Кино найруулагч Ч.Хоролдорж: Би өөртөө дүн тавьж зүрхлэхгүй


“Шарга даага” киноны уран бүтээлчид:
Найруулагч, продюссер - Ч.Хоролдорж,
Гүйцэтгэх продюссер - Ч.Ганзориг,
Зохиолч - О.Сундуй,
Киноны хөгжим - Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров,
Зураглаач - Японы иргэн Ёсукэ Като,
Зураач - Н.Отгонбат,
Эвлүүлэгч - Г.Мөнхтулга
Жүжигчид - МУГЖ С.Дамдин, МУСТА Д.Бямбацогт, МУСТА Б.Батмэнд УДЭТ-ийн жүжигчин Ц.Цэрэнболд, П.Мөнх-Од болон Төв аймгийн Угтаал сумын авьяаслаг багачууд
Гол дүр - Төв аймгийн Угтаалцайдам сумын сурагч Б.Наранхүү
Үргэлжлэх хугацаа – 90 мин
...Шингэх нарны туяагаар
Шивээ толгой сүвлээд
Ижлээ захлан идээшилж
Нутгаа зорин тэмүүлсэн
Газар үнэрлэн ергөж яваа
Ганц морийг битгий үргээ
Эхийнхээ хээлэнд зарагдсан унага
Ижлээ орхин нутгаадаа гүйж явнаа... Энэ бол яруу найрагч Л.Төмөрбат, хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнэ, СТА, дуучин А.Хосбаяр нарын хамтын бүтээл “Гүйгүүл морь” дуу билээ. Моринд дуртай монголчуудын хэзээ ч уйдамгүй уг дуу энэ удаад “Шарга даага” киноны дуу болон дахин олны хүртээл болоод байгаа юм.
Одоогоос хэдэн сарын өмнөөс “Шарга даага” нэртэй кино Улаанбаатар олон улсын кино наадам, Пусаны наадам, Бенгалорийн олон улсын кино наадамд оролцож буй тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн билээ. Ийнхүү сониуч үзэгчдийг “бяцхан бачимдуулж” хүлээлт үүсгээд байсан “Шарга даага” Улаанбаатар хотын кино театруудаар гараад удаагүй байна. Гэсэн ч кино сонирхогчид, шүүмжлэгчдийн хувьд “Шарга даага”, Галт хүү хоёр “моданд” ороод амжжээ. “Ай СиТи” филмсийн найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” уран сайхны кино анх Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Соёл урлагийн хорооноос зарласан “Хүүхдийн уран бүтээлийг дэмжих улсын V уралдаанд “Хүүхдэд зориулсан уран сайхны кино” төрөлд кино зохиол нь шалгарч, санхүүгийн дэмжлэг авчээ. Улмаар кино уран бүтээлчид дүрийн сонголтоо явуулж, 2012 оны зун Төв аймгийн Угтаал сумын нутагт 45 хоногийн турш зураг авалтаа хийсэн байна. Ингээд тус киноны найруулагч, продюссер Ч.Хоролдоржтой ярилцсанаа хүргэж байна.
-Их ажлынхаа ард гарсан болохоор сайхан байна уу?
-“Тод магнай” сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийн хүргэе. “Шарга даага” киноныхоо нээлтийг хийгээд удаагүй байна. Гэхдээ үзэгчид ам сайтай байгааг хараад баяртай. Кино бол хамтын бүтээл. Тийм болохоор энд хамтран ажилласан дотны хүмүүс, найз нөхөд, уран бүтээлчдэдээ сэтгүүлийн хуудсаар дамжуулан дахин дахин талархлаа илэрхийлмээр байна. Киноны нээлтийн үеэр жүжигчин Мөнх-Од эгч маань Монгол улсын СТА болж баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо.
Нэг хэсэг үнэхээр “Шарга даага” киногоороо “өвчилсөн” л дөө. Гэхдээ кино уран бүтээлчдийн ажил нь амралт, амралт нь ажил болчихсон улс шиг санагддаг юм. Байнга л шинэ сонин зүйлийн эрэлд хатаж, нэгийг нь болголоо гэхэд дараагийнхад дахиад л гарна. Тэр эрлийн зам зогсолтгүй үргэлжилдэг гэж боддог.
-Үзэгчийн хувиар киногоо үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Энэ бол миний анхны бүрэн хэмжээний кино. Тэр утгаараа кинондоо их хайртай байгаа. Хүн өөртөө дандаа л шүүмжлэлтэй хандаж байдаг хойно алдаж оносон зүйл гарсан байна лээ. Гэхдээ би өөртөө дүн тавьж зүрхлэхгүй. Би сайн монгол кино хийхийг хүссэн. Тэрийгээ ч хийсэн. Одоо гагцхүү ямар кино болсныг үзэгчид л дүгнэх байх даа.
-“Шарга даага” одоо гарч буй монгол киноноос “жорны” хувьд юугаараа ялгаатай вэ?
-Хүмүүс монголын үнэртэй салхи гэж ярьдаг даа. Түүн шиг монголын үнэртэй кино хийхийг зорьсон. Энэ “орц жор” хэрхэн таарсаныг мэргэн үзэгчид хэлэх болов уу.
-“Шарга даага” кино гурван ч кино фестивальд оролцоод ирсэн байгаа. Явсан газрынхаа сонин сайхнаас хуваалцаач?
-Тиймээ, Улаанбаатарын болон Бусаны кино наадамд оролцлоо. Мөн Бенглорийн кино наадамд оролцоод Улаанбаатар хотдоо нээлтээ хийсэн байгаа. Гадныхан Монголын өргөн уудам тал нутаг, монголчуудын уужим сэтгэлийн тухай сэтгэл догдлон өгүүлээд Монгол наадмын асуухтай олонтаа таарч байлаа. Бас киноны гол дүр шарга даага, Галт хүү хоёр үзэгчдийн өхөөрдлийг ихээр төрүүлсэн шүү.
-Шарга даага хаанахын адуу вэ?
-Кинонд маань ижил зүсмийн гурван даага тоглосон. Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Мөнхтөр, Гончиг нарын адуу байгаа юм. Энэ дашрамд Төв аймгийн нутгийн зон олон, туслаж дэмжсэн, сэтгэл харамгүй зөвлөгөө өгсөн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Харин Галт хүүгийн дүрд мөн аймгийн 10 настай хурдан морь унаач Наранхүү тоглосон байгаа.
-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
-Би хотын хүүхэд л дээ. Үеийнхээ хүүхдүүдийн адил зуныхаа амралтаар эмээ дээрээ очиж амардаг байлаа. Хөдөөгийн хүүхдүүдтэй харьцуулахад морь малнаас хөндий өссөн ч Монгол хүний генид адуу байдаг гэж үнэн байх шүү. Адуу гэхээр их ойрхон мэдрэмж төрүүлдэг юм. Тиймдээ ч Сундуй ахын өгүүллэг сэтгэлд их ойр буусан юм болов уу.
-Кино хийх бодол хэзээ төрсөн бэ?
-Сундуй зохиолчийн тэр өгүүллэгийн 2011 онд уншиж байлаа. Тэр үед төрсөн нутаг руугаа тэмүүлэх адуу өөрийн эрхгүй сэтгэл догдлуулсан огшуулж билээ. Эндээс кино хийх санаа төрж, кино зохиолоо эхлүүлэн, 2012 оны зун зураг авалтандаа гарч, 2013 оны 9-р сард дууссан байгаа.
-Та бол сүлжээний инженер хүн. Тэс өөр салбарт ажиллаж байгаа болохоор бэрхшээлтэй зүйл гарч байв уу?
-Тийм ээ, би 2005 онд ШУТИС-ийг сүлжээний инженер мэргэжлээр төгсөж байлаа. Гэхдээ оюутан байхаасаа видео урлагт сонирхолтой байсан болохоор найзуудтайгаа нийлж дуртай зүйлээ судлан, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ киноноос өмнө богино хэмжээний таван кинотой. Өмнө нь “Зөрлөг” киноны эвлүүлэгчээр ажиллаж байсан гээд бага сага туршлага байлаа. Мэдээж амаргүй зүйл гаралгүй яахав. Гэхдээ нэгэнт эхлүүлсэн ажлыг дуусгах ёстой гээд л зүтгэсэн. Тэр жил их хуртай зун болсон болохоор бүтэн өдөржин сул зогсох үе гардаг байлаа. Тэрийг эс тооцвол гайгүй шүү.
-Тэгвэл дараагийн киногоо хийх итгэл зориг дүүрэн байгаа юм байна даа?
-Хийх бүтээх хүсэл маш их байна. Гэхдээ кино хийнэ гэдэг олон хүний хамтын бүтээл болохоор нарийн төлөвлөсөн зүйл алга. Гэхдээ уран бүтээлийн ажлаа орхихгүй л гэж боддог юм.
-Киноны зураг авалтын хамгийн хэцүү хэсэг аль байсан болоо?
-Наадмын зураг авалт амаргүй байлаа. Сумын удирдлагуудтай ярилцаж зөвшөөрөл аваад яг наадмаар зураг авалтаа хийсэн. Мөн адуу малтай хэсгийн зургийг авах хэцүү байлаа. Учир нь яг өөрийн хүссэнээр зохион байгуулах аргагүй юм билээ.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасанд баярлалаа. “Шарга даага” булган сүүлтэй байж олон сайхан киног дагуулах болтугай.
П.Ундраа














0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна