Гүүний хээлийг эрт тодруулах

2013 оны 12-р сарын 20 -нд

Гүүний хээлийг аль болохуйц эрт тодруулах явцад аж ахуйд ихээхэн ач холбогдолтой бөгөөд ямар нэгэн механик шалтгаанаар зулбах явдал гаргахгүй. Мөн хээлийн хөгжлийг сайн хангахын тулд хээлтэй гүүг нэлээд эртний хугацаанд ялган тусгаарлах, тэжээл, арчилгаа маллагааны тохирсон нөхцөлийг бий болгох. Хээлийг эрт тодруулах үед сувайрч байгаа гүүг цаг тухайд нь илрүүлэх, тусгай хяналтанд авах, эмчлэх, дараа нь хээлтүүлгийн улиралд багтаан дахин хээлтүүлэгт оруулах, тэгснээрээ гүүний хээл авалтын байдлыг аль болохуйц нэмэгдүүлэх болно. Гүү сувайрсан болохыг эртнээс таньж мэдвэл тэр гүүг тэжээх, арчлан маллах, түүнчлэн ажилд эдлэхэд тохирсон горимыг эртнээс тогтоож болно. Гүүний хээлийг эрт таньж тодруулах явдал хээлтүүлэгчийг нэлээд үр ашигтайгаар ашиглах бололцоо олгоно. Гүүний хээлийг эрт таньж тодорхойлохын тулд гормоноор шинжлэх, үтрээг нь шинжлэх, хошногоор нь суйлж шинжлэх энэ гурван аргыг хэрэглэдэг.
Гүүний хошногоор суйлж хээлийг нь тодруулах аргыг хэрэглэхэд нэн хялбар бөгөөд гүүг азаргаар гишгүүлснээс хойш 30-35 хоногийн дараа тэр гүүний хээлийг алдаа мадаггүй таньж тодруулах боломж олгоно. Тиймээс ч гүүний хошногоор суйлж шинжлэх энэ арга адуу үржүүлэх практик ажиллагаанд хамгийн их дэлгэрсэн юм. Шинжилгээ хийхэд тохиромжтой байлгах ба бэлгийн дотор эрхтнийг барилан үзэхэд хялбар дөхөм байлгахын тулд гүүг шинжилгээнд оруулахаасаа өмнө 8-10 цагийн турш өл хоолгүй уях нь зүйтэй. Шинжилгээ хийхдээ урьдаар гүүг хүлж буюу тусгай хайсан хашилтанд оруулж хөдлөхгүй болгоно. Тэгээд гараа зохих ёсоор ариутган цэвэрлэснийхээ дараа хуруунуудаа шүмбийлгэн хумиж гүүний хошного руу алгуурхнаар шургуулах бөгөөд гараа оруулах үедээ гүүний хошного доторх баасыг аажим гаргана. Дараа нь шинжилнэ. Шинжлэх үедээ хошногыг урж цоолохгүй ба салслаг бүрхүүлийг нь шархлуулахггүйн тулд гараа эрс мундуу хөдөлгөхгүй, болгоомжтой ажиллах нь чухал.
Бэлгийн эрхтнийг шинжлэх ажлыг өндгөвчийг барилан үзэхээс эхлэх нь зүйтэй. Тэгэхдээ аарцгийн хөндийд ойр байрлалтай зүүн өндгөвчийг эхлээд барилан үзэх нь тохиромжтой байдаг. Үүний тулд шинжлэгч хүн гараа гүүний хошного руу оруулан яг урагш нь аажмаар ахиулсаар хэвлийн хөндийд орохын хамт зөв талын ташаан толгойноос урагш, дөрөвдүгээр харцаганы зүүн доор, шандсанд баригдсан өндгөвчийг амархан олно. Тэгээд зүүн өндгөвчөөс доош шандсыг дагуулан гараа буулгаж умайн зүүн угалзанд хүрэх бөгөөд тэр нь хөвч маягтай тахирлан доошилж гэдрэг эргэнэ. Түүнийг дагуулан гараа явуулсаар баруун угалзтайгаа нийлэх газарт нь хүрэх бөгөөд умайн хоёр угалз салаалан гарч байгаа тэр газарт өчүүхэн ац үүснэ. Тэндээс гараа гэдрэг явуулбал умай баригдана. Харин умайн баруун угалзыг дагуулан гараа явуулбал шандсыг дамжин баруун өндгөвчинд хүрэх болно.
Хоёр өндгөвч болон умай, аарцаг ясны урд ирмэгийг гараараа тэмтрэн барилж үзлэг хийх нь зөвхөн сувай гүү ба хоёр сараас илүү удаагүй хээлтэй гүүн дээр бололцоотой байдаг.
Хээлнийхээ таван /түүнээс хойших/ сар дээр яваа гүүний хээлтэй умай хэвлийн хөндий рүү унжиж, умайн далбагар шандас татагдан чангарах бөгөөд шандас нь аарцгийн хөндийн дээд талаас доошоо, хээлтэй умай руу чиглэсэн хоёр бүдүүн, нягт хөвч болж гарт баригддаг. Таван сар болоогүй хээлийг гүүний умай болон угалзны хэмжээ, өндгөвчний байрлалаар мэдэх бөгөөд таван сараас илүү удсан хээлийг уг гүүний умай хэвлийн хөндий дотор ямар байрлалтай байгаа, хээл нь хөдөлж байгаа эсэх, мөн умайн гол артерийн гаргах чимээний байдлаар тодорхойлон мэднэ. 6-7 сар болсон ба түүнээс илүү удсан хээлтэй умай хэвлийн хөндий дотор яг бөөрөн тушаа баригддаг байна.
Сувай гүүний хоёр өндгөвч хэвийн байдалтай, умайн угалз зөөлхөн, уян хавтгардуу хөвч маягтай, уулзварынхаа яг голоор тэгшхэн ацтай байх ба хойд талд байгаа умай нь тэгшхэн хавтгардуу байдалтай байна.
Хээл тогтсоноос хойш 30-35 хоноход өндгөвч нь хэвийн байрлалтай байна. Хээл бүрэлдсэн угалз нэлээд тод мэдэгдэх бөгөөд угаараа, умайн ац орчимд гөвдрүү шигээр тэлж мэдэгдэхүйц булхагнаж /цэлцэгнэж/ байдаг. Хээл бүхий угалз жин ихтэй болох учраас хээлгүй угалзыгаа бодвол ялигүй урагш, доошоо болж байрлалаа өөрчилнө. Үүний улмаас хоёр угалзны уулзварын ац тэгшгүй болдог байна. Хээл тогтоогүй угалз хэзээ ч хавтгайдуу, зөөлөвтөр хөвч маягтай байдаг юм. Умайн хэлбэр өөрчлөгдөж бөөрөнхийлөг болно. Хээл тогтмол умай барилан үзэхэд огт агшдаггүй. Үүгээрээ хээл тогтоогүй умайнаас ялгарна.
Хоёр сар болсон хээлтэй гүүний өндгөвч хэвийн байрлалтай байна. Хээл тогтсон угалз нь төлийн шингэн их хуралдсаны улмаас шилэн лонх шиг бүдүүрч, мэдэгдэхүйцээр булхагнаж байдаг. Хоёр угалзны уулзварын ац улам бүр бүдгэрдэг. Хээл тогтоогүй угалз нь умайн орчимд угаараа бүдүүрч эхэлдэг боловч бас л хавтгайдуу хөвч маягаар гарт баригдана.
Хээл тогтсоноос хойш гурван сар болсны дараа хээл тогтсон угалзны жин нэмэгдсэний улмаас тэр талын өндгөвч ташаан толгойн яснаас урагш, доош ортлоо суудаг юм. Хээл тогтсон угалз, умай нь их хэмжээний /хоёр литр хүртэл/ ус хуралдсаны улмаас тааруухан нэг тарвас шиг хэмжээтэй болно. Булхагнах нь тод мэдэгдэнэ. Хээл тогтоогүй угалзны угийн хэсэг нь умайн орчимд бүдүүрч, хээл тогтсон угалзтайгаа нийлчих мэт болдог. Үүний улмаас хоёр угалзны хоорондох уулзварын ац тэмтрэн үзэхэд мэдэгдэхгүй болно.
Хээл нь дөрвөн сартай болсон үед хээл тогтсон угалз талын өндгөвч улам бүр урагшаа, доош шилжиж аарцаг ясны харалдаа очсон байна. Нөгөө талын өндгөвч түүнээс ялигүй дээр байна. Умайн далбагар шандас, нэн ялангуяа хээл тогтсон угалз талын шандас нягтран чангарч эхэлнэ. Тэр шандасны ар тал нь, аарцгийн хөндий гарт баригдаж байх бөгөөд дээрээс урагшаа, доогуур чиглэн умай руу очсон зөөлөвтөр хоёр хөвч маягтай байдаг юм. Төлийн усны эзэлхүүн /3.5 литр хүртэл/ нэмэгдсэний улмаас умай сунаж хана нь нимгэхэн болно. Гараар барилж үзэхэд шээс ихэд хуралдсан давсаг шиг болсон байна.
Гүүний хээлийг шалгах ажлыг хээлтүүлгийн салбарын мэргэжлийн хүмүүс гүйцэтгэх ёстой бөгөөд тэд гүүний хошногоор суйлж шинжилгээ явуулах аргыг гүйцэд эзэмшсэн байх хэрэгтэй.
Азаргаар сүүлчийн удаа гишгүүлснээс хойш 45-50 хоногийн турш азаргыг ойртуулахгүй байгаа буюу эсхүл хээлтэй гэдэг нь шинжилгээгээр тодорхойлогдсон гүүг хээлтэй гэж тооцно.
Хээлтүүлгийн улирал өнгөрмөгц найм, есдүгээр сард бэлчээрээр сүрэглэн маллаж байгаа гүүнээс бусад хээлтүүлэгт орсон бүх гүүний хээлийг шалгадаг байх ёстой.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна