Тод манлай уяач Г.Алтангэрэл: Уламжлал ёс заншлаа хадгалах учиртай ч бас цаг үеэ даган хөгжих ёстой


-Дорнын говиос тодорсон дээд цолтонтой ярилцах болсондоо баяртай байна. Тод манлай аль сумын хүн билээ?
-Би өөрөө аймгийн төв буюу Сайншанд суманд төрж өссөн хүн. Харин манай дээдчүүл Иххэт сумын хүмүүс. Миний ээжийн ах “адуучин” Самбуу гэж хүн насаараа адуу малласан хүн байсан. Иххэтийнхэн “адуучин” Самбуу гэхээр андахгүй дээ. Нэгдэл нийгэмдээ адуунаас өөр мал маллаагүй насаараа адуутай нөхөрлөсөн хүн. -Хурдан морьтой холбогдсон түүх нагац ахтай тань холбоотой байж мэдэх л юм байна даа?
-Үгүй үгүй, би чинь бүр сүүлд морь сонирхсон хүн. Бусад хүүхдийн нэгэн адил адуу малтай ойр байгаагүй. Зуныхаа амралтаар ч очиж байгаагүй.
-Домогт хүрэн азарганы эзэн хэзээнээс хурдан морь сонирхох болсон юм бэ?
-1998-1999 оны үеэс л юм уу даа. Харин яг уяж сойж эхэлсэн нь 2001 он. Хамгийн анх Улсын наадамд тавлаж байсан буурал морио Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Алтангэрэл гэдэг хүнээс авч байлаа. Буурал морины эцэг нь манай Дорноговийн адуу юм билээ. Надад ирэхээсээ өмнө тэндээ түрүүлж, айрагдаж байсан адуу.
-Тан дээр ирээд яаж давхисан бэ?
-Надад ирсэн жилээ Улсын наадамд зургаалаад, дараа жил нь тавласан. Мөн хаврын бүсийн наадамд хоёр айрагдсан. Ер нь уралдсан болгондоо түрүүлж, айрагддаг байсан адуу. Тэр үед чинь Яармагт тойруулгын уралдаан болдог байлаа шүү дээ. Түүнд хоёр, гурван ч удаа айрагдсан байх.
-Буурал морь улсад айрагдсан нь 2002 оны наадам байхаа, тийм билүү?
-Тиймээ, морь уяад жилийн дараа Улсын наадамд азарга, их морь айрагдуулж байлаа. Тэр жил хүрэн азарга маань аман хүзүүнд давхиж байсан.
-Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг. Домогт хүрэн азаргатайгаа хэрхэн учирсан юм бэ?
-Сайн адуу эзнээ эрж явдаг гэгч л болсон доо. Би хүрэн азарганыхаа цаад удам судрыг нь нарийн сайн мэдэгддэггүй юм шүү дээ. Яагаад гэхээр эхийнхээ гэдсэнд ирсэн юм билээ. Би хүрэн азаргаа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Идэрборгил гэдэг хүнээс авсан. Идэрборгиыг цэргээс халагдаж ирэхэд нь ах Баадай нь нэг үрээ бэлэглэж. Тэгсэн тэр нь сумын наадамд айрагдаад. Идэрборгил “Хүний сайн юмыг аваад яахав” гэж бодоод нөгөө үрээг нь аваачиж өгсөн байгаа юм. Тэр үед нь Баадайгийнх эмнэг хүрэн даага сургаж таараад түүнийг нь авсан юм билээ. Тэр нь миний хүрэн азарга.
-Та хэдтэй адуу авсан гэдэг билээ?
-Би соёолон авсан. Надад ирэхээсээ өмнө нэг айрагдаж, нэг түрүүлсэн гэдэг юм.
-Сураг дуулаад очсон юм уу?
-Тиймээ. Тэнд хурдан хүрэн үрээ байна гэж дуулаад очсон. Соёолондоо сумынхаа наадамд түрүүлээд, тэгээд би авсан.
-Ирээд л хурдалж эхэлсэн гэдэг байхаа?
-Надад ирээд машин авч өгсөн. Тэр жил тойруулгын нээлтийн уралдааны шагнал УАЗ-469 машин өгөхөөр амласан байсан. Хүрэн азарга тэр уралдаанд түрүүлээд надад машин авч өгч байлаа. Түүний дараа Ерөөлийн уралдаанд жолоодуулаад аман хүзүүдсэн.
-Ерөөлийн уралдаан...?
-Цагаан сарын өмнөхөн хийж байсан юмаа. Цагаан сарын сорилго барилдаан гэдэг шиг том уралдааныг зохион байгуулъя гээд ММСУХ, Гандан, Төв аймаг нийлж бүсийн чанартай уралдаан хийж байсан. Тэр уралдаанд миний хоёр азарга дараагаараа орж байсан.
-Хүрэн азарга аман хүзүүдсэн. Нөгөө нь ямар азарга байсан юм бэ?
-Сандуйжав гуайгаар уяулдаг бас нэг хүрэн азарга байсан юм. Тэр уралдаанд буурал морь маань айрагдаад би гурван тавгийн идээ авч байсан юмдаг. Ерөөлийн уралдаан улсын бүсийн чанартай уралдаанд тооцогддог.
-2003 оны наадамд хүрэн азарга түрүүлсэн?
-Тэгсэн. Улсад түрүүлээд, “Боржигоны хурд” төвийн бүсийн уралдаанд бас түрүүлсэн. Түүний дараа жил 2004 онд Улсын наадамд дөрвөөр давхиад, 2005 онд аман хүзүүдсэн. Хүрэн азарга улс, бүсийн чанартай наадамд хоёр түрүүлж, дөрөв айрагдсан. Түүний дөрөв нь Улсын наадмын амжилт. Би улс, бүсийн наадамд дээд нас 11 удаа түрүүлгэж айрагдуулсан хүн. Хүрэн азарганы зургаа, буурал морины гурав, жижиг зээрд азарганы нэг, халтар морины нэг гээд нийлээд 11 болдог юм. Хүмүүс Ерөөлийн наадмыг бүсийн чанартай биш гэж ярьдаг ч тооцогддог юм.
-Хүрэн азарганы төлүүд эцгийн шийрийг хатаан хурдалж, улс, бүсийн наадамд түрүүлж айрагдсан нь олон.
-Одоогийн байдлаар зургаан төл нь улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдаад байгаа. Миний бага хүрэн, Алдарт уяач Гантөмөрийн Соёмбо хүрэн, Алдарт уяач Бямбадоржийн Оодон, Тод манлай уяач Батсайханы Сүлд халзан, дэд сайд Тамирын Ардчилал хүрэн, Архангайн Мөнхсайханы Донхор гэдэг байх аа, ноднин улсад айрагдаад байсан соёолон азарга байна. Охин төлүүдээс хэдэн сайхан гүү надад бий. Бусдыг нь би бүгдийг нь хүмүүст өгсөн. Хурд хувааж олонтойгоо наад гэдэг биз дээ. Хүмүүст очсон хүрэн азарганы төлүүд сум, аймгийн наадамд түрүүлж, айрагдаж байна гэж эзэд нь ярьдаг л юм.
-Таны хоёр хүрэн ч бас нэгэн үе шуугиулж байсан шүү?
-Онон Тод манлайгаас гүү худалдан авч хүрэн азаргандаа хураалгах гэсэн хээлтэй байсан. Тэгээд гарсан нь Батсайханы Гуулин зээрд. Тэр гүүнээс гарсан нь миний хоёр хүрэн. Сүүлд “Торгоны зам”-ын Гантөмөрт зарсан Соёмбо хүрэн гэхэд даагандаа Улсын наадамд аман хүзүүдэж байсан. Миний дунд хүрэн даага, шүдлэндээ түрүүлж, хязаалан аман хүзүүдэж байсан адуу. Мөн Хэнтийн Хөдөө аралд болсон Сэцэнханы хурдад түрүүлсэн. “Макс”-ынхны зохион байгуулдаг хаврын уралдаанд мөн нэг түрүүлсэн. Дунд хүрэний маань төлүүд мөн их сайхан давхиж, түрүүчээсээ улс, бүсийн наадамд айрагдаж байна.
-Та бол харьцангуй богино хугацаанд дээд цолтны эгнээнд эрэмбэлэгдсэн хүн. Самсаа шархируулсан бахдалт наадмын дурсамжаас хуваалцаач?
-Хүрэн азарга маань аман хүзүүдэж, дунд хүрэн түрүүлсэн 2005 оны наадам сайхан дурсамжтай санагддаг. Мөн 2002 онд буурал морь, хүрэн азаргаа хоёроо төрийн наадамд айрагдуулчихаад зогсож байх тэр мөч одоо ч сайхан санагддаг. Тэр жил Улсын наадамд үндсэндээ дээд гурван нас айрагдуулсан гэж хэлж болно. Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Дашзэвэг гэдэг хүнээс унаганд 200.000 төгрөгөөр авч байсан хул соёолон бас гурвалсан. Би Сандуйжав Тод манлайд бэлгэнд өгчихсөн байсан юм. Сүүлд Хурандаа хул нэртэй болоод их хурдалсан даа. Би ер нь таван адуугаар наадсан юм билээ.
-Та хэдэн онд Алдарт уяач цолоо авч байлаа?
-2003 онд.
-Ганцхан жилийн амжилтаар улсын цолонд хүрч байсан юм байна шүү дээ?
-Тэгсэн. 2004 онд Манлай уяач болсон. Тод манлай уяачийг 2012 онд авсан.
-Таныг Тод манлайн малгайтай явахыг ер нь хараагүй. Яагаад өмсдөггүй юм бэ?
-Би Алдарт, Манлай цолоо авахдаа пиджактай л зогсож байсан хүн. Ер нь нэг их дээл өмсөөд байдаггүй.
-Сүүлийн жилүүдэд морь мордуулж байна гэж дуулдахгүй юм?
-Морь уяхгүй байгаа. Сүүлийн хэдэн жилд ерөөсөө морь уяагүй. Адууныхаа үржил селекци тал дээр нь анхаарч байна. Тэгээд ч би уясан уяагүй хүмүүст очсон миний адуунууд давхиж л байна шүү дээ. Найз нөхдөд өгсөн адуу түрүүлж, айрагдахыг хараад өөрөө уяснаас дутуугүй байрладаг хүн. Өөрөө зөндөө баярласан. Одоо хүн баярлуулвал илүү гоё кайфтай шүү дээ. /инээв/
-Нэг үе “Ирээдүйн түмэн эх” хурдан дааганы уралдааныг зохион байгуулаад байсан.Одоо ер нь оролцож байгаа юу?
-Үгүй ээ, зүгээр тусалж байгаа. Тэр уралдааныг анх санаачилж байсан. Би Монголын хурдан морины салбарт цаг үеэ дагасан менежмент хийхийг хүсдэг хүн. Хэдийгээр уламжлал ёс заншлаа хадгалж байх учиртай ч бас цаг үеэ даган хөгжиж байх ёстой. Тэгж байж дэвжиж дээшилнэ шүү дээ. Би өөрийгөө моринд дуртай хүн гэж боддог. Өөрөө юу гэж бодож байна?
-Санал нэг байна.
-Би морийг хайрладаг. Хөл муутай сайхан адууг авч олон жил додомдоод уралдуулж л байсан. Моринд ороод арав гаруй жил болохдоо дээд тал нь 70 гаруй адуу тэжээж байлаа. Одоо ч тэжээж байна. Ер нь морины төлөө чадах бүхнээ хийнэ л гэж боддог хүн.
-Үйлс бүтэх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна