Владимирын хүнд ачааны үүлдэр

2014 оны 1-р сарын 09 -нд

Владимирын хүнд ачааны үүлдрийг 1944 онд Иванов, Владимир мужуудад бий болгожээ. Аж үйлдвэрийн төв хотуудад тээвэрт хэрэглэх том адууны хэрэгцээ их байсан явдал нь энэ үүлдрийг гаргахад их ач холбогдол үзүүлсэн болно. Урьдын Владимир губерний тариачид өөрсдийн адууг анхандаа хатирч адуу, арден, першерон адуугаар сайжруулж байгаад хожим нь өнгөрсөн зууны 90-ээд оноос эхлэн клейдесдаль үүлдрийг гол сайжруулагч үүлдэр болгон авсан юм. 1886 онд Гаврилов дүүрэгт улсын адууны байр байгуулагдсан ажээ.
Иванов, Владимир мужид тариачдаас адуу үржүүлэх ажил нь таваарын ба үржлийн хосолмол чиглэлээр явагдаж иржээ. Аугаа их Октябрийн хувьсгалын дараагаар адуу үржүүлэгчдийн нөхөрлөл байгуулагдаж, 1936 онд Улсын үржлийн сан байгуулагдан ажиллаж эхэлсэн юм. Тэгэхдээ клейдесдаль, нутгийн адуу хоёрын эрлийзийг шинэ үүлдэр гаргах журмаар үржүүлэх тохиромжтой хэв байдлыг бататгах явдал нь тэрхүү Улсын үржлийн сангийн бүсэд адуу үржүүлэх үндсэн гол арга болж байв. Түүнчлэн адууг сайн тэжээх, тээвэр ба хөдөө аж ахуйн ажилд эдэлж ашиглах нь Владимирын хүнд ачааны үүлдрийг бий болгоход ихээхэн ач холбогдол үзүүлсэн болно.
Владимирын хүнд ачааны үүлдрийн адуу хатингар том толгойтой, цэх шулуун буюу ялигүй монхордуу хамартай, уртавтар бөгөөд хангалттай гүн биетэй, нуман хавиргатай, булчинлаг өргөн нуруутай, тааруухан налсан хондлойтой, хангалттай хатингар хөл мөчтэй, урт налуу далтай, үс хялгас багатай байна. Клейдесдаль адууг бодвол их хатингар, нягт бие цогцостой бөгөөд сөдрөгөөр өвчлөх нь бага байдаг. Үндсэн зүс нь хээр, зээрд байх ба бор зүс ховор тохиолдоно. Азарганы биеийн дундаж хэмжээг см-ээр үзүүлвэл:
Мундааны өндөр 161
Биеийн ташуу урт 166
Цээжний бүслүүр 193
Шилбэний бүслүүр 23.8
Энэ адуу ачаа даац ихтэй. Тухайлбал, Гаврилов дүүргийн улсын адууны байранд байсан Легион гэгч азарга /Ландыш гэгч азарга ба Лилия гэгч гүүний төл/ 16413 кг ачаа даасан бөгөөд 450 метр газрыг дөрвөн минут 35.5 секунд явсан болно. 1955 оны БХХАА үзэсгэлэнгийн аварга Мудрец гэгч азарга 13800 кг ачааг чирч байжээ. Энэ адуу хөдөө аж ахуйн элдэв төрлийн ажилд их бүтээл гаргадаг. Жишээлбэл: “Новая жизнь” хамтралд нэг мориор өдөрт дунджаар 0.75 га газар хагалдаг. Владимирын хүнд ачааны үүлдрийн адуу хурдан өсөх шинжээр сайн бөгөөд 1.5 настайдаа 500 кг жин дарна. Энэ адууг тэжээхдээ хүчит тэжээл бага өгч бүдүүн тэжээлийг түлхүү хэрэглэнэ. Владимирын хүнд ачааны үүлдэр нь Иванов, Владимир мужуудаас гадна Тамбов муж ба Татар АССР-т нутгийн адууг сайжруулагч болж тархжээ.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна