Ц.Батсайхан: Нутгийн адуугаа сайжруулж, өндөр довд хүч үзэхээр ажиллаж байна


Булган аймгийн Хангал сумын МСУХ-ны тэргүүн Ц.Батсайханы ярилцлагыг хүргэж байна.
-Хангал сумын МСУХ хэдэн онд байгуулагдсан бэ? Энэ хугацаанд хийсэн томоохон ажлуудаасаа сонирхуулаач?
-Манай уяачид 2010 онд зохион байгуулалтанд орж холбоогоо байгуулж байлаа. Харин миний хувьд холбооны тэргүүнээр 2012 оны арваннэгдүгээр сард сонгогдон ажиллаад нэг жил болж байна. Бид юуны түрүүнд адууныхаа чанарыг сайжруулж хурдтай, хүчтэй адуутай болох зорилгыг тавьсан. Энэ хүрээнд зохион байгуулалттайгаар Сүхбаатар, Дорнод, Хэнтийгээс адуу авчирлаа. Одоо сумандаа наадах биш гадагшаа гарч уралдах хэрэгтэй байна. Үүний тулд адуугаа сайжруулах хэрэгтэй юм. Нутаг орондоо өвөл дээд гурван нас, зундаа доод гурван насны уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж, амжилттай явууллаа. Мөн өнгөрсөн зургаадугаар сарын 15-нд “халуун бүл”-ээрээ морины их шүтээн явлаа. Бас Адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд болсон “Монгол адуу 3000”, “10,000 морьтны парад”-д Хангалыг төлөөлөн уяач, унаач хүүхдүүд нийлээд 45 хүн оролцлоо. Бидний уясан морьд бүсдээ сайхан давхилаа гээд холбооны түүх арвижсаар л байна.
-Хангал сумын уяачдын холбоо хичнээн гишүүнтэй вэ?
-Сумын хэмжээнд хурдан морь уяж сойдог 45 хүн бий. Харин манай холбоо 70-аад гишүүнтэй. Хангал сумын хувьд 2300 гаруй хүн амтай бол тосгон нь тусдаа явдаг бөгөөд нийлээд 80-аад уяач байна. Эндээс Өлзийбат, Пүрэвдорж, Итгэл, Энхбат нарын аймгийн Алдар уяач дөрөв бий. Энэ жил дахиад хоёр уяачийн тодорхойлолтыг явуулсан болохоор дээрх тоо нэмэгдэх байхаа. Харин манай сумаас төрсөн улсын цолтон гэвэл Монгол Улсын Алдарт уяач Д.Пүрэвжал, Д.Батчулуун нарын хүмүүс бий. Мөн Орхон аймгийн хүрэн морины эзэн Баясгалан, Батсүрэн гээд л нутаг орныхоо нэрийг гарган хурд ирлэж яваа хийморилог эрчүүд байнаа байна.
-Тэгвэл Хангалын данстай ямар ямар хурдан хүлэг байна вэ?
-Дээхнэ үедээ Булган аймгийн наадамд олон жил түрүүлсэн Дэрэмийн халзан морь гэж мундаг адуу байлаа. Жаахан сүүлийн үеийнх гэвэл аймагт хоёр удаа айрагдсан Шагдарсүрэнгийн Итгэлийн Гоё хүрэн, Мөнгөнхуягийн уяа сойлгыг нь тааруулдаг Эрдэнэбулганы Ижил хээр гээд нэрлэж болох юм. Манай сум чинь Сэлэнгэ, Орхонтой хил залгаа оршдог. Тэр утгаараа уяачид маань харилцан бие биенийхээ нутгаар “зочилж” уралдана. Тэр хэрээрээ туршлага солилцоно.
-Ирэх жил Хангал сумын 90 жилийн ой тохионо. Уяачид бэлтгэл ажилдаа орчихсон байгаа болов уу?
-Тийм ээ, сумынхаа ойн бэлтгэл ажлын хүрээнд нутгийн адуугаа сайжруулах бодлогыг барьж ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Сүхбаатарын Эрдэнэцагаан, Хэнтий, Дорнодоос их морь, даага, үрээ нэлээд авчирсан. Үүнд, Ш.Итгэл Эрдэнэцагаанаас, Т.Мөнхбат, Х.Баяраа, Хадбаатар, сумын Алдарт уяач Батхишиг нар Сүхбаатарын Халзангаас гээд энд тэндээс хурд авчирч байгаа хүн олон бий. Мөн аймгаас Энхбат, Өлзийбат нарын нөхдүүд бэлтгэлээ базаагаад л байгаа дуулдана билээ. Ямар ч байсан өөрийнхөө довон дээр, өөрсдийн адуугаар одтой наадна л гэж бодож байгаа.
-Батсайхан тэргүүн ч бэлтгэлдээ гарсан биз дээ? Та морь уяад удаж байна уу?
-Холбооны хамт олны хувьд сумынхаа 90 жилийн ойг өргөн дэлгэр, зохион байгуулалттай явуулах ажил нэн тэргүүнд тавигдаад байгаа. Энд дор бүрнээ л өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаад эхэлсэн байгаа. Харин уяачийн хувьд гэвэл би ч мориныхон дунд шинэ хүн шүү дээ. Морь сонирхдог ах дүү, найз нөхдөө дагаад хурдан морь уях болоод хоёр жил өнгөрч байна. Ер нь хурдан морь сонирхдоггүй эр хүн гэж байхгүй байхаа. Одоогоор өнгөрсөн жилийн сумын наадмаар хар соёолонгоо түрүүлгэж, хаврын уралдаанд айрагдуулсан амжилттай явна.
-Ярилцсанд баярлалаа. Холбооны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна