З.Эрдэнэцогт: Сумандаа азарга, даага хоёроос бусдыг нь түрүүлгэсэн


Сумын Алдарт уяач Зонноровын Эрдэнэцогт энэ удаагийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын төлөөлөл болгож байгаа юм. Хурдан морины уяа сойлго тааруулаад гучаад жилийн нүүр үзэж байгаа тэрээр өдгөө 20 гаруй айраг түрүү хүртээд байгаа аж.
-Хурдан моринд хорхойсож, хусуур барьж эхэлсэн үеэс өнөөг хүртэлх хугацаанд та ямар ямар амжилт гаргасан байна вэ?
- Манай аав Зонноров морь уядаг, ганц нэг айрагдуулчихдаг хүн байсан юм. Миний бие бол 1978 оноос эхэлж одоог хүртэл морь уяж байна. Сумандаа азарга, даага хоёроос бусдыг нь түрүүлгэж, айрагдуулж үзлээ. Их морь, шүдлэн, соёолон тус бүр нэг нэг түрүүлгэж, хязааланг хоёр ч түрүүлгэлээ. Нийт 20 хэдэн айраг, түрүү авсан амжилтаараа саяхан Сумын алдарт уяач цолыг хүртээд байна.
-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн чансаа өндөртэй нь ямар наадам байсан бэ?
-2009 онд аймагт бооцоот уралдаанд азарга аман хүзүүдүүлж байлаа. Хүн бүрээс 20 мянган төгрөгийн бооцоо хураагаад, 72 азарга мордсоноос миний хар азарга аман хүзүүдэж, 170 мянган төгрөгийн бооцоо авч байсан.
-Дорноговь аймагт Хутагтын хурд бүсийн уралдаан зохиогддог. Энэ уралдаанд таны морьд хаагуур давхиж байна?
-Хутагтын хурдад 20 хэдээр давхиж байсан даа. Энэ жил цаг муу байсан болохоор Равжаагийн ойд морь уяагүй. Манай говьд газар орой гарч, зун ч орой болдог. Одоо бороо ороход манай энд ногоо хэнзэлнэ шүү дээ. Манай говийн бүсэд морь тэжээл, өвсгүй бол уралдахгүй юм байна. Хангайн бүсдээ бол болдог л байх. Ган болбол хавар идэх юм байхгүй, тэжээлийн өвсөөр уралддаг. Аймгийн фондоос өвсийг овоо үнэтэй авна. Тийм болохоор тэр болгон олон морь тэжээж, уяж уралдуулж чадахгүй л байна.
-Дүнжингаравыг говьд хийхэд хамгийн тохиромжтой гэж танайхан ярьцгааж байна. Ер нь говийнхны хувьд уралдаан зохион байгуулах хамгийн тохиромжтой үе нь хэзээ байдаг юм бол?
-Манай энд өвлийн уралдаан нэг их уралдахгүй. Сургуулийн хүүхэд хичээлдээ явчихаар хүүхдийн гачигдал их байна. Тэгэхээр өвөл уралдах боломж бидэнд хараахан байхгүй. Хавар Цагаан сарын шинийн гурванд уралдахад их тохиромжтой байдаг. Гэтэл 6-р сарын нэгнээс морь уралдуулж эхлэх хууль гарах гээд л байна. Уг нь манай говь хангайг бодвол цаг агаар арай урин байдаг байх. Тэгэхээр Дүнжингарав уралдааныг энд зохион байгуулах боломж бий.
-Таны дээдсээс уламжилж ирсэн хурд бий юү. Ер нь хаанахын ямар угшлаар наадаж байна вэ?
-Сүүлийн үед би манай эндэхийн аймгийн алдарт уяач Жигмэддорж гэдэг хүний адуугаар л айрагдаж байна. Жигмэддорж гуайн адууны дээд угшил бол Айраг сумаас гаралтай Цэрэнчомбо гэдэг хүний адуу даа. Жигмэддорж адуу манай сумын зүүн талдаа их хурдалж байсан боловч сүүлийн үед л жагсаалаас гарах гээд байна. Тэр хүний угшил надад бий.
-Зүүнээс баруун хязгаар, өмнөөс хойд гээд улс даяар адууны угшлыг сайтар сүлж байна. Сүхбаатарын адуу сайн байгаа гэх боловч тэд ч энд тэндээс эрлийз цустай адуунууд авчирч л байх шиг. Таны хувьд?
-Сүхбаатар адуу ч аргагүй сайн байна. Ер нь зурагт радиогоор сонсож байхад түрүүлж байгаа морьдын угшил удмыг Сүхбаатар адуу л гэх юм байна шүү дээ. Миний хувьд гаднаас бараг юм аваагүй ээ. Алтанширээгээс азарга авсан. Тэр азарга над дээр ирээд гурав, дөрөв айрагдсан. Дандарын Ухна гэж морь уядаг, хурдантай хүн манай сумын Жамба гэж хүнээс хонгор азарга авч байсан юм билээ. Тэр хонгор азарганы дээд удмыг яривал Айраг сумын Өндөрийн Шагдар гэдэг хүний хулан нэмэх адууны угшил юм гэнэ лээ. Би бол Ухна гэдэг хүнээс тэр хонгор азарганых нь төлөөс авч байсан юм.
-Ааваас өвлөсөн уяач эрдмээ өөрийн үр хүүхдүүддээ өвлүүлж байгаа юу?
-Байнаа байна. Ундрахбаяр гэж миний хүү морь уяж байна. Миний ах Сандагийн Оргой гэж аймгийн Алдарт уяач өвгөн бий. Түүний хүү сумын Алдарт уяач Ганхуягийн морь нь сүүлийн үед сайн хурдалж байгаа.
-Хурдан хүлгийн хусуураа хатаалгүй үеийн үед үр хүүхдүүдэд тань өвлөгдөж явахын бэлгэтэй ерөөлийг өргөе.
Д.Ирмүүн




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна