Отгон гарди түрүүллээ


Автобус-1 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 60 жилийн ойд зориулсан, Монгол улсын гарди цолны хүндэтгэлд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан сайхан боллоо.
2003 оны наадмаас эхлэн төрийн их баяр наадамд 8 давсан бөхчүүдэд энэхүү цолыг олгосон билээ. Гарди цолын анхны эзэн нь Өвөрхангай аймгийн хужирт сумын уугуул, нийслэл Улаанбаатар хотын харьяат, УИХ-ын гишүүн, МУ-ын аварга Долгорсүрэнгийн Сумьяабазар агаад 2003 оны наадамд үзүүрлэж уг цолыг хүртэж байв. Түүнээс хойш урд өмнө 8 давсан болоод сүүл үеийн наадмуудад 8 даван шөвгөрсөн Д.Баяраа, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, И.Доржсамбуу, Н.Ганбаатар, М.Баяржавхлан, Ж.Бат-Эрдэнэ, Д.Рагчаа, Б.Гончигдамба нарын арван бөх “Монгол улсын гарди” цолын эзэн болж байлаа. Хэдийгээр гарьд хэмээн бичиж хэвшсэн боловч монгол бичгээр бичихэд гаруди хэмээн бичдэг тул кирилл бичгээр бичихдээ гарди хэмээн бичиж байх нь зөв учраас ийн бичсэн болно.
Барилдаанд МУ-ын аварга Г.Эрхэмбаяр, у.а Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, у.г Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ нараар манлайлуулсан хүчит 224 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, МУ-ын начин Б.Эрдэнэбилэгийн хүү, с.з Э.Гансүх у.х Т.Мөнгөнцоожийг барьц сонгож хавираад, Дундговь аймгийн Эрдэнэдалай харьяат, бөх тайлбарлагч Ц.Батнасангийн дүү, с.з Д.Энхболд у.ө.и.н Ж.Отгонбаярыг сугадаж мушгиад, Булган аймгийн Могод сумын харьяат, МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатын дүү, с.з Э.Энх-Амгалан улсын начин Т.Баасанхүүг дагуулж хөмрөөд тус тус давав. Улсын цолтнуудаар давсан сумын заанууд бүгд удамтай залуус байв.
Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул с.з Н.Ширчинхүү а.х.а Ш.Мөнгөнбаатарыг дагуулж зайлж мушгиад, Дундговь аймгийн Эрдэнэдалай с.з Э.Даш а.а Ч.Булганхүүг мордоод, Архангай аймгийн начин Ж.Цэрэндаваа а.а Б.Батхуягийг дунгуйлдаж татаад, Булган аймгийн начин Ө.Сүхбат а.а Г.Түмэнжаргалыг сугадаж дайрч тахимдаад давцгаав. Мөн энэ даваанд у.з Б.Соронзонболд с.з Т.Төгсдөлгөөнийг зүүн хавсраад, а.х.а Ч.Батчулуун с.з Д.Бат-Эрдэнийг сугадаж дээр өргөөд, а.х А.Отгонбаатар а.х Б.Жавхлансайханыг дагуулж давхар ачаад давав. Энэ давааны хамгийн уран мэхийг Говь-Алтай а.н А.Хосбаяр хийсэн бөгөөд тэрээр а.а Б.Мижидсүрэнг босоо өмсөөд давсан юм. Харин а.а С.Ерөөлт а.н Ц.Сандагдорж нарын барилдаан жаахан хэлтгий шийдэгдэв үү гэмээр харагдав.
Хоёрын даваанд у.з Д.Баасандорж а.н Ж.Цэрэндавааг хөндий шахаж татаад, у.н Н.Бүрэнбаатар а.н Д.Ариунмөрөнг дагуулж татаад, у.н Б.Пүрэвсайхан а.х Т.Бэгзсүрэнг хөлд нь орж их дээр цацаад, а.х.а Б.Одгэрэл а.х А.Отгонбаатарыг суганд сэжиж цацаад, а.а А.Отгонбаатар а.х Б.Зоригтбаатарыг сугадаж тонгороод, а.а Д.Амаржаргал а.з Н.Золбоог зүүн мордонгуут буцааж мушгиад, а.а Ч.Ганзориг а.а Г.Ганжадыг баруун хутгаад, а.а М.Еркебулан а.а Д.Тамирыг зүүн тохой сөхөж хавираад, а.з Л.Батзориг а.а О.Хангайг давуулж даацтай гуядаад, а.х Б.Бат-Өлзий а.х.а Ч.Батчулууныг хөндий татаад түрэхэд дагуулж сунгаж татаад, а.н.н Н.Баярбаатар у.н Ц.Одбаярыг барьц сонгож хавираад, а.н.н Ч.Эрдэнэсайхан у.н Ш.Тогтохбаярыг сугадаж мушгиад тус тус давав. Мөн а.а Н.Ганзориг а.а Ш.Пүрэвгарьд нарын барилдаан нэлээн тэмцэлтэй болж Н.Ганзориг арслан золгонгуут түрж хөөсөн бөгөөд Пүрэвгарьд дагуулж татаад тун дөхүүлсэн ч барьц сайн байсан тул тэр чигт нь түрээд давав.
Гурвын даваанда.з Б.Номиндалай у.г Ж.Бат-Эрдэнийг мордох гэж цочоонгуут буцааж мушгиад,а.з Л.Батзориг а.а Б.Бат-Эрдэнийг барьц сонгож мушгиад, а.а Б.Хишигбаатар у.н Н.Бүрэнбаатарыг мордоход начин дагуулж хөмөрсөн боловч а.а хөмөрсөн хөлийг суйлаад, а.а Ч.Ганзориг у.х Ж.Амартүвшинг толгой уургалж мушгиад,а.а П.Мөнхбат у.н Ду.Батбаярыг түрж хөөхөд дагуулж зүүн талдаа өмсөөд, а.а Б.Баатарцол у.н Ө.Бат-Оршихыг хавирахад үлдээд, а.а Д.Болдбаатар у.з Б.Соронзонболдыг барьц сонгож мордоод, а.а Б.Суманчулуун у.з Д.Баасандоржийг баруун сугадаж тахимдаад, у.н Б.Сугаржаргал а.х.а Б.Одгэрэлийг шуудагдаж түрж хөөгөөд, у.з Б.Батмөнх а.а Д.Амаржаргалыг сугадаж тахимдаад, у.з М.Өсөхбаяр а.н.н Н.Баярбаатарыг татаж хавирахад этээд тус тус давлаа.
Оноолтын даваанд а.а Н.Батсайхан у.з М.Өсөхбаярын ард гарч сунгаж татаад, а.а П.Мөнхбат у.з Б.Батмөнхийг барьц сонгож мордоод, у.х Э.Оюунболд а.а Б.Суманчулууныг татаж мордоод, у.н Р.Пүрэвдагва у.н Ч.Цогбаярыг ард нь гарч хөнтрөөд давлаа.
Тавын даваанд у.г Б.Гончигдамба у.х А.Бямбажавыг дайрч мордоод, у.а П.Бүрэнтөгс а.а Н.Батсайханыг гар уургалж мухар тонгороод, у.г Д.Рагчаа у.х Т.Өсөх-Ирээдүйг араар нь мордоод, у.н Р.Пүрэвдагва у.х Э.Оюунболдыг давуулж хутгаад буцааж гуядаад, у.н Б.Пүрэвсайхан у.н Б.Сугаржаргалыг шуудагдаж түрээд буцааж зайлаад тус тус давав.
Зургаагийн даваанд аварга гоцлож, арслан Х.Мөнхбаатар гарди Д.Рагчаатай төдий хүч гарган барилдсангүй зайлж мушгихад шороодов. Мөн у.а П.Бүрэнтөгс бэртэл авсан тул у.н Р.Пүрэвдагва барилдалгүй даваа авав. Тунасан хоёрын барилдаанд у.г Б.Гончигдамба шуудагдаж шахаж татаад буцааж баруун мушгиж давав.
Их шөвөгт аварга начныг амлаж, гардиуд тунан барилдлаа. Залуу гарди баруун талдаа хонгодсон бөгөөд Рагчаа гарди бүтэн өвдөг шороодгүй ч шууд тахимаа өгөв. Харин аварга начин нарын барилдаан багагүй удааширч аварга начны толгойг уургалж дараад барьц тавиад өндийнгүүт баруун талдаа тун хараатай хавсраад давснаар өнгөрсөн жилийн наадмын үзүүр түрүү бөхчүүд шалгарлаа.
Түрүү үзүүрийн барилдаан төдий удсангүй. Гарди зүүн талдаа татаж хавираад давснаар цолныхоо барилдааны хүндэтгэл түрүүлэв.
Оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав – Д.Дарханбаатар а.з
2. Х.Мөнхбаатар у.а - Б.Эрдэнэбаяр а.з
3. П.Бүрэнтөгс у.а – Ч.Эрдэнэсайхан а.н
4. Д.Рагчаа у.г - Б.Мөнх-Эрдэнэ а.з
5. Б.Гончигдамба у.г - Б.Хадбаатар а.а
6. Ж.Бат-Эрдэнэ у.г - Б.Номиндалай а.з
7. Д.Баасандорж у.з - Б.Суманчулуун а.а
8. М.Өсөхбаяр у.з – Н.Баярбаатар а.н
9. Б.Батмөнх у.з - Д.Амаржаргал а.а
10. Б.Соронзонболд у.з -Д.Болдбаатар а.а
11. Л.Пүрэвжав у.х - Н.Ганзориг а.а
12. Ө.Бат-Орших у.х - Б.Баатарцол а.а
13. Т.Өсөх-Ирээдүй у.х - Ба.Батжаргал а.а
14. А.Бямбажав у.х - Б.Баянмөнх у.н
15. Ж.Амартүвшин у.х - Ч.Ганзориг а.а
16. Э.Оюунболд у.х - М.Бадарч а.а
17. Ш.Уламбаяр у.н - У.Батгэрэл а.а
18. Н.Бүрэнбаатар у.н - Б.Хишигбаатар а.а
19. Ду.Батбаяр у.н - П.Мөнхбат а.а
20. П.Ганхүү у.н - М.Еркебулан а.а
21. Л.Гантулга у.н - Б.Ганхуяг а.а
22. Б.Сангисүрэн у.н - Бо.Батжаргал а.а
23. С.Багахүү у.н - Н.Батсайхан а.а
24. Ч.Цогбаяр у.н - Л.Шинэбаатар а.а
25. Р.Пүрэвдагва у.н - А.Отгонбаатар а.а
26. Б.Пүрэвсайхан у.н - Б.Бат-Өлзий а.х
27. Б.Сугаржаргал у.н - Б.Одгэрэл а.х.а
28. Б.Бат-Эрдэнэ а.а - Л.Батзориг а.з
Дөрвийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Б.Номиндалай а.з
2. Х.Мөнхбаатар у.а - Л.Батзориг а.з
3. П.Бүрэнтөгс у.а - М.Еркебулан а.а
4. Д.Рагчаа у.г - Б.Хишигбаатар а.а
5. Б.Гончигдамба у.г - Ч.Ганзориг а.а
6. М.Өсөхбаяр у.з - Н.Батсайхан а.а
7. Б.Батмөнх у.з - П.Мөнхбат а.а
8. Л.Пүрэвжав у.х - Бо.Батжаргал а.а
9. Т.Өсөх-Ирээдүй у.х - Б.Баатарцол а.а
10. А.Бямбажав у.х - Д.Болдбаатар а.а
11. Э.Оюунболд у.х - Б.Суманчулуун а.а
12. Ш.Уламбаяр у.н - Б.Сугаржаргал у.н
13. Л.Гантулга у.н - Б.Пүрэвсайхан у.н
14. Ч.Цогбаяр у.н -Р.Пүрэвдагва у.н
Тавын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - П.Мөнхбат а.а
2. Х.Мөнхбаатар у.а - Бо.Батжаргал а.а
3. П.Бүрэнтөгс у.а - Н.Батсайхан а.а
4. Д.Рагчаа у.г - Т.Өсөх-Ирээдүй у.х
5. Б.Гончигдамба у.г - А.Бямбажав у.х
6. Э.Оюунболд у.х - Р.Пүрэвдагва у.н
7. Б.Пүрэвсайхан у.н - Б.Сугаржаргал у.н
Зургаагийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - гоцлов
2. Х.Мөнхбаатар у.а - Д.Рагчаа у.г
3. П.Бүрэнтөгс у.а - Р.Пүрэвдагва у.н
4. Б.Гончигдамба у.г - Б.Пүрэвсайхан у.н
Долоогийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Р.Пүрэвдагва у.н
2. Д.Рагчаа у.г - Б.Гончигдамба у.г
Наймын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Б.Гончигдамба у.г
МУИС-ийн Т.Түмэндэмбэрэл


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна