“Би Монгол” салоны захирал Г.Батчимэг: Үйлчлүүлэгчид маань биед эвтэйхэн өдөр тутмын загварыг илүүтэй сонгох болсон


-Цахим ертөнцөд захиалганд дарагдаж байдаг “Би Монгол” салон Улаанбаатар хотод салбараа нээгээд удаагүй байгаа. Шинэ салбарын үйл ажиллагаа дажгүй юу?
-Захиалагчдынхаа хүсэлтээр Улаанбаатар хотод салбараа нээгээд сар гаруй болж байна. Шинэ салбар гэхэд нээгдсэн өдрөөсөө эхлээд захиалганд дарагдсан. Өчигдөрхөн бид өнгөрсөн хугацаанд урласан хувцаснуудаа тоолж үзлээ л дээ. Тэгсэн 320 болсон байна лээ.
-Сарын гаруйн дотор гэхэд өндөр тоо байна шүү?
-Тийм шүү. Улаанбаатар хотын салбарт дөрвөн оёдолчин, нэг туслах, нэг шилбэчин гээд зургаан хүн ажилладаг. Бид нийслэлд авсан захиалгаас гадна Дарханд авсан захиалгуудаа эндээ оёход дээрх тоо гарч байгаа юм. Дээр нь бас цагаан сар таарсан нь нөлөөлсөн байх. Одоо удахгүй хонхны баярын гоёлын дээлний захиалга эхэлнэ.
-Дархандаа хэдэн салбартай юм бэ?
-Дарханд хоёр салбартай. Зөвхөн загварын дээлний гэхэд нэг цех нь дөрөв, нөгөө цех нь найман оёдолчинтой. Тэдэн дээр монгол дээлний оёдолчид нэмэгдэнэ.
-Гурван салбартаа хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-24-25 хүнийг байнгын ажлын байраар хангадаг.
-Хот хүрээ дамнасан “Би Монгол” салон байгуулагдаад удаж байна уу?
-2007 онд Дархан хотод үүсгэн байгуулагдсан. Жил ирэх тусам үйлчлүүлэгчдийн маань цар хүрээ нэмэгдсээр зөвхөн Дарханчууддаа төдийгүй Сэлэнгэ, Ерөө, Орхон, Хонгор гээд тойрсон аймаг, сумдын иргэд үйлчлүүлдэг болж, бид хоёр дахь салбараа нээсэн юм. Хэдийгээр хоёр салбарт захиалга авч нийлүүлдэг ч заримдаа эрэлтээ дийлэхгүй ачаалах нь бий.
-Гэтэл дээр нь нийслэлчүүд дуудсаар байгаад аваад ирдэг?
-Загваруудаасаа цахим хуудсандаа оруулснаас хойш захиалга улам бүр нэмэгдэж, үйлчлүүлэгчид маань нийслэлд салбараа нээгээч ээ гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан л даа. Би өөрөө залуу хүн учраас шинэ зүйл сурч мэдэхэд дөхөм байх гэж үзээд нийслэлд ирсэн. Орон нутагт захиалгандаа дарагдаад тэр бүр шинэ загвар гаргаж, өөрийнхөө хүссэн хэмжээний бүтээл гаргаж амждаггүй байсан л даа.
-“Дархан гоёл” тэмцээндээ удаа дараа амжилттай оролцож байсан юм билээ. Тэр талаараа манай уншигчдад сонирхуулаач?
-Өөрийнхөө зохион бүтээсэн загваруудаа нийтэд хүргэхийн тулд Дархан хотдоо зохиогддог бүхий л тэмцээн уралдаан, үзэсгэлэн яармагт оролцдог байсан. Жишээлбэл, 2010 онд жил бүр болдог бүсийн төвийн үзэсгэлэн худалдаанд оролцож хантааз бүтээгдэхүүнээрээ “Шилдэг брэнд бүтээгдэхүүн” шагналын эзэн болсон бол 2011 онд мөн дээрх үзэсгэлэн худалдаанд “Хуримын хувцасны хос дээл” коллекциороо тэргүүлсэн. Харин 2012 оны “Дархан гоёл” наадмаар “Үндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгч” гэсэн шагналын эзэн болж, 2013 онд “Дархан гоёл” наадмынхаа дээд шагнал буюу Гранприг авсан. 36 нэр төрөл бүхий коллекциуд маань шилдэг цагийн урсгал буюу Гранпри шагнал хүртэж, Улаанбаатар хотод болдог “Гоёл-2013” уралдаанд урилгаар оролцох эрхээр шагнуулж, нийслэлчүүддээ өөрийнхөө загварыг танилцуулсан. Одоо тун удахгүй “Дархан гоёл” наадам маань болох гээд шинэ загваруудаа бэлтгэж байна.
-Хэрвээ нууц биш бол энэ жилийн “Би Монгол”-ын загварууд ямархуу чиг хандлагатай байгаа вэ?
-Сүүлийн үеийн хэв шинжит өдөр тутмын болон гоёлын дээлний загвараар оролцоно доо. Энэ жилийн өдөр тутмын монгол хэв шинжит загварын тухайд даавуун болон жинсэн материал дээр тулгуурласан үндэсний хэв маяг бүхий жижиг деталиар чимэглэгдсэн байгаа. Харин гоёлын загварын тухайд тор, шүр зэрэг чимэглэл түлхүү орж байгаагаараа онцлог юм уу даа. Ер нь сүүлийн үед монгол дээлний хэв загвар их өөрчлөгдөж байна. Зүгээр дээл гэхэд л манж буюу дөрвөлжин захтай, хүннү буюу ташуу захтай, эхнэр загвартай гэх мэтчилэн маш олон төрөл болсон. Гоёлын буюу загварын дээлний тухайд бол цаг ямагт өөрчлөгдөн хувьсаж, жил ирэх тусам үндэсний хэв маяг нь жижиг элемент төдийнхнөөр илэрхийлэгдэх болсон. Би Өвөрмонголчуудын дээлний загварыг нэлээд хардаг юм. Үндэсний хээ угалз гэх мэтчилэн жижиг элементээр дээлээ их дэгжин болгодог улс. 2012 оны “Дархан гоёл”-д шилдгээр шалгарсан загваруудаа дээр дурдсанчлан үндэсний хээгээр чимэглэсэн юм. Гар ажиллаагаа ихтэй ч өмсөхөд их дэгжин харагддаг загвар. Одоо ч хүмүүс их захиалж хийлгэдэг.
-Үндэсний дээл, хувцсаараа гоёдог хүмүүс улам бүр олширч байх шиг санагддаг шүү?
-Тийм шүү. Баяр ёслол гэлтгүй энгийн үед ч захиалга ихтэй байдаг. Ямар сайндаа хүмүүсийн ихэвчлэн захиалдаг загваруудаас ганц нэгийг хийгээд тавьчихдаг байсан маань амжихгүй болоод байна. Монгол хувцас хүний биеийн өөг маш сайн далдалдаг. Басхүү биед эвтэйхэн, хэзээд ч өмсөж болохоор хувцас л даа. Биднийг зориод ирсэн үйлчлүүлэгчдэдээ өөрт нь илүү тохирох загваруудыг санал болгодог. Хүний биеийн харьцаа, нүүр царайны төрх харилцан адилгүй өөр болохоор түүндээ тохирсон дээл өмсөж байж илүү дэгжин гоё харагддаг. Манай байнгын үйлчлүүлэгчид бол андахгүй л дээ.
-Олон жилийн турш үйлчлүүлсэн Дарханчууд жаахан гонсгор байгаа байх даа?
-Аймаг болон сумдын Засаг даргаас эхлээд урлаг соёлынхон, бизнесменүүд манайхаар байнга үйлчлүүлдэг. Хэдийгээр өөрөө эндэх салбартаа ажиллаж байгаа ч Дархан дахь салбарт захиалгыг нь аваад зарим нэг онцгой загварыг эндээ оёчихдог юмаа. Тэгэхээр гайгүй биз дээ.
-Торго, даавуугаа хаанаас авах уу?
-Гэрээт газрууд бий. Материалын чанар маш их нөлөөтэй учраас бид торго, даавуунд нэлээд өндөр шаардлага тавьдаг.
-“Би Монгол” салоноос үндэсний сургалт зохион байгуулдаг. Ижил төрлийн сургалтуудаас танайх юугаараа давуу вэ?
-Эсгүүр, оёдлын чиглэлээр 21 хоногийн сургалт байнга зохион байгуулдаг. Бид онол гэхээсээ илүүтэй практикийг гол болгож хичээлээ явуулдгаараа бусдаас ялгаатай. 21 хоногийн хугацаанд суралцагч маань монгол үндэсний хувцасны цамц, шарваар, хантааз, дээл, хүрэм гэх мэтчилэн бүхий л хувцсыг эсгэж, оёж сурна. Манайд сурчихаад дадал суугаагүй гарсан хүмүүс байхгүй учраас би сургалтандаа сэтгэл хангалуун байдаг шүү.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Удахгүй болох “Гоёл” наадамдаа амжилттай оролцоорой.
-Баярлалаа.
А.Тэлмэн












0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна