Арван жилийн өмнөх аймгийн наадмууд

2014 оны 4-р сарын 24 -нд

Эдүгээгээс арван жилийн өмнөх аймгийн наадмуудаас цол авсан бөхчүүдийн тухай сийрүүлэн бичихээр зорилоо.
Өмнөговь аймагт Нямдоржийн Ганбаатар хэмээх залуу түрүүлжээ. Дөрвөн жилийн ард улсад үзүүрлэсэн өндөр гарди маань хадмынхаа нутагт түрүүлсэн нь энэ.
Өвөрхангайд Төмөрбаатарын Санчир, Дорноговьд Мөнхсайханы Өсөхбаяр, Говь-Алтайд Баттулгын Соронзонболд нар түрүүлж “аймгийн арслан” болсон байна. Тэд одоо монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд “Улсын заан” хэмээн цоллуулан барилдаж явна.
Говьсүмбэр аймагт үзүүрлэсэн Дорноговийн өндөр залуу хоёр жилийн ард аймагтаа түрүүлж, түүнийхээ хойтон улсад шөвгөрч “Монгол улсын начин” болов. Начин цолтой гурван наадамд зодоглоод харцага болсон бол өнгөрсөн жил мөн шөвгөрсөн билээ. Арал дүүрэн Алтанбаганын Цацабшир харцага.
Дундговьд Эрдэнэдалайн Будын Чинзориг, Завханд Говь-Алтайн Жаргалангийн Шоовдойхүүгийн Тогтох баяр, Орхонд Говь-Алтайн Бигэрийн Намсрайн Баярмагнай нар мөн түрүү бөхөөр тодорчээ. Харин Говь-Алтайд Лхагвасүрэнгийн Гантулга, Дархан-Уулд Сүхбаатарын Батсуурь нар үзүүрлэж заан болж байжээ. Мөн Хөвсгөлд а.н Маналсүрэнгийн Эрдэнэбат цолоо батлаж байв. Энд өгүүлсэн бөхчүүдээс Н.Баярмагнай 800 жилээр начин цолд хүрч Бигэр сумынхаа олон цолтны эхлэлийг тавьсан бол Будын Чинзориг 2007 онд начин цолд хүрч улмаар 2009 онд цолоо баталсан билээ. Л.Гантулга мөн 2007 онд начин цол хүртсэн бол Ш.Тогтохбаяр 2008 онд, М.Эрдэнэбат, С.Батсуурь нар 2011 онд тус тус улсын начин цолд хүрсэн байна. Хэн хэн нь дөмөг сайн начингууд гэдгийг бөхийн хорхойтонууд андахгүй ээ.
Дундговь начин цолсон Алтангэрэлийн Алтанхуяг түүнийхээ ард улсын наадамд гурвантаа дөрөв давж, аймгийнхаа наадамд хоёронтоо түрүүлж хурц арслан болсон бол Сэлэнгэд түрүүлсэн Агваандандарын Амараа, Увсад түрүүлсэн Батсуурийн Нэргүй, Архангайд түрүүлсэн Хандсүрэнгийн Мэндбаяр, Завханд үзүүрлэсэн Данзаны Батжаргал, Дорноговьд үзүүрлэсэн Төмөрчөдөрийн Занданбат нар улсын баяр наадамд начны даваанд барилджээ. Мөн Архангайд үзүүрлэсэн Ц.Нямдорж, Баянхонгорт түрүүлсэн Давж. Батбаяр, начин болсон Д.Энхбат нар ч мөн улсын цолны тааварт нэрлэгдэж явсан хүчтэнүүд билээ.
Баян-Өлгийд “Шонхор” дээд сургуулийн төгсөгч болох Х.Хурметбек, Дорнодод Халхголын Г.Баатар, Ховдод Жаргалантын Ц.Энэбиш, Төв аймагт Жамсрангийн Батбилэг, Хэнтийд өсвөрийн улсын аваргын медальт Төмөрийн Гүрсоронзон, Хөвсгөлд Алаг-Эрдэнийн М.Энхтайван, Сүхбаатарт Мөнххааны дасгалжуулагч Цагаанхүүгийн Энхбат, Говьсүмбэрт Сономын Батбаяр, Дархан-Уулд Даваасамбуугийн Батбаяр нар түрүүлж арслан болж байжээ. Эдүгээ Т.Гүрсоронзон арслан л ганц нэг гарах болжээ. Харин Давс.Батбаяр арслан Дархан-Уул аймгийнхаа ҮБХ-ы т эргүүн болсон байна.
Энд мартаж боломжгүй нэг бөх бол Өмнөговь заан болсон Рэнцэнбямбын Сэддорж юм .Аймаг цэргийн цолтны барилдаанаас эхлээд олон олон зүйлийг санаачлан хийж байсан тэрээр эдүгээ Өмнөговь аймагт өндөр албан тушаал хашсаар байна.
Баянхонгорт алдарт Лодойн Жанцандорж арслан үзүүр нэмсэн бол Өвөрхангайд “мундаг улаан” хэмээх Төмөрбаатарын Ганбаатар үзүүрлэсэн байна. Эрдэнэтэд белазын Болд арслан у.н С.Дангаасүрэнгийн хамт шөвгөрч, Н.Саранцогт харцага үзүүрлэж, Дундговь шинэхэн харцага Л.Пүрэвжав нь үзүүрлэж, Сүхбаатарт у.н Ш.Лхагвасүрэн их шөвөгт шалгарчээ. Хэнтийд Тогоогийн Отгонзоригт мөн шөвгөрч байжээ. Ийнхүү том цолтой, хашир бөхчүүд сайн барилдсан бол Говь-Алтай, Увсад начин болсон Ваанчигийн Туяазаяа, Төрөөгийн Мягмаржав нар төдийлөн харагдахаа больжээ.
2004 онд цолд хүрсэн улсын цолтнууд наадам дэвжээгээ чимэн барилдсаар яваа бол аймгийн цолтнуудаас Сэлэнгэд үзүүрлэсэн Эрдэнэжавын Саранбаатар, Төв аймагт начин болсон Угтаалын Намхайдоржийн Бямбацогт, Говь-Алтайн Ёндонгийн , Ховдын Дуутын Төмөрбаатарын Шинэзориг нар л тогтмол барилдсаар явна.
Ийнхүү бодоход, санахад аравхан жил хэмээн санагдавч нэлээн хугацаа өнгөрч энэ хооронд улсын гарди нэг, улсын заан гурав, улсын харцага нэг, улсын начин зургаа бүгд 11 улсын цолтон 2004 оны наадмуудаас цолд хүрч байжээ. Мөн бүх цэргийн баярт түрүүлсэн Даваанямын Лхагвадорж удаахан нь болсон их баяр наадмаар тав давж начин цолд хүрч байлаа.
Арван жилийн өмнөх аймгийн наадмуудаас аргагүй сайн бөхчүүд төрж байжээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна