Дэлхийн морин спортын өнгийг тодорхойлогч-Күүлмоор /Coolmore stud/


Ирландад очсон хоёр дахь өдрийн өглөө бид алдарт Күүлмоор /Coolmore Stud/ адуу үржүүлгийн төвтэй танилцсан юм. Салбартаа тэргүүлэгчдийн нэг Күүлмоор адуу үржүүлгийн төв 1975 онд байгуулагджээ. Түүнээс өмнө жижиг фермерийн аж ахуй төдий байсан бөгөөд дэлхийн II дайнд гарамгай амжилт байгуулсан алдарт нисгэгч Тим Вигорс 1945 онд түүнийг өвлөн авсан байдаг. Тим Вигорс 1951 он хүртэл Гоффс дуудлага худалдааны компанид ажиллаж байгаад өөрийн гэсэн компани /дуудлага худалдааны/ байгуулан 1968 онд Күүлмоорт ирж, найз Винсент О’Брайн /тухайн үедээ алдартай уяач байжээ/ саятан Роберт Сангстер нартай хамтран адуу үржүүлгийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь өдгөөгийн Күүлмоорийн үндэс болжээ. Гэвч Күүлмоорийг жинхэнэ утгаар нь цэцэглүүлсэн хүн бол Тим Вигорс бус харин түүний хамтрагчийн хүргэн Жон Магнир юм. Жон Магнир бол Винсентийн хүргэн бөгөөд Күүлмоорийг бүхэлд нь эзэмших болсноосоо хойш сая сая долларын ашигтай ажиллуулж чадсан, шилдэг маркетер юм. Тэрээр энэ салбарт /адуу үржүүлгийн/ ороод хорь гаруй жилийн нүүр үзэж байгаа ч “Күүлмоор”-оо Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотын захирагч Шейх Мохамедийн Дарли морин заводтой өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж чадсан гайхалтай бизнесмен билээ. Магнирийг ирэхээс өмнө Күүлмоорийн азарганууд нэг нь жилд дунджаар жилд 40 орчим гүү хээлтүүлдэг байсан мань эр түүнийг нь тав дахин өсгөж, 200 орчим гүү хээлтүүлэх боломж нөхцлийг бүрдүүлж чаджээ. Өдгөө Күүлмоор төв гүү хээл авсан эсэхийг хоёр долоо хоногийн дотор тодорхойлж, гэдсэн дэх унаганы хүйсийг хоёр сартайд нь төвөггүй хэлдэг болжээ. Компаниа Арабын Шейхтэй өрсөлдөхүйц хэмжээний болгож чадсан ч Магнир бизнесээ өргөжүүлэн цэцэглүүлэх талаар цаг үргэлж санаа тавьж явдаг нэгэн. Чухам тиймдээ ч Таттерсалсийн дуудлага худалдааны өнгийг тодорхойлогч хэмээгддэг бизээ. Тэрээр дуудлага худалдаанаас хамгийн сайн адууг таньж, үнэ хайрлалгүй авч чаддаг. Басхүү түүнийхээ үр шимийг хэд дахин өсгөн олж авч чаддаг авьяаслаг нэгэн юм. Ганцхан жишээ хэлэхэд л 2006 онд Флоридагийн дуудлага худалдаан дээрээс Форестри нэртэй шүдлэн үрээг 16 сая ам.доллараар худалдаж авч, шинэ үнэ тогтоож байсан нь одоо хэр нь эвдэгдээгүй байна.
Күүлмоор өдгөө Ирландаас гадна Америк, Австралд салбарлан дэлхийн хамгийн шилмэл 60 гаруй азаргануудаар үржүүлэг хийж байна. Күүлмоороор овоглосон шилдэг азарганууд тив алгасан хувийн онгоц хөлөглөн нисч, хээлтүүлэгт ордог бөгөөд хавартаа дэлхийн бөмбөрцгийн хойд талд буюу Ирланд, Америк, Японд, харин зун намартаа Австрали, Өмнөд Африкт очин үржүүлгэнд ордог байна.
Күүлмоороор овоглосон шилдэг азаргануудыг нэг бүрчлэн тоочих боломжгүй ч амьд домог болсон Дейнхилл болон Сайдлерс Уилс өнөө цагийн хамгийн нэртэй азарга Галилеог дурсахгүй өнгөрч болохгүй бизээ. Биднийг очиход Күүлмоорт /Ирланд дахь/16 азарга байсан бөгөөд тэдгээрээс нэг удаагийн хээлтүүлгийн өртөгөөрөө Галилео /350.000 евро/ тэргүүлж байгаа гэнэ. Галилеон эцэг нь алдарт Сайдлерс Уилс бол, эх нь Urban Sea хэмээн гүү юм. Дашрамд сонирхуулахад, Галилео өнөө цагийн алдартай азаргануудын нэг Sea The Stars-тай эцэг нэгтэй аж.
Бидэнд тэрхүү алдарт азаргыг бодитоор харах боломж тохиосон бөгөөд мөн Mastergraftsman, Declaration of war, Camelot зэрэг шилмэл азаргыг “шинжсэн”. Күүлмоорийн азарга бүр өөрийн нэр бүхий жүчээтэй. Жүчээний цэвэрлэгээ, арчилгаа, агааржуулалт зэргийн тухайд өөлөх юмгүй. Жүчээтэй танилцсаны дараа алдарт Сайдлерс Уилсийг дахин харах боломж тохиосон нь энэ өдрийн хамгийн гайхалтай агшны нэг байлаа. Сайдлерс Уилс бол Күүлмоорийн түүхэнд мөнхөд дурсагдах азаргануудын нэг.Морь сонирхогчдын эчнээ танил Умардын бүжигчний төл энэ азарганы үржүүлгийн төлбөр нь 235 мянган фунт стерлинг байсан бөгөөд 23 жилийн турш үржүүлэгт орж, жил бүр 100-аас доошгүй гүү гишгэдэг байжээ. Сайдлерс Уилс 2008 онд “тэтгэвэртээ” 2011 онд 30 настайдаа нас барсан байна. Түүнийг нас барахаас хоёр жилийн өмнө чихмэл хийх ажлыг эхлүүлсэн бөгөөд амьсгал хураамагц хөлдөөн, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн шийдлийг ашиглан гайхалтайгаар хадгалж, Германд хоёр жилийн турш чихмэлийг нь хийсэн байна. Хялгасан судас нь хүртэл мэдрэгдэх яг л амьд мэт энэхүү чимхэл жинхэнэ урлагийн бүтээл болсон бөгөөд өдгөө Гүүлмоорийн үзэсгэлэнгийн танхимд залаастай байдаг юм билээ. Урсгал зөөлөн харцаар алсын бараа харан мөнхөрсөн Сайдлерс Уилсийн төлүүд тун амжилттай уралдаж, эцэг азарганыхаа болон Күүлмоорийн нэрийг дэлхийд таниулсан юм.
Күүлмоор үе үеийн шилдэг азаргануудаа хөшөө дурсгалд мөнхөлсөн ч Сайдлерс Уилсийн чихмэл жинхэнэ урлагийн бүтээл болсон хэмээн олон хүн санал нэгддэг гэсэн. 5000 гектар талбай бүхий Гүүлмоориор явган аялахад нэлээдгүй хугацаа зарцуулах тул бид цаг хэмнэн менежерийн хамт машинаар тойрч эргэн тойронтой нь танилцаад аяллаа өндөрлөсөн юм.
Англи цэвэр цусны адууны үржүүлгээрээ дэлхийд тэргүүлэгч Күүлмоорийн өнөөдрийн амжилтанд эздийн зөв бодлого, сайн азаргануудын оролцоо чухал байсан ч төр засгийн бодлого дэмжлэг дэм болсон мэт санагдсан. Учир нь 1969 онд Ирландын сангийн сайдын шийдвэрээр азарганы орлогыг татвараас чөлөөлсөн бөгөөд тэрхүү шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа юм. Мөн түүнчлэн морин спорт хөгжиж буй манай улсын хувьд, хурдан морь сонирхогчид нь дор бүрнээ адуугаа сайжруулахаар хөрөнгө зарж, сайн муу нь мэдэхгүй үнэтэй азарга, гүү авч байхаар нэгдэн нийлж, Күүлмоорийн туршлагаас хуваалцан адуу үржүүлгийн томоохон төвтэй болчихоод дотоодын болон хөрш зэргэлдээ Орос, Хятад цаашлаад азийн бусад улс орнуудын зах зээлд нийлүүлэхэд болохгүй зүйлгүй санагдсан шүү.
Бид цаашдаа Күүлмоорийн үе үеийн шилдэг азаргануудын талаарх мэдээллийг цувралаар хүргэх тул өнөөдрийн тэмдэглэлээ энэ хүрээд жаргаая.
А.Тэлмэн





























0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна