Мэргэчүүл “Сурын их шүтээн”-д дүрээ мөнхөлнө


Өвөрхангай аймгийн Хархорин суманд Монгол түмний эрийн гурван наадмын мөнхийн цогцолборыг байгуулахаар болсон байна. Одоогоос хэдэн жилийн өмнө морины төлөө сэтгэл зүрхээ зориулан санаа нийлсэн олон Морины их шүтээнийг босгосон нь өдгөө гадна, дотны зочид гийчдийн очих дуртай газрын нэг болжээ. Тэгвэл энд нэмж бөх, сурын шүтээнийг байгуулах ажлыг эхлүүлэх гэж байгааг МУ-ын Дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү, Э.Эрдэнэчулуун, МУ-ын мэргэн ЦХүдэрчулуун, Сурын холбооны нарийн бичгийн дарга Хүрэлбаатар нар дуулгалаа.
Энэхүү монгол түмний сурын их шүтээн нь Морины их шүтээний баруун хойно байрлах бөгөөд 100:89 метрийн эвшээж татсан нумын хэлбэртэй байх ажээ. Талбайн хоймор хэсэгт 18:35 метрийн хүндэтгэлийн талбай, хойд талд нь 9 метр өндөр зургаан багана бүхий байгууламжийн дээр 6.5 метр өндөр зэв байрлаж, зэвийн дээр хөх тэнгэрийн эзэн шонхор шувууг урд зүгт харуулан байрлуулна. Харин голын дөрвөн багана дор Есүнхэй мэргэнд зориулсан гэрэлт хөшөөг гол шүтээнээ болгож, үүний хоёр талд сур, таван сумны хөшөөг байрлуулан, хөшөөний хоёр талд нум саадгаа агссан баатрын хөшөө байх ажээ. Шүтээний гол хэсгийн хоёр талын дурсгалын самбар дээр суртай холбоотой түүх, Ардын хувьсгалаас хойш улсад түрүүлсэн мэргэчүүлийн нэрс байрлах агаад шүтээний баруун, зүүн талд Дархан, Даяар дуурсах, Гарамгай, Гоц, Хошой 26 мэргэний хөшөө байрлана. Үүнд: МУ-ын Дархан мэргэн Ч.Мөнхцэцэг, МУ-ын Даяар дуурсах мэргэн Говь-Алтай аймгийн харьяат Магнай, МУГЖ Ш.Даваахүү, Дорнод аймгийн Х.Даваажаргал, МУ-ын Гарамгай мэргэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Оригийн Адилбиш,Төв аймгийн Заамар сумын уугуул М.Дашцэрэн, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат А.Цэвээн, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Ц.Хүдэрчулуун, МУ-ын Гоц мэргэн Баян-Өлгий аймгийн харваач Т.Лонжид, Хөвсгөл аймгийн Цэрэндулам, Дорнод аймгийн Бор-Охин, Дорнод аймгийн Баян-Уул сумын Ц. Гэнин, Өмнөговь аймгийн Манлай сумын Ж.Баттөмөр, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Х.Оюунчимэг, МУ-ын хошой мэргэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Д.Сүхбаатар, Төв аймгийн Лүн сумын Л.Мишигсанаа, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ш.Ишчогдог, Дорнод аймгийн П.Долгормаа, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Д.Дэлгэржав, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Р.Чойжсүрэн, Дорнод аймгийн Ж.Гүнбадрал, Ховд аймгийн Д.Түвшин, Дорноговь аймгийн Г.Цэгмид, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ц.Баасанхүү, Дорнод аймгийн Д.Эрдэнэтуяа, Ховд аймгийн Булган сумын Л.Отгонбаяр нарын 26 мэргэний дүр хөшөөнөө мөнхлөгдөх нь ээ. Энэ ажил ирэх гуравдугаар сараас эхлэх бөгөөд монгол түмнийг “эвтэй байхдаа хүчтэй”-гээ харуулна хэмээн зохион байгуулагчид ярьж байна.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна