МУ-ын мэргэн С.Баярмаа: Манай багийн хүчтэй өрсөлдөгчид хятад, япон, унгар, солонгосчууд байлаа


...Ачит төрийнхөө далбааг
Алдар нэртэйгээ өргөж
Алаг сайхан нүдэндээ
Баярын нулимстай зогссон
Та бидний итгэлийг алдаагүй
Тамирчны ялалт хямдхан олдоогүй...хэмээн баяр бахдал төрүүлсэн танил дуу түүний утасны дуудлаганд эгшиглэх нь тэр. Тиймээ спортын аль ч төрөл ялгаагүй Монгол эх орныхоо нэрийг гарган алдрын тавцанд зогсоно гэдэг тамирчин хүний баяр жаргалтай мөчүүдийн нэгэн яахын аргагүй мөн билээ. Саяхан болсон дэлхийн уламжлалт харваачдын олон улсын тэмцээнд 31 орны харваачидтай өрсөлдөн, алтан медалийг ихэрлүүлж чадсан нэгэн бол МУ-ын мэргэн С.Баярмаа байлаа. Тэрээр 2011 онд тус тэмцээнээс алтан медаль хүртэж байсан амжилтаа энэ удаад дахин бататгажээ.
-Дэлхийн уламжлалт харваачдын тэмцээнээс хоёр дахь удаагаа алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээний сонин сайхнаас сонирхуулна уу?
-Баярлалаа. Миний хувьд дэлхийн уламжлалт харваачдын тэмцээнд хоёр дахь удаагаа явж амжилттай оролцоод ирсэндээ баяртай байна. Үүнээс хоёр жилийн өмнө 2011 онд 38 оноогоор түрүүлж байсан бол энэ удаад 41 оноогоор алтан медаль хүртлээ. Анх намайг очиж байхад 28 орны 300-гаад харваачид өрсөлдөж байсан бол энэ жил 31 оны 408 харваач цэц мэргээ уралдуулахаар хурсан байлаа. Долоо дахь жилдээ болж байгаа энэ тэмцээнд манай харваачид тун амжилттай оролцож ирсэн. Өнгөрсөн жил гэхэд багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлж, МУ-ын спортын мастер Батхуяг, МУ-ын гоц мэргэн Х.Оюунчимэг нар алтан медаль авч байлаа. Харин 2011 онд эмэгтэйчүүд эхний гурван байрыг эзэлж, эрэгтэйчүүдээс Александр алтыг авч, багийн дүнгээр хүрэл медаль авч байсан бахдам амжилтын буухиаг энэ удаад ч бахархалтай үргэлжлүүлээд ирлээ.
-31 орны 408 харваач оролцсон гэлээ. Аль аль орноос харваачид ирсэн байв?
-Монгол, Өвөрмонгол, Итали, Прагвай, Перу, Румын, Орос, Тува, Америк, Америкийн индианчууд, Хятад, Япон, Унгар гэхчилэн 31 орноос ирсэн байлаа. Эндээс Хятад, Унгар, Румын харваачид их олуулаа байсан.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгчид аль орны харваачид байв?
-Мэдээж бүгд л ширүүхэн өрсөлдөгчид байлаа. Эндээс манай багийн хүчтэй өрсөлдөгч бол хятад, япон, унгар, солонгосчууд байсан. Тэд үнэхээр сайн харваж байна лээ.
-Хэдэн төрлийн байнд цэц мэргээ сорьдог юм бэ?
-Олон улсын тэмцээн гэдэг утгаараа орон орны байнд харвадаг юм. Америкийн байнаас эхлээд Хятад, Унгар, Монгол гэхчилэн 9 орны байнд харвасан. Америкийн бай гэхэд 10 метрт туулай, 15 метрт зээр, 20 метрт зэрлэг гахай харваа гэхчилэн явна. Нэг байнд таван сумаар харвана. Тухайн байныхаа яг голд оновол 15 оноо авах жишээний.
-Эдгээрээс хамгийн хэцүү бай нь аль байсан болоо?
-Унгар харваа амаргүй санагдсан. Бид тэмцээнээс өмнө хөдөлгөөнт байнд харваж байгаагүй болохоор тэвдсэн юм бий. Бусад нь гайгүй дээ. Гэхдээ бусад орны хувьд хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн нум сумтай. Тэр утгаараа хүндрэл багатай. Сум нь л гэхэд ямар ч даялал байхгүй чигээрээ явах жишээний. Харин бид эртнээс уламжлан ирсэн эвэр нумтай, шөрмөсөн артай нумаараа л харвасан. Гадныхны тэр мундаг сумны хажууд манай сум хаял муутай. Бараг 90 метртээ хүрэхгүй буучихна. Гэсэн ч Чингисийн удамт монголчуудын цусанд байдаг юм уу хэчнээн амаргүй байсан ч тухайн орчиндоо зохицоод л харваж байгаа юм. Ямар сайндаа зарим маань бид трактор уначихаад жийп унасан хүнтэй уралдаад байх юм хэмээн тоглоом шоглоомоор ярьж байхав. Хэдий наргиа ч үнэн үг л дээ. Манай нум сум үндэсний уламжлалаа хадгалж өнөөг хүрсэн. Эвэр, шөрмөс, хулсаа ашиглан модон сумаар харвадаг. Тэгэхэд нөгөөдүүл чинь нэг ч мгр-ийн зөрүүгүй хийгдсэн нум сумыг хэрэглэж байна шүү дээ. Гэтэл манайх “hand made” учраас мгр битгий хэл гр-аар зөрүүтэй гардаг. Эндээс бид олон улсын тэмцээн уралдаанд явахдаа гадныхны хэрэглэж байгаа сүүлийн үеийн технологиор хийгдсэн нум сумыг хэрэглэх цаг нь болжээ. Бид өөрсдөө хичээж чармайвал бидний цусанд тэр харвах эрдэм байна л гэж харж байлаа.
-Америкийн индианчууд, төвдүүд ч пластмасан нумаар харваж байх юм уу?
-Америкийн индианчууд сүүлийн үеийн нум сум барьсан байна лээ. Харин төвдүүд уламжлалаа харуулсан хулсан нум, сумаар харваж байсан. Тэдний сум бол 95, 70 метрийн байнд яагаад ч хүргэхгүй юм байна лээ.
-Ингэхэд та сурын спортоор хичээллээд удаж байна уу?
- МУ-ын гоц мэргэн Баттөмөр бол миний багш. Тухайн үед би багшдаа очоод монгол хүн байна даа. Харваач болчих юмсан гэж хэлэхэд багш харваж чадах чадахгүй нь чамаас л шалтгаална. Маш их тэсвэр тэвчээр хатуужил хэрэгтэй. Эмэгтэй хүнд нэлээд хүнд спорт шүү гэж хэлж байсан. Тэр бол 1995 он байгаа юм. Тэр цагаас хойш тасралтгүй л явна даа. Мэдээж багшийн хэлсэнчлэн бэрхшээлтэй зүйл олон байсан ч тэр тоолонд хатууждаг юм билээ. Ингэж суранд орсноос 11 жилийн дараа буюу Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор МУ-ын Мэргэн болж байлаа.
-Одоо бол их олон шавьтай болсон байх даа?
-Тийм шүү. Би чинь багш дасгалжуулагч мэргэжилтэй хүн. Тэр утгаараа их олон шавьтай. Дүү С.Отгончимэгээ сурд оруулсан нь одоо спортын мастер болсон байна. Бас 2006 онд спортын мастер болсон ахын маань хүүхэд Сугир байна. Манай хүүхдүүд ч багадаа харвацгаадаг байлаа. Одоо харин оюутан болоод хойш тавьчихаад байгаа юм. Гэхдээ сурын хамгийн идэвхитэй үзэгчид, миний үнэнч фанатууд гэж болно. Одоо би аймгийнхаа соёл спорт аялал жуулчлалын газар үндэсний сураа хариуцан ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Хараа хурц, цэц мэргэн, оноо өндөр байх болтугай.
П.Ундраа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна