Мөнх ногоон морины орноор...


Европын эх газраас Атлантын далайгаар, Их Британаас Ирландын тэнгисээр тусгаарлагдсан 84,430 км/кв талбай бүхий Ирландын арлын 85 хувийг эзлэн орших мөнх ногоон адууны орныг Ирланд гэдэг. Ирланд улс 3.9 сая хүн амтай. Нийт хүн амын 50 орчим хувийг 30-с доош насныхан эзэлдэг. Эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн, зөөлөн чийглэг уур амьсгалтай. Хүмүүс нь байгал цаг уур шигээ эелдэг, найрсаг. Инээмсэглэл гэрэлтсэн тэдний царайнаас зуун дамжсан их дарангуйлал, өлсгөлөн, зовлон бэрхшээлийнх нь сүүдрийг ч олж харахааргүй нь гайхалтай.
Утга уран зохиолд дуртай Ирландчууд адуугаа чин сэтгэлээсээ хайрладаг ард түмэн. Чухам тиймдээ ч дэлхий нийтэд “адууны орон” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бизээ. Бидэнд энэхүү адууны орноор аялах алтан боломжийг Irish Thoroughbred Marketing компанийн монгол дахь төлөөлөгч “Монгол Екүэстрэн” ХХК нь олгосон юм. Аялалын багийнхан зургаа хоногийн хугацаанд Ирландын морин спортын хөгжлийн нүүр царай болсон олон чухал газруудтай танилцсанаа эрхэм уншигч та бүхэндээ цувралаар хүргэхээр шийдлээ. Юун түрүүнд бидэнд морин спортын хөгжилтэйгээ танилцах боломжийг олгосон Irish Thoroughbred Marketing компани талаар цухас танилцуулах нь зүйтэй байх.
Irish Thoroughbred Marketing компани нь өөрийн улс орны Англи цэвэр цусны хурдан адууны давуу талуудыг таниулахын сацуу үржүүлэг, худалдан авалт зэрэгт зуучилдаг байгууллага юм. Өөрөөр хэлбэл Ирландын хурдан адууны чанар чансааг дэлхий нийтэд таниулж, түүнтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд зуучилдаг Засгийн газрын дэмжлэг бүхий байгууллага юм. 1991 онд анх үүсгэн байгуулагдсан тус компани нь ашгийн худалдаа эрхэлдэггүй бөгөөд цэвэр цусны хурдан адууны салбарыг дэмжих, нэгдмэл ба шударга байдлыг хангах зорилтыг тавьж ажилладаг аж. Товчхондоо дэлхийн бусад улс орноос Ирландын цэвэр цусны хурдан адууны талаарх мэдээлэл авахыг хүссэн хэн бүхний хамгийн түрүүнд хандах газар юм. Жишээлбэл, та
Үржүүлэг- азарганы фермүүд болон хээлтүүлгийн төлбөр, маллагааны фермүүд болон удмын судалгаа
• Худалдан авалт – борлуултын компанийн мэдээлэл, дуудлага худалдааны огноо болон танилцуулга, адуу тээвэрлэлт болон даатгал
• Морин уралдаан –Ирландын уяачид, уралдааны талбай ба уралдаан тэмцээн
• Эзэмшил – Ирландын хурдны морьдын эзэмшил, Ирландад морь уралдуулах (гадаад уяачдад)
• Хөрөнгө оруулалт – Ирландын адууны аж ахуйн үл хөдлөх хөрөнгөнд гадаадын хөрөнгө оруулалт
• Сургалт – Адууны чиглэлийн бүх төрлийн сургалтууд гээд өөрт хэрэгтэй мэдээллээ Irish Thoroughbred Marketing компаниар дамжуулан авч болно. Түүнчлэн тус компани нь гадаадаас ирж буй худалдан авагчдыг хүлээж авч, виз болон аялалын төлөвлөгөө гаргахад туслах үйлчилгээг үзүүлдэг гэдгийг дуулгахдаа таатай байна. Ингээд тус компанийн захирал, хатагтай Elaine Hatton-гоос цөөн асуултанд хариулт авснаа хүргэж байна.
Манай улсаас морь авахаар ирсэн аль ч улсын иргэнд бид бүх талын дэмжлэг үзүүлдэг
-Ирландын Засгийн газар хурдан морины салбараа ихэд дэмждэг юм байна. Irish Thoroughbred Marketing компанийн тухайд Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг хүлээдэг вэ?
-Засгийн газар бидэнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Манай байгууллагын жилийн нийт төсвийн 50 хувийг Засгийн газар, харин үлдсэн 50 хувийг бид дуудлага худалдаа гэх мэт бусад үйл ажиллагаанаасаа бүрдүүлдэг. Бид ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаггүй. Манай улсаас морь авахаар ирсэн аль ч улсын иргэнд бид бүх талын дэмжлэг үзүүлдэг. Хэрвээ та хувиараа ирээд эндээс морь авлаа гэхэд зуучлагч тань ямар нэг байдлаар өөрт үлдэх ашгийг бодолцоно. Харин манай байгууллагын хувьд ашгийн төлөө бус болохоор та бүхнийг сэтгэл хангалуун байлгах бүх зүйлд анхаарал хандуулдаг. Тийм ч учраас манай байгууллагад төрийн зүгээс дэмжлэг үзүүлдэг юм. Гэхдээ сүүлийн таван жилд Засгийн газрын зүгээс орж ирдэг мөнгө санхүүгийн дэмжлэг буурсан. Энэ нь эдийн засгийн хүндрэл бусад олон асуудлуудтай холбоотой байх. Тиймээс бид санхүүгийн өөр боломж хайж байна.
-Ирландыг адууны орон хэмээн нэрлэж болох байх. Ялангуяа Англи цэвэр цусны адуугаараа ихэд алдартай шүү дээ?
-Тиймээ. Манай улсын морин спорт бусад спортын төрлүүдээ бодвол илүүтэй амжилт гаргадаг. Ер нь дэлхийд эхний байруудад тогтмол бичигддэг шүү.
-Морин спортоо дэлхийд тэргүүлэх хэмжээний болтол нь хөгжүүлэхэд юу хамгийн ихээр нөлөөлсөн гэж дүгнэдэг вэ. Засгийн газрын дэмжлэг үү?
-Хөлбөмбөгт ч гэсэн манай улсын Засгийн газраас их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Гэвч тэр болгон ялалт байгуулдаггүй. Мөнгөөр бүх юмыг хийж чадахгүй. Манай улсын морин спортын хөгжил үржүүлэгч нарын маань чадвартай холбоотой. Тэр хүмүүс үржүүлгийн зөв бодлого баримталж адууныхаа нь чансааг сайжруулсан нь их нөлөөлсөн. Дээр нь уяачид нь сайн байна. Уяачид бол морин спортын хөгжилд хамгийн гол нөлөө үзүүлж буй хүмүүс юм. Засгийн газраас мэргэжилтгүүдийнхээ чадварт ихээхэн анхаардаг.
-Танай улсад морь уядаг хичнээн хүн байдаг вэ?
-Манай улсын хэмжээнд өөрсдөө уядаггүй ч уралдуулдаг 15 мянга орчим хүн бий. Тэдгээрийн найман хувь нь гадаадын иргэд байдаг. Ирландаас Англи цэвэр цусны хурдан морь авах боломж нөхцөл нь маш сайн. Сайн хурдан адууг харьцангуй хямд үнээр авч болохын зэрэгцээ, авсан морио сургах, уяулах зэрэг нь бусад оронтой харьцуулахад хямдхан байдаг. Дээр нь манай улсад зохиогддог уралдаануудын шагнал өндөр. Бараг хамгийн өндөр нь ч байж мэднэ.
-Уралдааны дундаж шагналын сан хэд байх вэ?
- 25.000 евро байдаг. Энэ мэт давуу талуудаас болоод гадны улсын иргэд манайхаас хурдан морь авч энд нь уяж уралдуулах нь ихэсч байгаа.
-Манай улсад морин уралдааныг хөрөнгөтэй бийлэгжүү хүмүүсийн зугаа мэтээр хардаг болоод байгаа. Ирландын тухайд уяачид, хурдан мориныхон нь ямар байр суурьтай байдаг вэ?
-Ирландад ч гэсэн морь уядаг, уралдуулдаг хүмүүс нь хөрөнгө мөнгөтэй байдаг. Гэхдээ уяачид, морины эзэд нь нэр хүндтэй. Хэн ч тэднийг буруутгадаггүй. Яагаад гэвэл энэ бол спорт. Хүн бүр бооцоо тавиад өөрийн гэсэн дэмжих морьтой болчихож байгаа учраас уяачдаа, морины эзнийг буруутгадаггүй. Бооцоо тавьснаар та ч гэсэн тэрхүү уралдаанд оролцогч болж буй болохоор.
-Улсын нүүр царай бүхий энэ том байгууллагыг бүсгүй хүн удирдаж яваа нь бахархалтай байна. Танаас яагаад морьтой холбогдчихсон юм бэ гэдэг асуултыг цөөн бус удаа асууж байсан биз. Миний хувьд энэ бол байнга тавигддаг асуулт. Аав нь уяач эсвэл үржүүлэгч байсан ч юм уу?
Энэ салбарыг багаасаа мэдэх хүмүүс ихэвчлэн ажилладаг л даа. Гэхдээ миний хувьд тийм биш. Энэ замаар алхахад надаас асар их зүйл шаардсан. Жишээлбэл, би бусад хүнээс илүү урт хугацаагаар ажилладаг байсан. Тэгж хөдөлмөрлөсөн болохоор л энэ албыг хашиж байна.
-Морь унана биз дээ?
-Багаасаа морь унадаг байсан. Бас морины жүчээ цэвэрлэнгээ хүмүүсийн понинуудыг сургадаг байсан. Тэд маань уралдаанд түрүүлээд, /жил бүр пони адууг хүүхдүүд унаж уралддаг уралдаан болдог. Тэр тухай ярьж буй бололтой / дараа нь үнэтэй зарагддаг байсан. Хүмүүс намайг энэ чиглэлээрээ цааш ажиллах хэрэгтэй гэдэг байсан ч би өөрийгөө сайн унаач болоход хангалттай гэж үзээгүй. Тэгээд л морин уралдааныг сонирхож эхэлсэн дээ. Яагаад гэхээр энэ бол дэлхий даяар танигдсан, өсөх боломжтой салбар.
-Таны сонголт зөв байсан бололтой. Ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
Мөнх ногоон морины орноор аялсан тэмдэглэлийн дараагийн цуврал баасан гарагт “Goffs” дуудлага худалдааны төвийн талаарх мэдээллээр үргэлжилнэ.
А.Тэлмэн






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна