Б.Аваа: Өвөө Дамдинжавын 3 түрүүлсэн "Мотор" хээртэй уралдах морьд байгаагүй гэдэг


Сүхбаатар амйгийн Баяндэлгэр сумын МСУХ-ны нарийн бичгийн дарга Б.Аваагийн ярилцлагыг хүргэж байна.
-Холбооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хэд дэх жилдээ хашиж байна вэ?
-Би сумын Тамгын газар нийгмийн даатгалын ажилтнаар ажилладаг. Төрийн ажлынхаа хажуугаар морь сонирхдог хүн байгаа юм. 2009 оны уяачдын холбооны хурлаар нарийн бичгийн даргаар сонгогдон, одоо 4 дэх жилдээ ажиллаж байна. Аймгийн "Жавхлант шарга" морин спорт уяачдын холбооны 3-р бага хуралд төлөөлөгчөөр ирлээ. Холбооныхоо үйл ажиллагааг цаашдаа улам өргөжүүлж, ялангуяа холбооны санхүүг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллах талаар хурлаар ярилцлаа. Үүний дагуу холбооныхоо санхүүг бэхжүүлэхэд цаашид анхаарч ажиллана.
-Танай холбоо Баяндэлгэр сумынхаа хурдан угшлын адууг сурталчлах, олонд таниулах зорилгоор жил бүр Оны шилдэг хүлэг шалгаруулдаг болсон гэсэн. Энэ хугацаанд хэний ямар хүлэг шилдгээр тодров?
-Сумын уяачдын холбоо 2009 онд шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхэлснээс хойш жилдээ сумын аварга хүлэг шалгаруулах ажлыг сүүлийн 3 жил явуулж хэвшүүлж байгаа. Дээд 3 насыг цагаан сарын дараа, бага 3 насыг хавар 4 сарын сүүлээр уралдуулж, тэнд гаргасан амжилтаар шилдэг хүлгээ шалгаруулдаг. Дээрээс 6 сар хүртэл морины уралдааныг хориглосон болохоор энэ жил хугацааны хувьд хойшилж уралдах болоод байна. Аварга хүлэг шалгаруулах уралдаанд зөвхөн Баяндэлгэр сумын харьяат хүний морьдыг уралдуулах журамтай. Тиймээс сумаас өөр газар ажиллаж амьдарч байгаа хүмүүс бас морио уралдуулсан. Өнгөрсөн жилийн өвлийн уралдаанд аймгийн уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн Ч.Амарбаатар аймгаас ирж уралдаад хүрэн халзан азарга нь түрүүлж, сумын харъяат Эрдэнэбилэгийн хонгор азарга айрагдаж, С.Батын хонгор азарга, Шагдарын хээр азарга айрагдсан. Соёолонд манай сумын 6-р багийн иргэн тухайн үедээ сумын засаг даргаар ажиллаж байсан Даваадоржийн будан соёолон түрүүлж, Шагдарын хүрэн соёолон аман хүзүүдэж, 3-т алдарт уяач Амарсайханы халиун соёолон орсон.
-Та хэдийнээс морь уяж эхэлсэн бэ? Танай өвөг дээдэст морь уядаг хүн байв уу?
-Өвөө Дамдинжав маань дээр үеэс уламжилж ирсэн хурдан удмын адуутай, тухайн үедээ морь сайн хурдлуулдаг хүн байсан. Нэг өдөр 3 нас уралдуулахад гурвуулангийнх нь түрүүг авч байсан гэдэг. Өвөөгийн мотор хээр гэж морь байсан бөгөөд сумын наадамд 3 удаа түрүүлсэн, тэрэнтэй уралдах морь байхгүй байж. 1970-аад онд машин цөөхөн, машинтай л уралддаг байсан байгаа юм. Тэгээд хүмүүс мотор хээр гэж нэрлэсэн юм болов уу.
-Танай өвөө Баруун гар тэмээчин хошууны Данзан ноёны хүү байх нь ээ?
-Тиймээ тийм. Манай өвөө Данзан ноёны хоёр дахь хүүхэд нь, дээрээ нэг ахтай, доороо 3 дүүтэй байсан гэдэг юм.
-Тэгвэл танай адууны угшлыг яривал Ширээтийн цагааны угшилтай байх нь ээ?
-Тийм, Ширээтийн цагаан адууны угшил цагаан гүү байдаг. Мөн даагандаа нэг удаа айрагдсан хавчиг насны саарал морь бий.
-Өвөөгийн чинь талаар яриад хэдийд моринд орсон талаар ярилцсангүй. Сумандаа хэдэн айраг түрүүтэй байна?
-Миний хувьд 1990 онд цэргээс халагдаж ирээд 1991 оноос морь уяж эхэлсэн. Анх 1997 онд сумын наадамд шүдлэн үрээ айрагдуулаад тэрнээс хойш жилдээ нэг удаа айраг авч байна. Сумын алдарт уяач цолонд хүрээгүй байгаа. Сумын 3-4 айраг, жижиг наадмын 7-8 айраг бий. 2005 оноос сумын засаг даргын орлогч, 2010 оноос сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаад мориноосоо хөндийрсөн байсан. Ажил албатай болохоор гадагшаа дотогшоо явж уралдаж чадахгүй, сумын наадамдаа алдаг оног морь уралдуулдаг даа. Ажлаа сольсон болохоор энэ жилээс мориндоо түлхүү анхаарна гэж бодож байгаа.
-Таны адуунаас хурдалж байгаа ямар ямар хүлгүүд байна вэ?
-Түрүүн ярьсан Ширээтийн цагаан адууны угшлын саарал морь, сумандаа айрагдсан хонгор азарга бий. Энэ хонгор азарганы төл хонгор хязаалан, будан соёолон байдаг, одоохондоо айрагдаагүй ч цаашдаа сайн уралдана гэсэн горьдлого байна. Түвшинширээгийн угшилтай даагандаа нэг удаа 7-д орсон борлог азарга байгаа. Эднийг сайн уралдана гэж харж байна. Одоо надад хээр, шарга, борлог 3 азарга бий. Борлог азарга нь Түвшинширээгийн угшилтай, шарга азарганы эх тал нь Ширээтийн цагааны угшилтай, эцэг тал нь Эрдэнэчулууны шарга азарга байгаа юм.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна