Аймгийн Алдарт уяач Д.Эрболд: Говийнхон 3 түрүү, 4 айраг хүртлээ


Энэ сарын 13-нд зохион байгуулагдсан "Дүнжингаравын хурд-2014" хаврын бүсийн уралдааны соёолон насанд Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрболдын Тэргүүн хонгор тод магнай, торгон жолоогоо өргүүлсэн. Маргааш нь зохион байгуулагдсан нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах "Хангарьд-2014" уралдаанд түүний Амин хонгор үрээ аман хүзүүдлээ. Ингээд түүнтэй ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.
-"Дүнжингаравын хурд-2014" болон "Хангарьд-2014" уралдаанд өмтэй сайхан наадсанд баяр хүргэе.
-"Дүнжингарав" уралдаандаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хүрэлцэн ирж маш сайхан наадлаа. Азарга дундуур, их нас есөөр, Тэргүүн хонгор түрүүлж, Хангарьд уралдаандаа Амин хонгор үрээгээ аман хүзүүдүүллээ, сэтгэл өөдрөг байна аа.
-Амин хонгор үрээний удам угшил урьд нь яаж уралдаж байсан бэ?
-Амин хонгор үрээ Сүхбаатар аймгийн Халзан сумын Галбаатарын унаган адуу. Улсын бүсэд нэг түрүүлж, нэг айрагдаж, Өмнөговь аймгийн 80 жилд айрагдаж, Есөн зүйлийн наадамд айрагдаж байсан. Манай цагаан азарганы төрсөн дүү.
-Бүсийн хоёр том уралдаанд та хэдэн насны хэдэн хүлэгтэй ирсэн бэ?
-Манай гал дээд таван насны 10 адуутай ирсэн. Нэг түрүү, нэг аман хүзүү хүртэж, хоёр шүдлэн 20 гаргачихла. Бүгд эсэн мэнд сайхан наадлаа.
-Улсад зартай Тэргүүн хонгор энэ жил хаана уяагдаж, хэд уралдсан бэ?
-Цогтцэций сумандаа уяагаа тааруулсан. Анхны уралдаанаа Дүнжингаравт уралдаж сайхан наадлаа. Сунгаанаа тэндээ хийсэн азаргатай сунгахад өнгөндөө байсан. Энхболдын хүрэн азарга манайхан нэг жүчээнд байдаг. Хүрэн азарга сунгаанаа цуг хийчихээд хэд хоногийн өмнө "Ажнай" галын уралдаанд ирж аман хүзүүдэж, "Дүнжингарав-2014" уралдаандаа хоёулаа сайхан түрүүлсэнд баяртай байна. Манай говийнхон энэ жил их өнгөтэй сайхан наадмаа эхэлж байна. "Дүнжингарав"-ын уралдааны 3 түрүү, 4 айргийг говийнхон хүртлээ.
-Энэ жил гал байгуулсан гэсэн. Галынхаа талаар яриач. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-Модон морин жилийн босгон дээр “Тэнүүн говийн хурд” нэртэй гал байгуулсан. Манай галын тэргүүнээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Лантуугийн Алтанхуяг ажилладаг. Гишүүнээр яруу найрагч Нямбуугийн Баянмөнх, дуучин, СТА Эрдэнэсүрэнгийн Төрмандах, Батпүрэвийн Цолмонбаяр, аймгийн Алдарт уяач Адъяагийн Мөнхбаяр, Дэлгэрсайхан, манай аав Дэмчигцоодол, ах Эрдэнэбулган, тэгээд миний бие гэсэн 10-аад хүний бүрэлдэхүүнтэй байна. "Тэнүүн говийн хурд" гал байгуулагдсанаас хойш 9 түрүү, 11 айраг хүртээд байна даа.
-Дүнжингарав наадам тов нь тодорхойгүй байснаас уяачид морьдоо их тулгаж барьсан. Таны хувьд?
-Дүнжингарав наадамд ер нь уралдана гээд зорьчихсон байсан. Тэгээд болж магадгүй гэхээр нь морьдоо барьчихаад, болохгүй гэнэ гэхлээр нь тавьчихаад, чих тавьж хүлээгээд л байсан. Ер нь бэлтгэлтэй хүлээж байгаад тулгаж сонсоод ирсэн .Үрээний минь уяа сайхан байж одтой наадлаа.
-Дүнжингарав уралдаан тодорхой шалтгааны улмаас хавар оройхон болж байна. Хавар орой болж байгаагийн давуу болон сул талыг та юу гэж харж байна?
-Хаврын эхэн сард Дүнжингаравыг говиос зорьж ирэхэд цас ихтэй, халтиргаатай, говийн бидэнд хангайд их хүйтэн байдаг, уралдаж ирсэн морьд бээрэхээс авахуулаад асуудал их байдаг бол энэ жил тийм зүйл багатай байлаа. Хавар орой болохоор газрын хөрс суларчихсан, тоос ихтэй юм. Бусдаар ярих юмгүй сайн наадам боллоо.
-Наадмын зохион байгуулалтын талаар?
-Дүрэм журмаа нарийн барьж, нас өгсөж уралдуулахгүй, эрлийз, монголоо сайхан ялгаж байна. Монгол адуугаараа монгол уламжлалараа сайхан уралдахыг би дэмждэг. Гэхдээ адууныхаа чанарыг сайжруулсан хүний буруу гэж юу байхав. Эрлийзийг ангилалд нь сайхан уралдуулах хэрэгтэй.
-Ярилцсан танд баярлалаа. Дараа дараагийн уралдаан болгонд торгон жолоо өргүүлэх болтугай.
-За баярлалаа, ерөөлөөр болох болтугай. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Ц.Амарбаяр


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна