Түнхэлд болсон барилдаан


Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд “Дэвжээ сурталчилах барилдаан” амжилттай болж өндөрлөлөө. Барилдааныг тосгоны захирагч Раднаабазар нээж үг хэлсэн бөгөөд барилдаанд у.з Б.Соронзонболд, у.х Т.Өсөх-Ирээдүй нар хүрэлцэн очсон бол нутгийн ахмад бөхчүүд болох а.з Г.Баатарсүрэн, а.н Р.Чотон, с.з Т.Ганболд тэргүүтэй бөхчүүд уригдан ирж залуу хүчтэнүүдийнхээ барилдааныг сонирхсон юм.
Барилдаанд а.х.а Б.Одгэрэл, а.а Б.Батжаргал, а.а Ж.Алтаншагай, а.х Б.Бат-Өлзий нарын тэргүүтэй хүчит 56 бөх хурд хүч авхаалж самбаагаа сорин барилдав. Бөхийн барилдааны нэгийн даваанд Сэлэнг аймгийн харьяат залуу бөх Х.Наранбаяр с.з Б.Эрдэнэванг мушгиад, улсын наадмын өсвөрийн барилдааны шөвөгт үлдэж байсан Э.Бат-Эрдэнэ Говь-Алтай аймгийн харьяат, с.х Я.Бумбаярын хөлд ороод тус тус давжээ.
Хоёрын даваанд Э.Бат-Эрдэнэ а.а Ж.Алтаншагайтай хайн унаж дахин барилдаад шороодсон бөгөөд шилдэг арслантай зоригтой сайхан барилдаж нутгийн олноо баясгасан байна.
Гурвын даваанд с.з Х.Хүрэл-Эрдэнэ а.х Б.Бат-Өлзийгийн хөлд орж нэлээд шуугиулаад унасан бгөөд уран барилдааны шагналын эзэн болсон байна. А.н.н Н.Баярбаатар а.н Д.Төрболдыг хутгахад сөрж мушгиад давав. Мөн энэ даваанд сумын шилдэг заан Э.Даш сумын заан Э.Батхуягтай тунан барилдаж сэнжигний барьцнаас татаад өвдөг шороодуулжээ.
Дөрвийн даваанд хурц арслан эрэмбээрээ гоц мөргөж, с.з Э.Даш а.а Б.Батжаргалыг дагуулж хөмрөөд, а.н.н Н.Баярбаатар а.а Ж.Алтаншагайг барьц сонгож, а.н.н Н.Энхжаргал а.х Б.Бат-Өлзийг хутгаж тус тус давсан байна.
Их шөвөгт хурц арслан Б.Одгэрэл а.н.н Н.Баярбаатарыг амлаж хөлд нь орж дэрлэж дараад давсан бол тунасан хоёрын барилдаанд а.н.н Н.Энхжаргал хашиж мордон давж үзүүрт үлджээ.
Үзүүр түрүүний барилдаанд хурц арслан өөрийн дархан сугадаж мушгих мэхээрээ давж түрүү бөхөөр тодорчээ.
Барилдааны үеэр Түнхэл тосгоны харьяат, Хайрхан буянт ХХК захирал Пүрэвдорж Таван хан бөхийн дэвжээнд таван хантай гэр хандивлаж амжилт хүслээ.
Оноолтыг 3-ын даваанаас сонирхоно уу.
3-ын даваа
1. а.х.а Б.Одгэрэл - с.з С.Оргилбаатар
2. а.а Б.Батжаргал - с.з Баяртогтох
3. а.а Ж.Алтаншагай - с.з Г.Ганхөлөг
4. а.х Б.Бат-Өлзий - с.з Х.Хүрэл-Эрдэнэ
5. а.н.н Н.Энхжаргал - а.н М.Жаргалсайхан
6. а.н.н Н.Баярбаатар - а.н Д.Төрболд
7. с.з Э.Даш-с.з Батхуяг
4-ийн даваа
1. а.х.а Б.Одгэрэл - гоц мөргөв
2. а.а Б.Батжаргал - с.з Э.Даш
3. а.а Ж.Алтаншагай - а.н.н Н.Баярбаатар
4. а.х Б.Бат-Өлзий - а.н.н Н.Энхжаргал
5-ын даваа
1. а.х.а Б.Одгэрэл - а.н.н Н.Баярбаатар
2. а.н.н Н.Энхжаргал - с.з Э.Даш
6-ийн даваа
1. а.х.а Б.Одгэрэл - а.н.н Н.Энхжаргал
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна