ИХ ШАВЬ УГШЛЫН АДУУ

2012 оны 2-р сарын 03 -нд

Монголын хурдан морины уралдааны түүхэнд тодоор бичигдсэн Их шавийн буюу Богдын шавийн гэх нэгэн угшлыг дурьдахгүй өнгөрч болохгүй юм. Учир нь энэ угшлын хурдан морьд XX зууны туршид нэлээд ноёлонгуй байртай уралдаж ирсэн байна. Шавийн голлох отгууд нь одоогийн Төв аймгийн нутгийг хамарч байв. Хэдийгээр өнгөрсөн зууны 20-иод оны дундуур Шавийн захиргааг устган тараасан боловч олон түмний дунд нэр ус нь хадгалагдсаар мориныхон дунд энэ үг хэвшмэл нэр томъёо болжээ.
Монгол Улсын нийслэл дөрвөн уулын дунд суурьшсанаар Богд гэгээнтэнд Даншиг Мандал өргөж хийдэг их наадам нь мөн тэнд болдог болжээ. Ийм учраас газрын ойроор тэр нутгийн уяачид, хурдан морьд уул наадамд түлхүү оролцох болсон нь мэдээжийн хэрэг.
Ийнхүү 100 гаруй жил болоход энэ нутгийн уяачдийн туршлага, ур чадвар дээшилж, адууны нь чанар чансаа сайжирч, морьд нь сайн хурдлах болсон байна. Хөгжлийн ийм ерөнхий дэвсгэр дээр өнгөрсөн зууны эхэн болон дунд үеэр Богдхан уулын энгэр нутгаас хэдэн сайн морь, хэдэн сайн уяач тодорчээ. Энэ нь, энэ нутагт бие даасан нэгэн бэсрэг угшил үүсч бэхжиж байгааг илтгэсэн хэрэг явдал юм.
Энэ үйл явцын гол цөм нь Манзушир хутагт Цэрэндорж хэмээх Монголын шашин төрийн нэрт зүтгэлтний орчин тойронд түүний нэр нөлөөн доор өрнөж улам хүчээ авчээ. XX зууны эхээр энэ хутагтад Монголын өнцөг булан бүрээс, хол ойроос хурдан сайхан адуу нэлээд хэмжээгээр өргөгдөн ирж байв. Тэднийх нь дотроос “Шатан” Гомбожавын шарга “Шооногойн” буурал хээр, Падын зээрд халзан зэрэг азарга, их насны морьд, “Аасаг” Балдандоржийн хар зэрэг бага нас 20-30-аад оны үед тодрон гарч байжээ.
Мөн уяачдын эгнээ ихээхэн өргөжиж мэдлэг туршлага, ур чадвар нь дээшилсний дотроос Наваамөрийн Пад, түүний яваачин “Шож” Пүрэв, “Бүдүүн” Жамц, “Оонон” Чулуун зэрэг уяачид тодорч залуусын бүхэл бүтэн эгнээг араасаа дагуулсан байна. Үүнээс тэр цагийн үндэсний хөрөнгөтөн Наваанмөрийн Пад уяач, хөрөнгө чинээ, нэр нөлөөгөөрөө ялгаран “Их шавийн” гэж нэрлэгдсэн хурдан угшлыг үүсгэгч нь болж чадсан билээ. Түүний зээрд халзан морь “Их хүрэн”, “Янзаган” зэрэг азарганууд улсын наадамд олон удаа айрагдаж, түрүүлэн үр төл нь тархан дэлгэрсэн юм. Энэ их уяач тухайн цагтаа үнэмлэхүй өндөр амжилт үзүүлж өнөө цагийн Манлай уяачийн болзлыг ханган биелүүлсэн учир ММСУХ-ноос түүний гал голомтод дурсгалын мөнгөн судар хадгалуулсан билээ. Түүний үүсгэсэн угшлын адуунаас буюу Төв аймгийн Авдарбаян, Сэргэлэн, сумдын хурдан морьд үндэсний их баяр наадмаас 60 орчим түрүү 200 гаруй айраг авсан байна.
Энэ угшлын нэгэн онцлог нь, эндээс XX зууны Монголын Манлай хурдан хүлэг төрсөн явдал юм. Төв аймгийн Баян сумын Жамцын Шийтэрийн зээрд азарга бол яах аргагүй Их шавийн угшлын хурдан хүлэг юм. Энэ азарга Үндэсний Их баяр наадамд дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдэж гайхамшигт үзүүлэн Засаг төрийн Зандан ширээ цолыг хүртсэн билээ.
Энэ угшил 1950-иад оны үед Галшар, Баянцагаан зэрэг удам угшлаар цус сэлбэн улам хүчирхэгжиж байтал, Монгол орон даяар өрнөсөн нэгдэлжих хөдөлгөөний хар гайгаар бодлого нь алдагдаж тархац нь зогсож Монголын бусад хурдан удам угшлын нэгэн адил хувь заяаг эдэлсэн юмдаа.
Гэвч энд нутгийн уяачдын залгамж үеийнхэн адууныхаа угшлыг хадгалах хөгжүүлэх талаар багахан хүрээнд ч болов ухаалаг бодлого хэрэгжүүлж, энэ угшлыг одоо ч хадгалсаар байна. Үүнийг чадварлаг хэрэгжүүлсэн төлөөлөгчид нь Л.Дамдан, Д.Даш, Падын Цэдэв, Д.Сундуй нарын зэрэг хүмүүс юм. Эд цөм МУ-ын Манлай, Алдарт уяачид юм.Эдний үед адуугаа Галшар адуугаар сэлбэхийн зэрэгцээ, Жаргалантын сайжруулсан монгол адуугаар цус сэлбэх ухаалаг хөдөлгөөн өрнөсөн юм. Д.Даш, П.Цэдэв нар бол анх удаа “Баруун хойноос” буюу Жаргалант Борнуураас хурдан үрээ, байдас, худалдан авч үр төлийг нь хурдлуулсан уяачид юм. Үүний дараах үеийн Их шавийн тэргүүн уяачид нь Монгол Улсын Тод манлай уяач Д.Онон, Ц.Хэнмэдэх нарын зэрэг хүмүүс, Тэдний залгамжлагчид нь Ч.Судар, О.Батбилэг, Л.Сүхээ нарын залуучууд ….
Энэ угшлын өнөө цагийн сайн хурдан хүлэг нь та бидний андахгүй мэдэх “Ажнай”-н Бат-Эрдэнийн “Туган хул” буюу “Туган ухаа”….
Их шавийн угшлын хурдан хүлгүүд наадамчин олон түмний үеийн үед баясгасаар байх болно.
А.Баярмагнай
"Тод магнай" сэтгүүл 2011 оны 5 сар № 16

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна