“Тоомсог” хонгор


...оны Хэнтий аймгийн наадамд уралдахаар Галшарын “дураараа” М.Мягмаржав, Баянхутаг сумын Олцонгийн Хүрлээ, Дондовдоржийн Очиржав, Содномын Мэндээ дөрөв нийлээд өргөн уяагаар иржээ.
Давхил сунгаанд Н.Батдоржийн хонгор, О.Хүрлээгийн хонгор, М.Мягмаржавын халзан гээд олон хурдан азарганууд үзүүр түрүүнд урд хойноо ороод байсанд тэд аймагт түрүүлж айрагдчих байх хэмээн горьдож байлаа. Харин С.Мэндээгийн “тоомсог “ хонгор эрлийз азарга тэднээс хойно араар л ирдэг байж.
Аймгийн наадмын урд орой наадмын довон дээрээ бууцгааж азаргаа тарлацгааж. Тэгтэл С.Мэндээгийн тоомсог хонгор О.Хүрлээгийн хонгортой их ойрхон үзүүрт иржээ. Тоомсог хонгор их гараатай, тар сайтай азарга байсан болохоор уяачид ер тоосонгүй. Тарлаж ирүүт нь эзэн уяач С.Мэндээ хөлсийг нь хусах гэтэл хөлсөө хусуулдаггүй , дайрлаад дэвхцээд байхаар нь - яагаад хөлсөө хусуулдаггүй нөхөр вэ? Гангаа ах 80 мянгаар агт авна гэж байсан гэсэн. Маргааш энийг өгнө өө гээд уурлан донгодож, урдхан ойрхон Хэрлэнгийн хар усанд байгаа чөдөртэй хэдэн гүү руу нь хазаарыг нь мултлаад тавиад явуулчихжээ.
Орой нь уяаныхан бүгдээрээ л баруун тийш өвсний фондны тэр рүү морьдоо тавьж манаж хонохоор явахдаа - өө энэ муу “тоомсог” хонгор хар усандаа байж л байг гээд анхаарлаас гадуур хаяад явцгаажээ.
Маргааш өглөө нь манаанаас морьдоо хөтөлж ирж услацгаав. Тэгтэл азарга мордох болоход С.Мэндээ гэнэт санаж - хөөе хөөе ... “тоомсог” хонгор байна уу? ёс юм байна даа, мордуулъя, мордуулъя гээд хар уснаас барьж авчраад цүрдийсэн гэдэстэй юмыг голон голон шууд мордуулаад явуулсан байна. Үнэндээ тэр уяанд “тоомсог” хонгорыг тоож харсан хүн нэг ч байгаагүй ажээ.
Ингээд азарга ирэхийг дагаж харахаар уяачид бүгд л машин, мотоцикль олж явцгаасан байна. Азарга эргээд газрын дунд явахад Олцонгийн Хүрлээгийн хонгор хол тасраад Өмнөдэлгэр сумын Амраагийн шарга азарга, М.Мягмаржавын хүрэн халзан, Н.Батдоржийн хонгор , өнгөнд явна гэж цагаан хоолойгоор зарлаж байв. Эзэд нь дагаж хараад явж байтал барианаас таван км орчим зайтай өвсний фондны араас шарга азарга тасраад салаад явлаа гэнэ. Азаргаа дагагчид түрүүлж ирэн үзэгчдийн урд үзүүрт, захад нь зогсоод шарга азарганы араас хонгор азарга хоёрт орохыг хараад Мэндээгийн дүү ”номхон” Болдоо
- хөөе хөөе энэ “тоомсог” хонгор биш үү? гэж чангаар хэлэхэд эзэн уяач С.Мэндээ дахин дахин таньж ядан хараад “мөн байна шүү дээ” хэмээн дуу алдан гайхан хашгирав. Ингэж “тоомсог “ хонгор аман хүзүүдэж уяаны олон хурдан азарганы түрүүнд ирэв. Азаргаа дагасан уяачид андуураад өөрийнхөө хонгорыг л гээд дагаад явж байжээ. Тоомсог хонгорын араас нэг уяаны М.Мягмаржавын халзан азарга, О.Хүрлээгийн хонгор азарга айрагдаж, Н.Батдоржийн хонгор зургаад орж уяагаараа сайхан наадан бөөн баяр, бөөн инээдэм болцгоожээ.
Тоомсог хонгорыг ирснээс нь хойш хөтлөөд гишгүүлж явахад хангинатал янцгаагаад л, газар цавчлаад л уралдсан шинжгүй байсан гэдэг. Ингэж л тэнэсэн сум тархинд гэхчээр “тоомсог” хонгорыг голоод , тоохгүй хаячихсан чинь уяа нь таарсан хэрэг. Дараа нь их насанд С.Мэндээгийн хээр морь түрүүлж, М.Мягмаржавын цагаан морь айрагджээ.
Морь хурдлах болохоор уясан ч , уялгүй хазаарыг нь мултлаад хаяад орхисон ч уяа нь зөв болоод айрагдаж түрүүлээд байдаг хачин юм шүү. “Тоомсог” хонгор нь тогоруу халтрын үрийн үр Нанжид эмчийн улсад айрагдсан саарал азарганы үр гэдэг. Зайлуул эрлийз юм болохоороо халуун хүйтнийг даахгүй, өвс ногоондоо олигтой тэвээрэг авахгүй, өөрөөр хэлбэл бэлчээрийн гар даалгүй байсаар нүд аньсан гэдэг юм. Магадгүй “тоомсог” хонгорын ажил нь чангадаад уяа нь хэтрээд байсан байх. Монгол адуу биш юм чинь аргагүй л дээ, хөөрхий.
Н.Санжаадорж
2013.07.18.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна