Улсын наадамд хоёр түрүүлсэн хошой мэргэчүүл


Эрийн гурван наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Энэ тэмцээн нь нум сумаа улам боловсронгуй болгон аль болох хол зайд цэцэн мэргэн онох харваачийн эрдэм чадварыг дээшлүүлж, ан гөрөөнд их олз олохыг эрмэлзэх, мөн агнуурын олзыг ёслон тэмдэглэх зан үйлийн ёслол, агнуурын бүжиг наадмын үед цэцэн мэргэн харваачдаа нум сум харвуулан цэнгэх заншлаас үүссэн билээ.
Энэ тэмцээнийг оролцогсдын тоог харгалзахгүйгээр явуулахдаа хэн хэчнээн сумыг хол харвасныг харгалзан шалгаруулдаг байжээ. Онон голын орчим Нэрч гэдэг газраас олдсон Чингисийн чулууны бичигт - Буха сочихай гэдэг газар Хамаг Монгол Улсын ард олон хуран цэнгэх үед Чингисийн ач хүү Есүнхэ гучин таван алд газар сум харвасан тухай өгүүлсэн нь зэв нүүлгэх наадам тэмцээний хамгийн хол зайг харвасан амжилтыг тэмдэглэсэн баримт байв. Өнгөрсөн зууны шувтарга үед Монголын дорнод нутгийн харваачид өөрсдийн явуулдаг нэгэн зүйл тэмцээнээ зэв нүүлгэх гэж нэрлэдэг байжээ.
Нум сумын харвуул тэмцээн нь олон зууныг дамжин уламжлагдахдаа арьсан бөмбөгийг модонд цувруулан өлгөөд морины эрч хурдаар давхих зуур бөмбөг бүрийг алдалгүй онох журамтай бөмбөг намнах, хонины арьс, үхрийн шир модонд тэлж татаад дөчин нумын газраас эр нэг бүрийг хорин сум цуваа харвуулан оноог тооцон шалгаруулдаг сарампай харвах, хонины найман нэхийг зүүж голд нь хүний дүрс зураад дөрвөлжин модонд тэлж татан "дайсан" хэмээн нэрлэж дов толгойн ар, гуу жалга зэрэг далд бөгөөд дөчин алд газраас хорин сум харваж илүү оносон нь түрүүлдэг "далдын дайсан" харвах зэрэг хэлбэрээр их түгэн дэлгэрсэн байв.
Сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол чимэг олгодог байв. Тухайлбал наадамд сур сайн харвасан хүмүүст маш гайхамшигт мэргэн, хичээнгүй зоригт мэргэн, улам нэмэх хурц мэргэн, нягт идэр хурц мэргэн, өрнөн дэлгэрэх идэр мэргэн, чин итгэлт хэтэрхий мэргэн зэрэг цолыг олгож байжээ.
Харин энэ удаад бид эрэгтэй харваачдаас улсын наадамд хоёр түрүүлсэн хошой цолтнуудыг сонирхуулж байна. Үүнд:
1.Дамдины Сүхбаатар /1921, 1922 он/ Сүхбаатар аймаг Сүхбаатар сум
2.Лувсан Ишигдалай /1945,1948 он/ Төв аймаг Лүн сум
3. Шагдарын Ишчогзов /1956, 1960 он/ Төв аймаг Дэлгэрхаан сум
4. Дэндэвийн Дэлгэржав /1967, 1969 он/ Сэлэнгэ аймаг Цагааннуур сум
5. Рэнлхамын Чойжсүрэн /1972, 1980 он/ Сэлэнгэ аймаг Ерөө сум
6. Жамъяны Гүнбадрал /1975, 1985 он/ Дорнод аймаг Баяндун сум
7. Цэнээгийн Баасанхүү /2000, 2004 он/ Баян-Өлгий аймаг Сагсай сум
8.Лхамжавын Отгонбаяр /2010, 2013 он/ Ховд аймаг Булган сум нар тус тус хоёр түрүүлээд байгаа юм. Дараагийн удаад гурав түрүүлсэн гоц мэргэчүүлийг танилцуулах болно.
МУ-ын Мэргэн П.Гарамдорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна