Унаач Г.Алтантөгс: Удмаа дагаад бөх болно


Их монгол улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны эрлийз дунд насанд 67 дунд үрээ гараанаас гарч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Б.Бадраагийн өсөх зээрд айргийн таваар хурдлан ирсэн билээ. Зээрд хязааланг 13 настай Ганчимэгийн Алтантөгс хүү унаж хурдлуулсан нь энэ юм. Бяцхан унаач энэ жил улсаас нэгг, бүсээс хоёр айрагтай тун ч одтой наадаад авчээ. Тэрээр баяр наадмын дараа Архангай аймгийн 90 жил, хангайн бүсийн даншиг наадамд Уул уурхайн сайдын зөвлөх, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат “Азарга” багийн уяач Ч.Түмэнбаярын Магнай хээр хязааланг дөрөвлүүлж, хар бор даагыг нь тавлуулан ийнхүү амжилтын цуваа нэмжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Намайг Ганчимэгийн Алтантөгс гэдэг. Би Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул. Энэ жил 12 настай. Одоо Өлзийт хорооллын дунд сургуулийн 7-р ангид сурдаг. Ам бүл 4. Хотод амьдрах болоод гурван жил болж байна. Анх МУ-ын Тод манлай уяач А.Батсүх ах маань морь унуулахаар авчирч байлаа.
-Уралдааны морь унаад удаж байна уу?
-Таван жил болж байна.
-Энэ хугацаанд айраг түрүү олныг цуглуулав уу?
-Тэгэлгүй яахав. Олон айраг түрүүтэй шүү. Энэ жил гэхэд улсын наадмаас нэг, бүсээс хоёр айраг, аймаг сумаас хоёр түрүү авлаа.
-Тод манлайн уясан морьдыг унадаг уу?
-Тийм ээ.
-Танай галд унаач хүүхдүүд олон уу?
-Манай “Богдхан” галд унаач хүүхдүүд олон бий. Би насаараа дунд “үеийн гишүүн” гэх үү дээ. Бид аль уралдаанд оролцож ирчихээд, сонин сайхнаа хуваалцах гэж яарцгаадаг гээд бод доо. Хааяа цуглаж суугаад хурдан морины тухай ярих дуртай. Морь унаад түрүүлж айрагдуулах үнэхээр гоё доо.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Мэдээж морь унах дуртай. Бас галынхаа хөвгүүдтэй бөх барилдана. Том болоод бөх болно гэж боддог юм. Би чинь МУ-ын начин Чапаев Дашзэвэгийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. 1942 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн бөгөөд багаасаа шөрмөстэй, ноцолддог хүүхэд байсан гэж түүний тухай уншиж байлаа. Ах Сэрээнэн нь бас орон нутагтаа шаггүй барилдчихдаг бөх байсан гэсээн. Бас эмээгийн талд МУ-ын гавьяат дуучин байдаг гэж ярьдаг юм. Гэхдээ би сайн мэдэхгүй л дээ.
-Тийм үү? Тэгвэл удмаа дагаад бөх болох нь дээ?
-Одоохондоо бөхийн секц дугуйланд явдаггүй л дээ. Яваандаа үндэснийхээ бөхөөр хичээллэж байгаад улсынхаа наадмаар зодоглоно гэж мөрөөддөг.
-Энэ жил хэдэн насны морь унасан бэ?
-Хязаалан, даага, шүдлэн, их нас унаж уралдаад нэг айраг авсан. Хоёр нь арав гаргаж давхисан л сонинтой.
-Ингэхэд анхны уралдаанынхаа тухай сонирхуулаач?
-Анхны уралдаанаар их сандарч байж билээ. Хишиг-Өндөртөө л уралдсан юм. Азарга, их нас унаж, азаргаа түрүүлгэчихээд үнэхээр их баярласан ч их насаа хойгуур оруулчихаад жоохон гонсойсон. /инээв/
-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг дүүдээ үлдээж байна?
-“Тодмагнай” сэтгүүлээр дамжуулан унаач найз нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Олон айраг түрүү авахыг хүсье.
П.Ундраа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна