Морин жилийн анхны харваа боллоо


Монголын уламжлалт харвааны холбооноос модон морин жилийн анхны харвааг зохион байгууллаа. Морин жилд монгол нум сумыг ЮНЕСКО-гийн биет соёлын өвд бүртгүүлэх ажлын нээлтийн ажиллагаа, Монголын Уламжлалт Олон Улсын Харваачдын Холбоо шинээр үүсгэн байгуулагдсаны баярын энэхүү харваанд 70 гаруй тамирчид оролцжээ. Тэднээс эрэгтэйчүүдийн төрөлд “Хангарьд” спорт хороо, “Гложейкс” группын харваач Б.Ёндон 48 оноогоор түрүүлсэн бол “Алдарт” спорт хороо, “ЖЕМ интернейшнл” компанийн харваач Ш.Батхуяг 36, “Бурхан халдун” группын харваач Х.Энхчулуун, “Мон Дэ” компанийн харваач Х.Болдбаатар, “Алдарт” спорт хороо, “ЖЕМ интернейшнл” компанийн харваач Б.Батбаатар нар 33 оноогоор тус тус удаалсан байна.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ С.Энхтунгалаг 25 оноогоор тэргүүлсэн бол С.Өлзийжаргал /Төв аймаг “Зуун мэргэн” холбоо/ 16, Х.Оюунчимэг 15, Х.Пүрэвсүрэн /”Алдарт” спорт хороо, “ЖЕМ интернэйшнл”/ 15, Б.Цэцэг /Төв аймаг “Зуун мэргэн” холбоо/ 12 оноогоор удаах байруудыг эзэллээ.
Уг тэмцээний үеэр 2011 онд Солонгос улсад зохион байгуулагдсан дэлхийн уламжлалт харваа тэмцээний аваргаар шалгарсан А.Александрт ОУХМ-ын үнэмлэх, тэмдгийг нь ССАЖЯ-ны Спортын бодлогын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн гардуулсан юм.
Дашрамд сонирхуулахад, ССАЖЯ-ны Соёлын өвийн сайдын зөвлөх, СГЗ Ч.Төмөрбаатар, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат ахлагчтай монгол нум сумыг ЮНЕСКО-гийн биет соёлын өвд бүртгүүлэх ажлын бүрэлдэхүүнд МУХХ-ны тэргүүн М.Зоригт, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанжав, Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж, Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Археологийн хүрээлэнгийн судлаач н.Эрдэнэ-Очир, Төв архивын захирал М.Эрдэнэбат, МУСГЗ С.Сүхбаатар, МУ-ын Даяар дуурсах мэргэн Ш.Даваахүү, сум урлаач Д.Мөнхгэрэл нар багтсан байна. Мөн эртний олдвор болох XV зуунаас өмнөх дэлхийг байлдан дагуулж байсан монгол эвэр элэг, шөрмөсөн артай нум сумны хэлбэр хийц, технологийг биет соёлын өвд бүртгүүлэх судалгааны ажлыг явуулж байгаа аж.
Түүнчлэн МУХХ Үндэсний олон нийтийн телевизтэй хамтран баримтат кино бүтээх бөгөөд зураг авалтын нээлтийн ажиллагаа болсон юм. Энэ баримтат киноны ерөнхий редактороор Л.Цагаандалай ажиллана.
У.Энхмаа



















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна