Булганыхны барилдаан будилаангүй сайхан боллоо


Булган аймгийн харьяат бөхчүүдийн барилдаан 2014 оны 3 дугаар сарын 9-ний ням гарагт Анагаах Ухааны Их Сургуулийн зааланд боллоо. Барилдааныг үзэж сонирхохоор Булган нутгийн уугуул улсын арслан Б.Жамьяндорж, улсын заан Д.Лхагвасүрэн, Д.Амгаа, улсын харцага Ж.Бор, улсын начин Д.Загдаа, М.Болдбаатар, аймгийн арслан Д.Самданжамц, нарын бөхчүүд ирсэн бол улсын залуу арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Одхүү, Ж.Гансүх нар олимпийн аварга Н.Түвшинбаярыг дэмжихээр иржээ.
Барилдаанд улсын гарди И.Доржсамбуу, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, улсын харцага Н.Түвшинбаяр, улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын начин С.Ганхуяг, аймгийн арслан А.Сүмбээ, А.Отгонбаатар, Б.Хашбат, Д.Ганхуяг, Д.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Д.Амарсайхан, Д.Тамир нараар манлайлуулсан хүчит 96 бөх зодоглон барилдлаа.
Бөхийн барилдааны хоёрын даваанд а.а Д.Тамир с.з Б.Түмэндэмбэрэлтэй удтал барилдаж ард нь гарч өргөөд, сумын заан Г.Ганбаатар а.х С.Чулуунхүүг мушгиад, а.н П.Даваадорж а.н Б.Цогтбаярыг гуд татаад, а.н Х.Цогтгэрэл а.н Ө.Сүхбатыг дагуулж хөмрөөд, с.з Пүрэвдорж а.н Б.Амарсайханы мэхийг хариулаад тус тус давав. Мөн хашир начин С.Ганхуяг сумын залуу заан П.Сандагдоржоор, а.з Ж.Ганзолбоо с.з Ц.Цолмонбаатараар хоёр давцгаав.
Гурвын даваанд улсын харцага Н.Түвшинбаяр а.н П.Даваадоржийн ард гараад, у.ө.и.н Э.Энхбат а.н Б.Мөнхбатаас барьц сонгож мордоод, у.ө.и.н И.Ёндонсамбуу у.н С.Ганхуягийг хонгодоод, у.ө.и.н Ц.Цогтжаргал с.з Г.Ганбаатарыг дагуулж мушгиад, с.з Э.Энх-Амгалан а.а А.Отгонбаатарыг мушгиад, а.а Д.Тамир а.а Б.Бат-Эрдэнийг хавираад, а.а Д.Амарсайхан а.х Д.Пүрэвдоржийг шуудагдаж татаад буцааж муриад тус тус давав.
Оноолтын даваанд у.х Н.Түвшинбаяр а.а Б.Хашбатыг сугадаж тонгорохоор цочоогоод буцааж мушгиад, уран барилдаант начин Э.Энхбат а.а А.Сүмбээг барьц сонгож голлож дайраад, өсөх идэр начин И.Ёндонсамбуу өсөх идэр начин Ц.Цогтжаргалыг хавсраад тус тус давлаа.
Дунд шөвөгт гарди дүүгээ амлаж давсан бол харцага Н.Түвшинбаяр заан Д.Баасандоржийг сугадаж муриад дутуудангуут гуд татаад давсан бол тунасан хоёрын барилдаанд начин Э.Энхбат баруун хөлийг нь авч нарийсгаж гаргаж ирээд давснаар их шөвөгт шалгарав.
Зургаагийн даваанд гарди гоцлож, харцага начин хоёр тунан барилдлаа. Аргагүй их спортын мундагууд гэдгээ харуулж үзэгч олноо шагшуулсан сайхан барилдаан гаргав. Харилцан мэх хийлцэж нэлээдгүй шуугиулаад барьц сонгоонд хүрч харцага ард нь гараад тулгуур хөлд нь цохиж арагш сэгсэрч татаад тун дөхүүлсэн ч начин үетэйгээ харуулж өвдөглөлгүй босов. Улмаар харцагыг гуд татахад бултаж зайлаад харцага өөрөө унах шахсан бөгөөд начин араас нь барьж аваад алдчихав. Хэн хэн нь барьцаа бүрэн алдсан тул барьц сонгох ээлж начинд ирж начин барьц сонгоод өргөсөн ч олимпийн аварга сөрж сүлбэж этээд давснаар аргагүй их спортоор хичээллэж их амжилтад хүрсэн хүн гэдгийг нотлох баталгаа байлаа.
Үзүүр түрүүнд гарди зүүн талдаа хөмөрсөн ч хөмрөө дутуудаж харцага давав. Ийнхүү Булган нутгийнхны барилдаанд Сайхан сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпийн их наадмын алт мөнгөн медальт, гавьяат тамирчин, улсын харцага Найдангийн Түвшинбаяр түрүүлж, Гурванбулаг сумын харьяат Монгол улсын гарди Ишдоржийн Доржсамбуу үзүүрлэлээ. Их шөвөгт Могод сумын харьяат Монгол улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат шалгарав.
Энэхүү барилдааныг улирал тутамд зохион байгуулж байхаар болжээ.
Оноог гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. И.Доржсамбуу у.г – Пүрэвдорж с.з
2. Д.Баасандорж у.з – Б.Ганзолбоо а.з
3. М.Өсөхбаяр у.з – Б.Өлзийхутаг а.н
4. Н.Түвшинбаяр у.х – П.Даваадорж а.н
5. Э.Энхбат у.ө.и.н – Б.Мөнхбат а.н
6. И.Ёндонсамбуу – С.Ганхуяг у.н
7. Ц.Цогтжаргал у.ө.и.н – Г.Ганбаатар с.з
8. А.Сүмбээ а.а – Х.Цогтгэрэл а.н
9. А.Отгонбаатар а.а – Э.Энх-Амгалан с.з
10. Б.Хашбат а.а – Д.Амаржаргал а.а
11. Б.Бат-Эрдэнэ а.а – Д.Тамир а.а
12. Д.Амарсайхан а.а – Д.Пүрэвдорж а.х
Дөрвийн даваа
1. И.Доржсамбуу у.г – Э.Энх-Амгалан с.з
2. Д.Баасандорж у.з – Д.Тамир а.а
3. М.Өсөхбаяр у.з – Д.Амарсайхан а.а
4. Н.Түвшинбаяр у.х – Б.Хашбат а.а
5. Э.Энхбат у.ө.и.н – А.Сүмбээ а.а
6. И.Ёндонсамбуу у.ө.и.н – Ц.Цогтжаргал у.ө.и.н
Тавын даваа
1. И.Доржсамбуу у.г – И.Ёндонсамбуу у.ө.и.н
2. Д.Баасандорж у.з – Н.Түвшинбаяр у.х
3. М.Өсөхбаяр у.з – Э.Энхбат у.ө.и.н
Зургаагийн даваа
1. И.Доржсамбуу у.г – гоцлов
2. Н.Түвшинбаяр у.х – Э.Энхбат у.ө.и.н
Долоогийн даваа
1. И.Доржсамбуу у.г – Н.Түвшинбаяр у.х




















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна