Т.Болдбаатарын халиун


Гурван бүсийн уралдаанд айрагдаж энэ цагийн хурдан ажнайнуудын нэг гэдгээ таниулсан “Хөвсгөл зам” ХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун соёолон төрийнхөө их баяр наадамд есөөр хурдалж, Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ой зүүн бүсийн хурдан морины уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлж байсан билээ. Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд айргийн гуравт хурдалж, хурдан морь сонирхогчдын хараанд өртсөн халиун үрээ Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ядамын Буйрын унаган адуу. Бүр тодруулбал, Халзан сумын наадамд есөн жил дараалан түрүүлж, айрагдсан Д.Цэвэгсүрэнгийн халтар азарганы үр сад юм. 1977 оноос эхлэн сумынхаа наадамд дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдэн, гурав айрагдсан хурдан халтар азарганы төл халтар үрээг тус сумын уугуул Энэбиш агсан авч, азарга тавьсан бөгөөд халиун үрээний эх халтар гүү түүний төл юм. Халиун үрээний эцэг нь Халзан сумын уугуул аймгийн Алдарт уяач Мөнхсүрэнгийн шарга азарга бөгөөд мөн л Д.Цэвэгсүрэн уяачийн халтар азарганы үр сад. Өөрөөр хэлбэл, Т.Болдбаатарын халиун үрээ хоёр талаас Д.Цэвэгсүрэнгийн хурдан халтрын цустай адуу бөгөөд хөгшин халтрын гурав дахь үе үр төл нь юм.
Халиун үрээг шүдлэнд нь Я.Буйр Алдартын хүүгийн найз Мөнх-Эрдэнэ хоёр сая төгрөгөөр худалдан авч, Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд аман хүзүүнд, Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд айргийн дөрвөөр тус тус хурдлуулжээ. Нутгийнх нь тэгш ойн баярт холоос зорин ирж аман хүзүүдсэн халиун үрээ Т.Болдбаатарын анхаарлыг татаж, сураг ажиг тавьсаар хязааландаа аймгийнхаа аварга хүлэг шалгаруулах уралдаанд түрүүлснийх нь дараа өөрийн болгосон хэмээдэг. Халиун үрээ тэр зунаа Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 70 жил, зүүн бүсийн хурдан морьдын уралдаанд айргийн гурваар хурдалж, 2013 он гарсаар “Жавхлант шаргын хурд” уралдаанд аман хүзүүдэн, “Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд айргийн тав, “Эрдэнэт хурд-2013” бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан билээ. Ийнхүү уягдсан цагаас эхлэн хурдалж, уралдсан болгондоо түрүүлж, айрагддаг Т.Болдбаатарын халиун үрээ одоогийн байдлаар Засгийн газрын тогтоолт гурван бүсийн наадамд болон гурван аймгийн тэгш ойн баярт айрагдан уясан эзэн, унасан хүүхэд түмэн олноо цэнгүүлжээ.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна