Гарамгай мэргэн цолтой харваачид

2014 оны 3-р сарын 26 -нд

Улсын баяр наадмын харваанд олон удаа түрүүлэх боломж хэр баргийн харваач хүнд тохиолдоод байдаг зүйл биш бололтой юм уу даа гэсэн бодол сэтгэлд хоногшин үлджээ. Эрэгтэй харваачдаас 1963 оны баяр наадмын харваанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Оригийн Адилбиш дөрөв дэхээ түрүүлж, анхны Гарамгай мэргэн цолтноор тодорч байсан бол Төв аймгийн Заамар сумын Мөнхийн Дашцэрэн 1970 оны, Дорнод аймгийн Баян-Уул сумын Аюушийн Цэвээн 1988 оны, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Шагжсүрэнгийн Даваахүү 1999 оны, Дорнод аймгийн Баян-Уул сумын Цэвээний Хүдэрчулуун 2012 оны наадамд тус тус түрүүлж, Гарамгай мэргэн цол хүртэцгээсэн түүхтэй. Энэ харваачдын амжилтын баримтуудыг тунгаан үзвээс сонирхол татахуйц зүйл олонтаа ажиглагддаг. Тухайлбал, О.Адилбиш гуай Мэргэн цол хүртсэнээсээ хойш 11 жилийн дараа Гарамгай мэргэн цолд хүрсэн бол Н.Дашцэрэн долоо, Ш.Даваахүү 9, А.Цэвээн 15, Ц.Хүдэрчулуун 25 жилийн хүч хөдөлмөрөө зарцуулан цэц мэргээ уралдуулсан байдаг. Мөн А.Цэвээн хүү Хүдэрчулуунтайгаа хоёулаа Гарамгай мэргэн цолд хүрсэн аав, хүү хоёр болж төрийн түүхэнд нэрээ мөнхөлсөн байх жишээтэй.
Эмэгтэй харваачдаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Жавзангийн Магнай 1976 онд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Чойжсүрэнгийн Мөнхцэцэг 1994 онд, Дорнод аймгийн Баян-Уул сумын Хишигтийн Даваажаргал 2004 онд Гарамгай мэргэн цол хүртсэн хэдий ч гурвуулаа цолоо ахиулж эмэгтэй харваачдын бахархал болсоор байна. Энэ цаг үед цолоо ахиулах хамгийн боломжтой харваачид гэвэл Ш.Даваахүү, Ц.Хүдэрчулуун нар бөгөөд энэ цолд ойрхон яваа харваачид бол Гоц мэргэн Ж.Баттөмөр, Х.Оюунчимэг нарыг нэрлэхээс өөр аргагүй ээ. Олон харваач миний саналтай нэг байгаа гэдэгт итгэж байна. Энэ өвөл Ш.Даваахүү мэргэн нэгэн телевизийн ярилцлагад оролцож байхдаа цолоо ахиулах боломж байсан боловч ахиулж чадаагүй яваагаа дурссан билээ. энэ явдал А.Цэвээн мэргэнд ч тохиолдож байсан. Тэр ярилцлагын дараа би ч гэсэн “яагаад “ гэдгийг тайлах гэж олон янзаар бодож үзсэн. Одоо болтол бодол санаанаас холдоогүй явна. Эцсийн дүнд монголчуудын түгээмэл хэлж заншсан “энэ хүний сав нь дүүрчээ” гэсэн мэргэн сургаалаас өөр гарц олдоогүй. Тухайн цаг үед А.Цэвээн, Ш.Даваахүү мэргэчүүлийн “сав нь дүүрсэн” байсан юм байлгүй дээ. Дүүрсэн савыг халиах ямар гарц байдаг, бурхны сургаалд юу гэж айлдсаныг би мэдэхгүй. Ямар ч байсан гарц байж таарна.
МУ-ын Мэргэн П.Гарамдорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна