Бид манж нумаар харваж байна уу


Хаврын тэргүүн сарын шинийн 9-нд Уламжлалт харвааны холбооноос зохион байгуулсан харвааны үеэр “Манж” гэсэн яриа хөөрөө гарч, сайтуудаар цацагдан олон харваачийн чихийг дэлдийлгэсэн байх. Манжууд монголчуудыг дарлан мөлжиж байх үедээ айл бүхэнд байсан нум сумыг хураан авч устгаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн гэж сонссон шиг санагдах юм. Харвааны үеэр Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун гэдэг том эрдэмтэн үг хэлнэ билээ. Энэ хүний эрдэм номын судалгаанд бидний харваж байгаа нумыг “Манж” гэж батлах хангалттай түүхэнн баримт байгаа юм байна гэсэн бодол надад төрсөн юм. Тун удахгүй тэр баримтуудыг дэлгэн бидний сонорт хүргэх байх гэж найдъя. Тэр болтол “Манж” гэж нэрлэгдэх дээрээ тулаад байгаа энэ нумаараа харвахаас өөр зам байхгүй. Энэ яриа хөөрөөнөөс санаа авч олон жилийн турш надад хадгалагдаж байгаа “Монгол нум сум” гэж батлагдсан материалын эх хувийг харваачид та бүхэнд толилуулж байна. Уул нь “Манж” гэсэн нэр хэр удах, харваачдаас ямар хэмжээний дэмжлэг авахыг үзье гэж бодож байтал энэ талаар олон хүн сонирхохын зэрэгцээ Монголын үндэсний сурын холбоог 30 гаруй жил удирдаж байсан улсын мэргэн Д.Балдандорж гуайн ач хүү утас цохин, миний сэтгэлд хөг нэмэн өөрт байгаа баримтуудыг олны сонорт хүргэх ташуур өгсөн юм. Энэ стандарт 40-өөд жилийн өмнө батлагдсан болохоор хуучирч өөрчлөгдөх шаардлагатай болсон байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ нум сум хийх ерөнхий зарчим хэвээрээ байгаа болов уу даа. Өнөөдөр олон хүн, тухайлбал, улсын мэргэн Ж.Сүхбаатар, спортын мастер З.Баатар, Буриад улсын Биеийн тамирын гавьяат ажилтан, спортын мастер Т.Батмөнх, спортын мастер Х.Бямбажав гээд бишгүй олон хүн нум сум үйлдвэрлэж байна. Тэдний үйлдвэрлэж байгаа нум суманд олон жилийн өмнө батлагдсан стандартаас гажсан зүйл огт ажиглагддаггүй.
Ер нь Монголын төр засгаас 40-өөд жилийн өмнө монгол нум сумны стандартыг баталгаажуулсан үйл явдал түүхэн баримт биш гэж үү. Харваачид та бүхэн энэ материалуудтай нухацтай танилцаж, санал бодлоо хуваалцана уу.
Бид бүхэн өнөөдөр “Манж” нумаар харваж байна уу? Эсвэл монгол хийцтэй нумаар харваж байна уу???
МУ-ын Мэргэн П.Гарамдорж








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна