Хоол боловсруулахад үүсэх бэрхшээлүүд

2014 оны 4-р сарын 01 -нд

Амны гэмтэл ♦ Хоол дамжуулах эрхтэн түгжрэх
Адууны хоол боловсруулах эрхтэн нь ургамлын гаралтай тэжээл боловсруулах зориулалттай. Адууны аманд тэжээл шүдний тусламжтайгаар жижиглэгдэж өтгөвтөр зунгаг болон хувирдаг. Энэ үйл ажиллагаа бага зэрэг гажуудахад хоол боловсрох үйл явцад бэрхшээл учирч хоол боловсролтод асуудал үүсдэг.
Шүдний гэмтэл
Илүү хазалт, эсвэл араа шүд цөөн байх зэрэг шүдний төрөлхийн дутагдлаас болж тэжээлийг жижиглэх үйл явцад бэрхшээл учирч, улмаар морь тэжээлийг бүрэн зажилж, залгиж чадахгүй байгаагийн улмаас тэжээлийн дутагдал үүсч, адууны бие организмд муу нөлөө үзүүлдэг. Олон тохиолдолд арааны хурц өнцөг, ирмэгийн улмаас энэ асуудал үүсдэг. Үүний тулд жил бүр адууны шүдийг шалгаж хурц өнцгүүдийг хуурайгаар бөөрөнхийлнө. Чонон шүд гэж нэрлэгддэг шүд хоол боловсруулах эрхтэн болон давхих үед морины аманд бэрхшээл үүсгэж болох учир авах хэрэгтэй. Морины шүд өөрөө унах нь нэн ховор байдаг. Шүд буглаж бээрлэх үед авах шаардлагатай. Аманд ямар нэг гэмтэл үүссэний шинж тэмдэг нь шүлс их ялгарах, зажлал болон амны хоёр талаас тэжээл залгихад бэрхшээл үүсэх зэрэг болно. Энэ үед малын эмчийг яаралтай дуудна.
Тэжээл дамжуулах эрхтэн түгжрэх
Тэжээлийг ходоодонд хүргэдэг эрхтэн хаагдсанаас түгжрэл үүсдэг. Түгжрэл харьцангуй олон тохиолддог боловч түүнийг хялбархан эмчилж болно. Хоолой нь түгжирч хахсанаас хүзүүгээ урагш сунган дуугүй болсон адууг харахад маш эвгүй. Хахсан адууны хамраас шүлс болон тэжээлийн хэсэг гарч байгаа бол яаралтай малын эмч дуудаж тайвшруулах эм өгнө.
Гэдэс өвдөх
Гэдэсний өвчин болон өвдөлт янз бүр байдаг тул түүний илрэх шинж тэмдгүүд ч өөр өөр байна. Адууны гэдэс хурцаар өвдсөнөөс шалтгаалан адуу хөлрөх, гэдэс рүүгээ тангарах, байнга хэвтэх буюу зогсох, газар дээр хөрвөөх, өнхрөх зэргээр авирлаж болно. Энэ өвчин шээс гадагшлах сувганд чулуу орж бөглөрснөөс үүсдэг. Ийм төрлийн ховор өвчин голдуу азарганд тохиолддог.
Гэдэсний татран
Гэдэсний татран өвчний үед гэдэсний булчин ихээр татдаг. Энэ нь, жишээлбэл, цагаан хорхойтох өвчин халдварласан үед тохиолдож болох юм. Энэ үед адуунд тайвшруулах эм өгч хорхойг арилгах эмчилгээ хийнэ.
Гэдэсний түгжрэл
Түгжрэлтээс гэдэс өвдөх нь тохиромжгүй тэжээлээс буюу их хэмжээний овъёос идсэнээс шалтгаалсан байж болно. Өвдөлт нь татрангаас арай гайгүй байдаг. Энэ өвдөлтийг урт хугацаагаар эмчлэх ба гуурсаар парафин оруулах буюу хамар амаар гуурс тавьж болно. Хоол тэжээлийг сайжруулснаар түгжрэлээс сэргийлж болдог.
Унгас алдах
Унгас алдах өвчин гэдсэнд хий хуримтлагдсанаас үүсдэг. Жижиг өвс буюу жимс ходоод боловсруулах эрхтэнд хуримтлагдаж иссэний улмаас адуу унгас алдаж болно. Энэ өвчний үед өвчин намдаах тариа хийж, хамар аманд нь гуурс тавьснаар хийн бөөгнөрлийг арилгадаг.
Гэдэс мушгирах
Гэдсэнд хий хуримтлагдах буюу түгжрэлийн улмаас гэдэс мушгирах өвчин үүсдэг. Энэ нь богино өвсийг хөрсөнд хүртэл хазаж идсэнээс үүсдэг байна. Гэдэс мушгирсан үед хагалгаа хийлгэх шаардлагатай ба морийг аль болох хурдан мал эмнэлэгт аваачна. Их өвдсөн адуунд унтуулах эм хэрэглэнэ.
Арга хэмжээ
Гэдэсний ямар хэлбэрийн өвчин туссаныг юуны түрүүнд таньж мэдэх шаардлагатай. Эмчийг иртэл нь адууг хөтлөн явуулж байвал сайн. Хөдөлгөөний улмаас өвчний шинж тэмдэг арилсан ч гэсэн эмч ирэхээс өмнө моринд тэжээл өгөх хэрэггүй.
Өвсний өвчин
Ийм өвчин хоёр хүртэлх настай бэлчээрийн адуунд зуны улиралд дэлгэрдэг байна. Германд энэ өвчин ховор тохиолддог бол Шотланд, Голланд, Шведэд элбэг үзэгдэнэ. Энэ өвчин үүсгэгчийг одоо хүртэл олоогүй байгаа боловч хоол боловсруулах эрхтнийг удирддаг мэдрэлд хор хөнөөл учруулах бодисын улмаас өвчин үүсдэг гэж таамагладаг байна. Өвсний шинж тэмдэг сайн тогтоогдоогүй тул онош тавихад бэрхтэй. Өвчин хурц, энгийн, эсвэл архаг ужиг эсэхээс шалтгаалан өвсний өвчнийг дөрвөн бүлэгт хуваадаг. Өвчний хурц хэлбэрээр туссан адууны гэдэс нь шингэнээр дүүрч, хамраас нь ногоон шингэн гоожиж шүлс нь асгарна. Гэдэс нь хүчтэй өвдсөөр хоёр хоногийн дараа үхдэг байна. Арай зөөлөн хэлбэрээр өвдвөл морь хоёр долоо хоног хүртэл тэсэх ба архаг хэлбэрээр өвдмөн морь сар гарй хугацаанд ч амьдардаг. Энэ хугацаанд адуу жингээ алдаж хөлрөх, бас заримдаа гэдэс нь бага зэрэг өвдөж байнга хөдлөх боловч хөдөлгөөн нь удааширдаг. Хоол тэжээл идэж, ус уух гэж оролдвол амьсгал нь боогдох, гэдэс өвдөх, түгжрэх зэргээр дуусдаг. Адуу хэт сульдсанаас болж үхдэг байна. Одоо үед энэ өвчнийг анагаах арга нээгдээгүй болвч архаг өвчтэй адууны 40 орчим хувийг эдэлж байгаа тусгай туршилт хийснийг мэдээлжээ.
Гүйлгэх
Гүйлгэх нь өвчин биш боловч янз бүрийн өвчний шинж тэмдэг болдог. Энэ нь гол төлөв хүнс тэжээлээс, тухайлбал, тэжээл идэж байснаа гэнэт өвч идсэнээс үүдэж болно. Доош шингэн алдах нь бактер, нян, шимэгчдийн халдвар, эсвэл тэдгээрийн солбицсон халдвараас шалтгаалдаг. Үр дүнд нь гэдэсний хямрал, үрэвсэл үүсч, улмаар доош гүйлгэдэг байна.
Нян, вирус ба шимэгчийн халдвар
Хамгийн аюултай нянгийн халдварын өдөөгч нь сальмонел юм. Энэ халдварын улмаас цус хордож маш их шингэн алдаж адуу үхэж болно. Энэ халдвар хүнд халдварлах аюултай. Бага адуу вирусын халдварт амархан өртдөг. Дээрээс нь нянгийн халдварыг давхар авбал өвчин хүндэрнэ. Гэдсэнд шимэгч нянгууд, түүнчлэн халдвар үүсгэж чацга алдах шалтгаан болдог. Адууны эзэн сайн ажиглалт хийснээр дээрх халдваруудын шинж тэмдгийг илрүүлэн малын эмчид мэдэгдэх шаардлагатай. Хөнгөн халдварыг амин дэмээр эмчилж болох боловч халдварын хүнд хэлбэрүүд тохиолдвол антибиотик болон тарилгыг ашиглана. Зарим халдвар ужиг өвчин болж адууны амь насыг ч аюулд хүргэдэг.
Бусад шалтгаан
Адуу доош шингэн алдах бусад шалтгааны нэг нь гэдэсний өвчин юм. Үүний улмаас эмчлэхэд төвөгтэй адууны бие организмд шингэн ба тэжээл дутагдах өвчин үүснэ. Зарим тохиолдолд хүмүүс хүчтэй эм хэрэглэснээс адууны ходоод гэдэс цочирч шингэж алдаж байна гэж буруугаар дүгнэх явдал гардаг.

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
192.82.71.69
Овёс хуурайгаар нь идсэн
Reply192.82.71.69
Үрээний гэдэс түгжирсэн яах билээ
Reply