бямбаагийн бага хүү Лхагва-Эрдэнэ сумын Алдарт уяач цолтой бол ач хүү Батсайхан нь нутгийн шилдэг залуу уяачдын нэгээр нэрлэгддэг. Харин Данаажав агсны хүү Равдан, түүний хүү Ганболд нар нь аймгийн Алдарт уяач цолтой уяачид.
А.Мөнх



2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.9.43.130
Миний өвөө Ядам 3 биш, 4 хүүтэй байсан юм. Бага хүүг нь Сэнгээ гэдэг биеэрхүү сайхан хүн байсан, харамсалтай идэр залуудаа бурхны оронд заларчихсан юм. Аавыг минь Данаажав биш, Дан-Аа гэдэг, нэрийг нь ингэж бичиж, дууддаг юм.
Reply106.102.11.236
Миний өвөө Ядамын Данаагийн тухай бичсэн байна.Данаажав биш Данаа.Тэгээд ээжийн ах Д.Равдан. ээжийн дүү Д.Ганболд Аймгийн алдарт уяач.би хурдан морийг нь унаж өссөн билээ
Reply