Алдартын мялаалга, аргагүй хурдан Толбот хүрэн


Хоймор нутгийн нэрийг дуурсган төрийн наадамд алтан жолоо өргүүлсэн анхны /Д.Хишигбатын хонгор морины түрүүг албан ёсоор тооцдоггүй/ хүлэг бол Монгол Улсын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн хүрэн үрээ юм.
...Түмний эхийн шуранхайд
Асрын цацаг намирч
Түмэн агтны туурайнаас
Нарны тоос босно
Тоос тоосны дундаас
Торойн гарч тодрох нь
Толбот хүрэн үрээ мөнөөс мөн буй заа
Хашир уяачийн эрдмээр хурд хийморь нь ирлэгдсэн газар газрын шандаст 304 хүлгээс хоймор нутгийн шинэхэн Алдарт Гордоогийн Доржпүрэвийн хүрэн үрээ 18 км замыг 26 минут 9 секундэд туулан АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын анхны түрүүгээр тодорсон билээ. Төрийн наадмын түрүү хүрэн үрээгээ Г.Доржпүрэв Алдарт “Толбот” хэмээн нэрийддэг бөгөөд ММСУХ-г үндэслэгч, Монгол улсын Алдарт уяач У.Буяндэлгэрийн Жинст хонгор азарганы төлийн төл хэмээдэг. Бүр тодруулбал, У.Буяндэлгэр Алдарт Толбот хүрэн азаргаа хүү Батхуягт нь “Хөвсгөл нутаг, та бүхэн хурдтай болог” хэмээн бэлэглэсэн гэдэг. Сайн санааны үзүүрт шар тос гэдэгчлэн билэг бодож өгсөн хүрэн азарга Г.Доржпүрэв Алдартынд ирээд олон сайхан хурд төрүүлсний нэг нь төрийн наадмын түрүү хүрэн хязаалан аж. Эцгийн шийрийг хатаах хурд төрлөө хэмээн бэлгэшээсэн Г.Доржпүрэв хүрэн үрээндээ Толбот хэмээх нэрийг хайрлан, төрийн наадамдаа зорин ирж алтан жолоо атгасан нь хуучраагүй түүх. Хөх тэнгэрийн хүчтэн луу жилд ийнхүү одтой наадсан Толбот хүрэн могой жилийн өнгө тольдох анхны уралдаанд ч гэсэн амжилттай наадан аман хүзүүнд хурдалсан. Гэсэн хэдий ч “Дүнжингаравын хурд-2013” уралдааны үүлдэрлэг байдалд хяналт тавих тусгай комиссынхон эрлийз гэсэн шалтгаанаар амжилтыг нь тооцохоос татгалзсан юм. Хүрэн үрээ хэдхэн хоногийн дараа Эрдэнэт хотод болсон хаврын бүсийн уралдааны эрлийз ангилалд уралдан 12-оор давхиж энэ цагийн эрхгүй хурдан буянгуудын нэг гэдгээ батлан харуулсан билээ. Хөрст дэлхий нялхарч, хөх ногоо суунаглан адуу тургилж айраг шуугисан наадам айсуй. Алдартын мялаалга аргагүй хурдан ажнай Толбот хүрэн уяан дээрээ дүүхэлзэнхэн байна...
А.Мөнх


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна