Хөвсгөлийн Жаргалантын Орсгой Төгсийн бор морь


Хөвсгөл аймгийн Жаргалантын нэрийг гаргасан хурдан буянгуудаас сонирхуулахад өдөрт 280 км газар туулж байсан орсгой Төгсийн бор, Б.Дорж, П.Аюушжавын гуурстай морьд, тугалын зэл орчмоосоо аргамжиж байгаад олон жил түрүүлсэн Намдагийн бор, сумандаа 20-иод жил түрүүлж байсан Г.Сангийн хоёр хээр, заан Ламжавын арилжаа хээрүүд, Н.Долгорын хулууд, Б.Дорж, Г.Лхагвадоржийн хээрүүд, Д.Магваны буурлууд зэрэг хүлгүүдийн талаарх мэдээллийг сийрүүлж, нийтэд хүргэж байна.
Гуурст хүрэн
1970-аад онд Жаргалант сумын “Цэцүүх” багийн иргэн Н.Эрдэнэ улсын бэлтгэлийн мал тууж Ханх ороод эргэж ирэхдээ нэгэн сайхан хүрэн морь авчирч нутгийн найз П.Аюушжавдаа өгчээ. Олны хараа булаасан сайхан хүлгийг буруу замаар орж ирсэн байхвий хэмээн сэжиглэж сумын цагдаа шалгасан ч хууль бус гэх ямар нэг сэжүүр гараагүй юм. Тэр цагаас хойш П.Аюушжав хүрэн морио 10-аад жил ан гөрөө хийх, унаж эдлэх зэрэгт зүтгүүлсэн ч цуцдаггүй гайхалтай тэвчээртэй адуу байж. Ямар ч өндөр ачаалал авч байсан амьсгааддаггүйн дээр тэгтлээ таргалдаггүй. Ийнхүү олон жил унаж эдэлсний эцэст нэгэн намар идшинд хэрэглэхээр болж, өвчих зуур үзвэл хоёр сугандаа гуурстай байсан хэмээдэг. Энэ тухай П.Аюушжав “эрт мэдсэн бол уядаг байж” гэж амаа барьсан шүү хэмээн ярьдаг юм.
Гуурст халтар
Сумын заан, сумын Алдарт уяач Б.Доржийнх сэргэлэн цовоо, хүч чадалтай хээр зүсмийн голдуу адуутай. Алдарт болон түүний хүү Д.Баасан-Очир, Базаррагчаа, Батбаатар, Баасансүрэн нар бүгд л өөрсдийн унаган адуугаар наадан сумынхаа баяр наадмаас олон түрүү, айраг хүртсэн удамт уяачид. 1994 оны хавар сумын Засаг дарга Ш.Лхагва бүх багаас ердийн хөсгийн цуваа гаргуулан хамгийн олон шар, тэмээтэй багийг шалгаруулж, мөн морь уургалах, бугуйлдах, шагай шүүрэх, эмнэг булгиулах тэмцээнийг зохион байгуулжээ. Ааг нь багтаж ядсан залуус айлуудын эмнэгийг торохгүй сургаж байсан хэр нь Б.Доржийн халтар азарганы нуруун дээр тогтох хүн байдаггүй. Энэхүү азаргыг унаж эдэлж чадахгүй байсан учир дараа жилийн намар нутгийн найз П.Ёндонд худалдан, тэр нь идшиндээ хэрэглэхээр болж. Өвчиж байх зуураа хоёр сугандаа гуурстай байсныг нь мэдсэн гэдэг. Энэ тухайн батлан ярих хүмүүс олон байдаг юм.
Орсгой Төгсийн бор морь
XIX зууны үед Жаргалант сумын Хөнжлийн Ар тээлийн аманд “орсгой” хэмээх Төгс амьдарч байжээ. Тэрээр Далай вангийн хошууны Тэрхийн дээд, доод Цагаан нуурыг холбосон хоолойд адуугаа усалж байтал, нуураас нэгэн хязаалан азарга гарч ирээд бор гүүг нь хурааж. Дараа жилийн хавар нь бор гүү унагалж, бор унага босоогоороо төржээ. Босоо бор сэргэлэн цовоон дээр ан авд унахад эцэж цуцахыг мэддэггүй. Эзэндээ үнэнч, хавь орчиндоо зартай сайхан хүлэг болж зарим нэг хүний атааг хөдөлгөдөг байж. Идэр ес эхэлсэн өвлийн хүйтэн өдөр хошуу ноён нэгэн түшмэлдээ “өнөөдрийн дотор Улиастайн амбанд яаралтай бичиг хүргэх” зарлиг буулгажээ. Мань эр “Төгсийн бор морийг унавал би чадна” гэж. Ингээд түшмэд өглөө гарч давхиад /280км газар/ оройдоо Улиастай хот орж хэрэг зоригоо бүтээж. Төгсийн бор моринд эртнээс шунаж байсан хомхой сэтгэл нь давамгайлж усан хулгана болтлоо хөлөрсөн мориныхоо эмээлийг авч зориуд давхар ногт, давхар чөдөр хийгээд уячихаж. Төгс ч түшмэдийн санааг гадарлаж байсан тул “миний бор морийг шууд л алчихаагүй бол ямар ч байсан эргэж ирнэ” хэмээн шар тос халаагаад унтахгүй хүлээж байтал үүр цайх үед уур савсуулан унгалдсаар унаган хүлэг нь уяан дээрээ хүрээд ирж. Энэ мөчийг хүлээж суусан эзэн нь халаасан шар тосоо, архины охьтой хольж уулгачихаад үстэй дээлээрээ хучиж амийг нь аварчээ. Харин хорон санаат түшмэл Улиастайд явган үлдэж, өртөөгөөр 10 хоногийн дараа ирж байсан гэдэг. Энэ үеэс Ар тээлийн амны нэгэн жижиг толгойг Төгсийн бор толгой хэмээн нэрийдэх болсон ажээ. Энэ бол бодит түүх шүү, домог биш” хэмээн эдүгээ 82 нас зооглож буй аймгийн Алдарт уяач Хорлоогийн Бүдээ хуучилсан юм. Дээрх домогт хүлгэдээс гадна Т.Жигжидийн хүрэн, Цэрээгийн ягаан, Намдагийн бор, Нямжанцангийн халзан, Б.Чимэддорж, Х.Бүдээгийн хар, Намжаагийн хул, Б.Жигжидийн хул, хонгорууд гээд олон жил наадамчин олноо баярлуулсан хурдан морьд олон бий.
Жаргалант сум шандаст хурдан хүлгэдтэй шигээ эрдэм мэргэн уяачид олонтой. Тэдгээрийн нэлээд хэсэг нь удам дамжсан уяачид байдаг. ХХ зууны үед Гомборагчаагийн цоохор морьд хурдаараа гайхагдаж байжээ. Хошуу наадамд Гомборагчаа өөрийн гурван цоохор морио уяад очтол ардын морьдыг ноёны мориноос гурван километрийн цаанаас тавихаар болж. Хэдий газар хол ч Гомборагчаагийн хурдан цоохрууд эхний гуравт цуваагаараа ирж, хошуу ноён түүнийг нь зөвшөөрөлгүй дахин уралдуулах лүндэн буулгаж. Тэгмэгц эзэн нь дахиж мордуулсангүй нутаг буцаад хоёр цоохор морио дүү еэвэн Ванчиг, Санга нартаа нэг нэгээр нь өгөөд өөрөө нэг цоохор морио авч үлдэж. Энэ үеэс эхлэн ах, дүүгээрээ морь уядаг болж өдгөө тэдний дөрөв дэх үеийн залуус аймаг, сумын Алдарт цолтой уяачид болоод байна. Гомборагчаагийн хүү Т.Түдэв түүний хүү Т.Эрдэнэ, Жанжаа, Мөнхбаяр, Дашзэгвэ, Дашраднаа, Эрдэнэ-Очир, Т.Эрдэнийн хүү Э.Мөнх-Алдар, Э.Ууганбаяр, Э.Мөнхжаргал, Э.Мөнх-Очир, Жанжаагийн хүү Гончигжав, Гомбожав, Гонгоржав, Дашзэвэгийн Болдхуяг, Болдбаатар, Улсын шилдэг уяач, эдүгээ 83 настай Х.Бүдээ, түүний хүү Б.Цогтсайжрах, Б.Очирбат, Б.Батсайхан, Б.Бэтбаяр нар, Шагдар түүний хүү Батмөнх, ая Пүрэвбат, Батсайхан, Ганбаатар, ах дүү Д.Дашмагван, Батсайхан, Г.Магсаржалам, Г.Оюунгэрэл, Ж.Болд, Ж.Билэг, ахмад уяач Б.Доржийн хүү Д.Баасан-Очир, Бат, Баасансүрэн, Баярсайхан, ач Б.Азбилэг, Хас, түүний хүү Монгол улсын аварга малчин Х.Түвдэн, түүний хүү Т.Эрдэнэбат, Т.Чинбат, Т.Баярсайхан, Т.Батхуяг, Эрдэнэбатын хүү Эрдэнэбаяр, Ганбаатар, Эрдэнэбилэг гээд энэ удмын олон уяачийг нэрлэж болно.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна