Н.Мэндбаяр: Төр засгийн оролцоотой улсын чанартай тэмээний уралдааныг зохион байгуулдаг болмоор байна


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Мэндбаяртай ярилцлаа.
-Уламжлалт тэмээний уралдаанаа хэд дэх жилдээ зохион байгуулж байгаа вэ?
-Говь нутгийн чимэг сүр болсон тэмээн сүргээ хайрлан хамгаалах, таниулан сурталчлах зорилгыг өвөртлөн нэлээд олон жил тэмээний уралдааны зохион байгуулалтад оролцож, өөрийн хувь нэмрээ оруулж байна. Жишээлбэл, өмнө нь багуудаа ивээн тэтгэн арваад жил тэмээний уралдаан зохион байгуулж байсан. Харин өнөөдрийн уралдааныг сүүлийн дөрвөн жил зохион байгуулж байна. Энэхүү уламжлалт уралдааны маань цар хүрээ жилээс жилд тэлж, зэргэлдээ аймаг, сумдын тэмээчид олноор ирж оролцох болсон. Өнөөдрийн уралдаанд гэхэд л дөрвөн сумын тэмээд ирж уралдлаа шүү дээ. Та бүхэн анзаарсан бол түрүүлсэн тэмээний эздийг тормоор мялаасан. Бид үүгээрээ тэмээгээ алдаршуулж, өсгөн үржүүлэх өөрсдийн зорилгоо дэмжиж тодотгож буй хэрэг юм. Мөнгө төгрөг, эсвэл мотоциклийг аль ч уралдаанд өгдөг шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд тэмээний уралдаан олширч байна гэж байсан. Энэ нь хурдан тэмээний үнэ өсөх бас нэг хөшүүрэг болдог байх. Тийм зүйл ажиглагдах юм уу?
-Ажиглагдалгүй яахав.Тэмээний үнэлэмж ерөнхийдөө сайжирч байгаа шүү. Хамгийн багадаа нэг сая төгрөгийн ханштай байна. Тэгэхээр 100 тэмээтэй хүн 100 сая, 500 тэмээтэй хүн 500 сая төгрөгтэй гэсэн үг. Магадгүй энэ чигээрээ цаашдаа тэмээний үнэ өсөөд байвал маллах сонирхолтой хүмүүс нэмэгдэж, тоо толгой нь ч гэсэн өсөх болов уу гэж тооцоолж байгаа. Хамгийн наад зах нь тэмээчдийн маань нөр их хөдөлмөр үнэлэгдэнэ шүү дээ.
-Уралдаанаа дагаад тэмээнийхээ хурдыг сайжруулах талаар малчид нэлээд анхаарч байгаа юм шиг байна. Жишээлбэл, өнөөдрийн уралдаан дээр гэхэд л хэд хэдэн эрлийз тэмээд ирлээ шүү дээ?
-Тийм зүйл ажиглагдаж байгаа. Гэхдээ манай дээдчүүл тэмээгээ эрлийзжүүлж сайжруулахыг нэг их сайшаадаггүй байсан. Хурд нэмэгддэг сайн талтай ч саар тал олонтой хэмээн үздэг байсан юм билээ. Миний хувьд дэлхийд ховордоод байгаа хоёр бөхт тэмээгээ өсгөн үржүүлж, хамгаалан алдаршуулах зорилгыг өвөртөлж байгаа учраас эрлийз тэмээдийг уралдуулахгүй гэсэн бодлого баримталдаг.
-Эрлийз тэмээдийг ямар шинжээр нь ялгадаг юм бэ?
-Монгол морийг эрлийз адуунаас ялгахдаа сэрвээний өндрийг гол үзүүлэлт болгодог. Тэмээг тийнхүү хэмжих боломжгүй л дээ. Тэгэхээр бид нүдэн баримжаагаар ерөнхий шинж тэмдгүүдээр нь ялгадаг. Сүүл шингэнээс эхлээд олон шинж бий л дээ.
-Уяачдын эгнээ залуужиж байгаа шиг өнөөдрийн уралдаанаас харахад тэмээ уяж байгаа хүмүүс ч гэсэн олонх нь залуус байдаг бололтой?
-Тийм шүү. Тэмээний уралдаан олшрохын хэрээр залуучууд маань тэмээгээ хөнгөрүүлэн хийморио сэргээн уралдуулах нь их болсон. Тэгэхгүй бол нийгэм цаг үеийн хөгжлөө дагаад тэмээ унаж эдлэх боломж нөхцөл улам бүр л хумигдаад байна шүү дээ. Энэ байдлаараа удаан үргэлжилвэл тэмээний хэрэглээ багасч, махны лангуун дээр л байх магадлалтай юм. Чухам тиймээс өөрийн нөхцөл бололцоон дээрээ тулгуурлан жил бүр энэхүү уралдааныг зохион байгуулан, тэмээгээ хайрлах сэтгэлийг нь сэдрээж буй юм. Нэгэнт тэмээ уяж эхэлсэн бол залуучууд маань тэмээгээ сургаж, номхруулж, эдэлж таарна биз дээ. Залуучууд маань тэмээгээ уяж, хурдлуулж байгаад уяач хүний хувьд их баяртай явдаг шүү.
-Морьтон монголчууд хүлэг морио дэлхийн дээд амжилтанд хоёр номинациар бүртгүүлсэн бахархалт үйл явдал могой жилд тохиосон. Тун удахгүй таны нэгэн адил монгол тэмээгээ хамгаалан хөгжүүлэх хүсэл зорилготой хүмүүс Гиннест бүртгүүлэх уралдааныг зохион байгуулахаар шийдсэн гэх мэдээлэл байсан.
-Тийм ээ, ирэх жил буюу 2014 онд монгол тэмээг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх уралдаан болно. Мөн манай сумын 60 жилийн ой болно. Энэ бүх арга хэмжээнд санаа бодлоо нэмэрлэн оролцож байгаа.
-Уяачийн хөдөлмөр нэг үеэ бодвол үнэлэгддэг болчихсон. Харин тэмээ уяад гаргасан амжилтыг хэрхэн тооцдог юм бэ. Өөрөөр хэлбэл, тэмээ уяад гаргасан амжилтаар нь цол хэргэм өгөх тогтолцоо бий юу?
-Өнгөрсөн жилээс эхлээд Өмнөговь аймгийн хэмжээнд тэмээ уяад гаргасан амжилтаар нь аймаг, сумын Алдарт уяач цолыг олгодог болсон. Цаашид улсын хэмжээнд үнэлэгдэх механизмыг боловсруулж, Баяр наадмын тухай хуульд оруулах хэрэгтэй байгаа юм. Цаашдаа аймгийн тэмээчдийн холбоо, улсын тэмээчдийн холбоо гэдэг байгууллагыг бий болгох. Түүнчлэн Улсын наадамд морь уралддаг шиг, төр засгийн оролцоотой улсын чанартай тэмээний уралдааныг зохион байгуулдаг болох хэрэгтэй байгаа юм. Тэгж байж тэмээчдийн идэвх оролцоо илүүтэй нэмэгдэх байх.
-Өнөөдрийн уралдаанд танай уяаны тэмээд одтой сайхан наадлаа. Танайхан тэмээнийхээ хурдыг сайжруулах тал дээр нэлээд анхаардаг юм аа даа?
-“Нэмэгтийн хүлэгчид” галынхан маань одтой сайхан наадлаа. Миний нэгэн адил хүсэл зорилгот залуус нутгийн шүтээн болсон Нэмэгт хайрханаараа галаа нэрлэж, энд тэндхийн наадмуудад нутгийн нэр гарган сайхан нааддаг юм. Өнөөдрийн уралдаан энэ жилийн дөрөв дэх уралдаан болж байна. Манайхан 3-4 сумаар явж наадаад одоогийн байдлаар 20 гаруй айраг, түрүү аваад байна. Аав маань тэмээгээ хайрладаг бас их сайн уядаг хүн. Тиймдээ ч манай тэмээд энэ хавьдаа бас чиг хурданд тооцогдоно. Ямар ч байсан хүнд өгөхөөр нүүр улайлгадаггүй л юм. Би ч тэмээгээ харамгүй өгдөг. Өгье гэж өгсөн болохоор тэмээд маань хурдалж, нөгөө хүмүүс эргээд талархлаа илэрхийлдэг юм. Манай тэмээ хурдан гээд алгуурлаад байж бас болохгүй, энд тэндхийн уралдаанд явахдаа аятайхан тайлаг, буур авч цус сэлбэнэ. Морь ч тэр цус холдуулж байж хурдалдаг шиг тэмээ бас сайжруулж байж илүүтэй хурдална.
-Таныг их хурдан улаан тэмээтэй гэж сонссон?
-Тийм ээ, үнэхээрийн хурдан буян байгаа юм. Миний тооцсоноор их, бага наадмуудаас нийлээд 100 гаруй айраг, түрүү авчихсан байх. Уралдсан болгондоо л орж байдаг. Өнөөдөр гэхэд л гурваар давхилаа. Хурд нэг төрнө гэдэг шиг тэр болгон заяагаад байхгүй хурдан буян байгаа юм. Би улаан тэмээгээ зууд нэг төрөх амьтан гэж боддог.
-Тэжээлгүй адуу уралдах боломжгүй болсон гэж ярьдаг. Харин тэмээний тухайд?
-Ялгаагүй дээ. Тэжээж л уралдана. Говь гэдэг өвс ургамал элбэг биш шүү дээ. Тиймээс тэмээний тэжээлээ Улаанбаатараас татаж авдаг юм. Гал уяаны системд орсноос хойш өвс тэжээл татахаас эхлээд олон зүйл дээр давуу талууд бий болсон. Олуулаа нэгдчихээр гарч буй хөрөнгө мөнгөний зардал ч гэсэн арай хэмнэгддэг.
-Тэжээлийн зардал өндөр гарах уу?
-Бидний дэвшүүлсэн том зорилготой харьцуулахад гайгүй ээ. Бид чинь үндэсний өв соёлоо, хоёр бөхт тэмээгээ алдаршуулах том зорилго өвөртөлж байгаа хүмүүс. Хүмүүс тэр бүр мэддэггүй болохоос биш, тэмээ гэдэг агуу амьтан шүү дээ. Эзнээ маш сайн танина. Хэзээ ч, ямар ч үед явгалахгүй. Уралдаанд явах гээд ачааны машинд ч тэр, пургонд ч ачиж байсан. Тэр том сүрлэг амьтан өөрсдөө гараад хэвтчихнэ. Тэмээтэйгээ ойрхон байх тусам илүү ихээр хайрлах сэтгэл төрдөг. Тиймээс ч говийн сүр хүч болсон энэ сайхан амьтнаа бэлгэдэн хоршоогоо “Говийн сүр” хэмээн нэрлэсэн. Хөгшчүүд дээхнэ үед нэг тэмээ 62 хоногийн өл даан амьд гарч байсан гэж ярьдаг. Өөр ер нь ямар ч амьд организм тэгж тэсэхгүй байх.
-Их говийн чимэг болсон хоёр бөхт тэмээгээ хөгжүүлэх их үйлсэд чинь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна