Одоо ч шөвгөрсөөр л явна

2014 оны 4-р сарын 22 -нд

2001 оны наадмын тавын даваа. Урд жилийн начин Б.Одхүү Өвөрхангайн Б.Сайнбаяр арсланг амлаж Сэлэнгийн Шагдарын Зоригт Завханы Шүхэрийн Уламбаяр нар тунан үлдэв. Тунасан хоёр бөх тавын даваа шувтартал барилдаж Ш.Уламбаярыг хормын төдийд анхаарал сарнихад баруун сэнжигнээс татаж өмсөөд давснаар Шагдарын Зоригт “Монгол улсын начин” цол хүртэж байв.
Өмсөж давсан барилдааныхаа тухайд Ш.Зоригт начин “Уламбаяр Хүчийнх, би Алдарынх. Бид хоёр туначихсан байдаг. Энэ хоёр нийгэмлэг мөнхийн өрсөлдөгчдийг хэлэх үү. Тэнд Ж.Ганболд заан орилоод л, энд Ч.Бямбадорж заан хашгираад л, цэнгэлдэх хоёр хуваагдчихсан балиашиглаж байх шиг санагдаж байсан. Элэг бүсдүүлэхэд олдохгүй байсан баруун сэнжигийг лавхан авч байгаад л хойшоо нэг ухраад хийсэн дээ. Цэнгэлдэх даяараа шуугиад явчихсан. Тэр үед Улмаа 105, 106 кг орчим жинтэй байсан байх.” хэмээсэн бол Ш.Уламбаяр начин “Би уг нь барилдахаар гарахдаа л Ш.Зоригтын өмсөх дархан мэхэнд орж болохгүй шүү хэмээн бодож гарсан . Гэвч хүний дархан мэх гэж хорьсон ч хийдэг гэж үнэн юм билээ. Би нэг л мэдэхэд өмсүүлээд унасан даа” хэмээсэн байдаг.
Энэ л наадмаас хойш бөх сонирхогчид Завханы Ш.Уламбаяр улсын цолд хүрэх болжээ хэмээн ярилцах болов. Түүний хувьд 1996 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд 4 дүгээр байрт шалгарах үеэс бөхийн зам руу эргэлт буцалтгүй орсон байна. МҮБХ-ы дэд тэргүүн асан П.Даваасамбуу гуай “Миний хүү хот руу орж ирж байнгын бэлтгэл хий” гэсэн нь түүнд маш их урам өгсөн гэдэг.
1996, 1997 оны аймаг цэргийн цолтны барилдаанд Архангайн М.Батжаргал, “Хүч”-ийн Ш.Уламбаяр нар цолтнуудыг хазайлгаж, үзэгчдийг шуугиулан барилддаг байв. Тэд гурвын даваанд тун ч олон удаа тунаж барилдсан байдаг. Яс сайт яван чангардгийн үлгэрээр 1998 оны үед аймаг цэргийн цолтны барилдаанд их шөвөгт шалгарч, 1999 онд бүх цэргийн наадамд үзүүрлэж “цэргийн заан” болсон байна. Цэргийн заан болсноосоо хойш болсон аймаг цэргийн цолтны дийлэнх барилдаанд шөвгөрч улмаар 1999 оны 2 сард болсон барилдаанд з.б С.Цэвэлдорж, а.н Т.Занданбат, ц.з Т.Амартүвшин, а.н Ц.Цогтжаргал, а.а Ц.Болдбаатар, а.з Б.Гончигсүрэн нарыг цувруулан орхиж түрүүлжээ. Бөх сонирхогчид ч энэ л үеэс түүнийг улсын цолны тааварт нэрлэж, өөрөө ч улсын цолд хүрэх боломж байгааг ухаарч эхэлсэн байна. Тэр жилээ улсын наадамд зодоглосон хэдий ч хоёрын даваанд тухайн үеийн у.ө.и.н Н.Алтансүхэд унаж “таавар эвдсэн” байна.
Түүнийхээ хойтон жил дөрөв даваад шороодсон бол хоёр жилийн ард ахин дөрөв давав. Гэсэн ч ид ирэн дээрээ яваа И.Доржсамбуу заанд унаснаар улсын наадмын цолны даваа ямар өндөр босготой болохыг гүн бат ойлгосон гэлтэй.
Түүний хойтон жил улсын начин У.Балжинням, у.з Ч.Бямбадорж, у.з Б.Ганбат нарыг шороодуулж олон жил хүлээсэн “Монгол улсын начин” цолдоо хүрч түмний сэтгэлийг тайтгаруулж, төрийн наадамд шөвгөрчээ. Хойтон жилийн наадмын хоёрын даваанд ц.а М.Батжаргалтай оноолт таарсан нь өөрсдийнх нь төдийгүй наадамчдын сэтгэлд “хүнд тусч” байлаа. Арга ч үгүй юм бараг арван жилийн өмнөөс аймаг цэргийн цолтны барилдаанд тунан барилдаж унаж давж явсаар өдийг хүрсэн нөхөртэйгөө төрийн наадмын хоёрын даваанд таарчихна гэж хэн санах билээ. Гэсэн ч наадамд найз байхгүй гэдгийг санаж үнэн хүчийг үзэн давсан билээ. Начин болсноос хоёр жилийн дараа их ойн наадамд тухайн үеийн а.а Н.Түвшинбаярыг амлаж орхисноор начин цолоо батлаж “Монгол улсын өсөх идэр начин” хэмээн цоллуулах болжээ.
Начны дээд удамд тойг Наянтай хэмээх заан цолтой хүн байсан бөгөөд начин ч өөрөө тойгтох мэхийг гаргууд сайн хийдэг. Тойгдоод болохгүй бол хутгадаг, мөн тойгдоод угсрулж тахимддаг. Шахаж татах, хонгодох мэхийг ч даацтай хийдэг. Давхар тохох мэхийг мөн үе үе даалгаж хийдэг. Монгол бөхийн өргөөнд болсон нэгэн барилдаанд тухайн үеийн өсөх идэр начин Г.Эрхэмбаярыг тохоод тун ч төвөггүй орхиж байсан бол у.х Э.Оюунболдыг а.а цолтой ид шуугиулах үед нь амлаж аваад давхар тохож үзэгчдийг шуугиулж байсан цаг саяхан. Харин голлож дайрсан, хавирч мордсон бөхөд төдийлөн эсэргүүцэхгүй байх шиг.
Түүний хувьд ямар ч барилдаанд тогтмол сайн барилддаг онцлогтой. Анхны хишиг барилдаанд их шөвөгт үлдэж байлаа, бөхийн өргөөнд у.з Т.Санчир, у.х Т.Өсөх-Ирээдүй нарын бөхчүүдтэй үлдэн түрүүлж байлаа. У.з Ц.Мягмарсүрэн, у.н Ду.Батбаяр нартай үзүүрлэж байв.
Одоо ч сайн барилдан шөвгөрсөөр л явна. Зүгээр нэг шөвгөрөөгүй аймгийн шилдэг арслангууд, архайж дархайсан начингуудыг ч шороодуулсаар. Түүн шиг олон жил жигд амжилттай барилддаг бөх тун ховор. Энэ нь магадгүй түүний тогтмол бэлтгэл, бөхдөө зориулсан чин сэтгэлийнх буй заа. Ёстой л ясны бөх аж. Ерээд оны сүүл үед Завхан аймгийн харьяат, “Хүч” спорт хорооны залуу бөх Шүхэрийн Уламбаяр хэмээн зарлуулж монгол бөхийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн энэ бөх эдүгээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Асар өргөө” хувьцаат компани, нийгмийн хэв журам хамгаалах газрын бөх, Монгол улсын өсөх идэр начин Шүхэрийн Уламбаяр хэмээн цоллуулж хүч үзсээр, шөвгөрсөөр л явна. Эрхэм начиндаа сайн бүхнийг ерөөе.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна