“Макс”-ын бөхчүүд өнгөтэй байна


Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болов. Энэхүү барилдааныг Хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” ХХК ивээн тэтгэдэг уламжлалтай.
Барилдаанд у.а Х.Мөнхбаатар, у.г Н.Ганбаатар, у.з Д.Баасандорж, Т.Санчир, Ч.Санжаадамба нараар манлайлуулсан хүчит 224 бөх зодоглон барилдлаа.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Хэнтий аймгийн Баянмөнх сумын заан О.Мөнхбаяр у.х Ж.Амартүвшинг, Архангай аймгийн Чулуут сумын заан у.х Н.Батсуурийг, Архангай аймгийн Хотонт сумын заан Л.Жамбал у.н Л.Гантулгыг, Булган аймгийн Могод сумын заан Э.Энх-Амгалан у.н Ш.Тогтохбаярыг, Ховд аймгийн Мөнххайрхан сумын заан Б.Баянмөнх у.н С.Батсуурийг тус тус өвдөг шороодуулав.
Мөн а.н У.Береке у.н Б.Сангисүрэнгийн мэхийг дагуулж зайлаад хаяж олныг шуугиулсан бол улсын заан Д.Баасандорж “Ажнай” дэвжээний с.з Т.Төгсдөлгөөнтэй удтал барилдаж шуудагдаж өргөөд хөндий шидчихэв. А.а Ш.Пүрэвгарьд а.н Н.Тулгыг хонгодож эргээд уран гоё давахтай зэрэгцээд а.х.а Ч.Батчулуун а.н Б.Оргио нарын барилдаан үзэгч олныг хөгжөөсөөр арслан тун ч элбэгдэж мушгин хаяв.
Энэ даваанд а.н Ц.Цогт-Эрдэнэ а.а Б.Хашбатыг, а.н Л.Балдорж а.а Т.Мягмарсүрэнг, а.н М.Баасанбат а.а Б.Бат-Оршихыг, а.н Г.Гантулга а.а З.Наранбаатарыг, а.н Ш.Нямсайхан а.а Н.Эрдэнэчулууныг, а.н Б.Баатархүү а.а Д.Тамирыг, а.н Б.Тайван ангийн анд а.а Г.Ганжадыг, а.н П.Даваадорж а.з Б.Бат-Эрдэнийг, а.н С.Батсайхан а.з М.Аманбекийг, а.н Г.Баасансүрэн а.з Б.Батзоригийг, а.н О.Түмэндэмбэрэл а.з М.Даваасүрэнг, а.н Б.Даваадорж а.х Б.Батжаргалыг тус тус өвдөг шороодуулав. Төв аймгийн харьяат а.х М.Мэндсайхан а.х А.Мөнхтүшигийн хөлд бариа зөрөөнд ороод давсан нь аргагүй чөлөөтийн шилдэг гэдгийг баталсан барилдаан байв.
Барилдааны хоёрын даваанд с.з Л.Жамбал у.з Д.Баасандоржтой зоримог хүч үзэж зүүн хутгаад нэлээд дөхүүлсэн ч хашир заан аргагүй туршлага заан давлаа. Дорнодын Ш.Нямсайхан у.х Ө.Даваабаатарыг дайрахад баруун хөмрөөд, а.з Н.Золбоо а.а Л.Шинэбаатарыг давхар хамахад дагуулж гуядаад, а.з Л.Батзориг а.а О.Хангайг давуулж гуядаад, а.а Ш.Пүрэвгарьд а.а Н.Ганзоригийг хөлд нь дайрч ороод, а.а Ч.Батчулуун а.а Б.Хишигбаатарыг сугадаж мордоход сөрж түлхээд тус тус давсан бол өнгөрсөн оны Орхон аймгийн наадмын их шөвөгт тунаж хүч үзсэн хоёр арслан учраа таарч Ч.Ганзориг хөлд нь орж дэрлэж дараад даагаа сайхан нэхэж давлаа.
Гурвын даваанд ахлах цолтнууд учраануудаа төдий л ядралгүй давцгаасан бол у.х А.Цацабшир а.н Ш.Нямсайхан нар дахин барилдаж Ш.Нямсайхан давуулж гуядаад буцааж хутгаад давав. Мөн Ховдын хоёр бөх хүч үзэж а.з Д.Бадамгарав даваа авав. Э.Энхбат, Ц.Лхагвасүрэн нар а.н Н.Баярбаатар, Х.Гантулга нарыг амлаад өвдөг шороодсон бол у.н П.Ганхүү, Ж.Чулуунбат нар нутгийн бөхчүүдийг амлаж тахимаа өглөө. У.н Ц.Одбаяр а.а Б.Бат-Эрдэнийн хөлийг авсан ч сөрж дайруулан унасан бол у.н Т.Баасанхүү а.а Б.Батдорж нарын барилдаан маргаантай болов. Начин давхар хамаад арсланг сандал дээр унагасан бөгөөд арслан төдий их маргасангүй тахимаа өгчихөв. Үзэгчдийн зүгээс начныг туг тойроход эсэргүүцэж байсан бөгөөд хоёр бөх дахин барилдсан бол илүү оновтой байсан болов уу. Тунасан бөхчүүдийн барилдаан олны сонирхлыг их татаж хурц Ч.Батчулуун а.а Ш.Пүрэвгарьдыг дагуулж мушгиад давсан бол сүүлийн үед байнга гэмээр тунах болсон хоёр арслангийн барилдаанд Л.Лха-Очир даваа авлаа.
Оноолтын даваанд заан Д.Баасандоржийг барьц сонгож мордоход дагуулж хөмрөөд давснаар а.н Н.Баярбаатар энэ барилдаанд гурван цолтныг дараалан ”нураав”. Өмнөх даваанд нутгийн ахыг давсан а.з Н.Золбоо у.з Т.Санчирыг наагаад, а.з Л.Батзориг у.з Б.Батмөнхийг мордоход мордоог мулталж давуулж гуядаад тус тус давлаа. У.н Т.Баасанхүү у.х Т.Өсөх-Ирээдүйг дайрахад дагуулж хөмрөөд, у.н Б.Пүрэвсайхан у.х А.Бямбажавыг шуудагдаж түрээд суганд сэжээд, у.х Э.Оюунболд у.н Р.Пүрэвдагвыг шуудагнаа мөргөж хөөгөөд давснаар бага шөвөгт шалгарцгаав.
Тавын даваанд а.з Н.Золбоо у.г Н.Ганбаатарыг бариа зөрөөнд өрөөлдөөд суйлчихсан бол у.н Ду.Батбаяр у.з Ч.Санжаадамбыг дархан хавирах мэхээрээ давав. Харцага Ө.Бат-Орших гурван бөхөөс Э.Оюунболдыг амлаж мордоог нь сөрж хутгаа болгож зүтгээд давсан бол тунасан залуу начингуудын барилдаан үзэгчдийн анхаарлыг тун их татаж Б.Пүрэвсайхан шилдэж гуядаад төвөггүй давлаа.
Зургаагийн даваанд заан Б.Соронзонболд а.з Н.Золбоог амлаж зүүн талдаа хашиж тун уран мордоод давав. Тэр өмнөх даваанд а.з Л.Батзоригтой гурван ч удаа барилдаж давсан бол энэ удаад тун төвөггүй давлаа. Ду.Батбаяр өөрийн үндсэн мэхүүдийн нэг гар ачаагаараа харцага Л.Пүрэвжавыг шороодуулж, начин Б.Пүрэвсайхан Ө.Бат-Оршиход хөлөө алдсан ч гар уурглаж мушгиад давлаа.
Их шөвөгт заан Б.Соронзонболд арслан Х.Мөнхбаатарыг бариа зөрөөнд хутгаж давсан бол тунасан начингуудын барилдаан өрсөлдөөнтэй болж Ду.Батбаяр начин хутгаж зүтгээд давснаар үзүүрт шалгарч үлдлээ.
Үзүүр булаалдах барилдаанд начин зааныг баруун талдаа хавираад давснаар энэ оны анхны түрүүгээ хүртлээ. Заан ч мөн анхын үзүүрээ авав. Он гарсаар МАКС группт харьяалагдан барилддаг бөхчүүд тун ч одтой байгаа бөгөөд у.г Д.Рагчаа сар шинээр түрүүлж, энэ барилдаанд Ду.Батбаяр түрүүлж, мөн заан Б.Соронзонболд үзүүрлэж, сар шинийн өсвөрт улсын шонхор Б.Лхагвадорж түрүүлсэн зэрэг сайхан амжилтууд гаргаад байна. Тун удахгүй начин Б.Сангисүрэн мөн нэг шуугиулах биз ээ.
Оноолтыг 3-ын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. Х.Мөнхбаатар у.а– Б.Номиндалай а.з
2. Н.Ганбаатар у.г– Б.Болдбаатар а.з
3. Д.Баасандорж у.з– Д.Цэрэндаваа а.а
4. Т.Санчир у.з –А.Сүмбээ а.а
5. Ч.Санжаадамба у.з– Б.Төмөрбаатар а.х
6. Б.Батмөнх у.з– Р.Анхбаатар а.з
7. Б.Соронзонболд у.з– Ц.Ганбат а.н.н
8. Л.Пүрэвжав у.х– Ж.Алтаншагай а.а
9. Ө.Бат-Орших у.х– Б.Ганхуяг а.а
10.Т.Өсөх-Ирээдүй у.х– Б.Дэлгэрсайхан а.а
11.А.Цацабшир у.х – Ш.Нямсайхан а.н
12.А.Бямбажав у.х– Ш.Дарханбат а.а
13.Г.Алтангэрэл у.х – Б.Бадамгарав а.з
14.Э.Оюунболд у.х– Э.Ванданцэрэн а.а
15.Э.Энхбат у.ө.и.н –Н.Баярбаатар а.н.н
16.Ц.Лхагвасүрэн у.ө.и.н – Х.Гантулга а.н
17.Ш.Уламбаяр у.ө.и.н – Ч.Ганзориг а.а
18.Ду.Батбаяр у.н – Л.Цэрэнтогтох у.н
19.П.Ганхүү у.н – Л.Батзориг а.з
20.Н.Батзаяа у.н– А.Давааням а.а
21.Ч.Баянмөнх у.н – Б.Суманчулуун а.а
22.Ж.Чулуунбат у.н – Н.Золбоо а.з
23.Ц.Одбаяр у.н – Б.Бат-Эрдэнэ а.а
24.Р.Пүрэвдагва у.н – Ч.Батчулуун а.а
25.Б.Пүрэвсайхан у.н – Н.Адъяабат а.а
26.Т.Баасанхүү у.н– Б.Батдорж а.а
27.Ч.Батчулуун а.х.а – Ш.Пүрэвгарьд а.а
28.Б.Одгэрэл а.х.а – Л.Лха-Очир а.а
Дөрвийн даваа
1. Х.Мөнхбаатар у.а - Ш.Нямсайхан а.н
2. Н.Ганбаатар у.г - Х.Гантулга а.н
3. Д.Баасандорж у.з - Н.Баярбаатар а.н.н
4. Т.Санчир у.з - Н.Золбоо а.з
5. Ч.Санжаадамба у.з - Д.Бадамгарав а.з
6. Б.Батмөнх у.з - Л.Батзориг а.з
7. Б.Соронзонболд у.з - Б.Бат-Эрдэнэ а.а
8. Л.Пүрэвжав у.х - Л.Лха-Очир а.а
9. Ө.Бат-Орших у.х - Чу.Батчулуун а.х.а
10. Т.Өсөх-Ирээдүй у.х - Т.Баасанхүү у.н
11. А.Бямбажав у.х - Б.Пүрэвсайхан у.н
12. Э.Оюунболд у.х - Р.Пүрэвдагва у.н
13. Ш.Уламбаяр у.ө.и.н - Ч.Баянмөнх у.н
14. Ду.Батбаяр у.н - Н.Батзаяа у.н
Тавын даваа
1. Х.Мөнхбаатар у.а - Н.Баярбаатар а.н.н
2. Н.Ганбаатар у.г - Н.Золбоо а.з
3. Ч.Санжаадамба у.з - Ду.Батбаяр у.н
4. Б.Соронзонболд у.з - Л.Батзориг а.з
5. Л.Пүрэвжав у.х - Ч.Баянмөнх у.н
6. Ө.Бат-Орших у.х - Э.Оюунболд у.х
7. Б.Пүрэвсайхан у.н - Т.Баасанхүү у.н
Зургаагийн даваа
1. Х.Мөнхбаатар у.а - гоцлов
2. Б.Соронзонболд у.з - Н.Золбоо а.з
3. Л.Пүрэвжав у.х - Ду.Батбаяр у.н
4. Ө.Бат-Орших у.х - Б.Пүрэвсайхан у.н
Долоогийн даваа
1. Х.Мөнхбаатар у.а - Б.Соронзонболд у.з
2. Ду.Батбаяр у.н - Б.Пүрэвсайхан у.н
Наймын даваа
1. Б.Соронзонболд у.з - Ду.Батбаяр у.н
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна