Д.Батсүрэн: Улс, бүсийн чанартай наадмуудад уралдаж байгаа хурдан морьдоо чиплэх асуудлыг ойрын үед хэрэгжүүлнэ


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга Д.Батсүрэнгээс цөөн асуултанд хариулт авлаа. Морин спорт эрчимжихийн хэрээр монгол адууны генитикийн асуудал хурцаар тавигдаж буй энэ үед бодлого боловсруулж хэрэгжүүлэх ёстой Мал эмнэлэг, үржлийн газрын төлөөлөл албаны хүний үгийг дуулах нь зүйтэй хэмээн үзсэн юм.
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газраас ямар бодлого чиглэл баримтлан ажиллаж байгаа талаар юун түрүүнд сонирхмоор байна?
-Мал эмнэлэг, үржлийн газар нь Монгол Улсын хэмжээнд малын үржлийн ажил үйлчилгээг ямар түвшинд байлгах вэ гэдэг бодлогыг тодорхойлж, орон нутагт хэрэгжилтийг хангуулж ажиллах ёстой байгууллага. Гэхдээ бидний хувьд энэхүү зарчмаа бага зэрэг зөрчөөд 2021 он хүртэлх үржлийн ажлын стратеги төлөвлөгөөг боловсруулж гаргаад байна. Өөрөөр хэлбэл, бид дэлхийн нийтийн чиг хандлага, малчдын хүсэн хүлээж байгаа хүсэлт, уламжилж байгаа санал, шүүмжлэл дээр нь тулгуурлан малын үржлийн бодлогоо тодорхойлон ажиллах юм. Үүнтэй уялдуулаад 2013 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд тоологдсон 45 сая толгой малынхаа ангилал тус бүр дээр үржлийн тусгайлсан бодлого гаргаж ирье гэж бодож байгаа юм.
-Хонин дээр, адуун дээр гээд үү?
-Тиймээ. Дээр нь бэлчээрийн мал аж ахуй болон эрчимжсэн мал аж ахуй дээрээ ч гэсэн тусгайлсан бодлого барьж ажиллахаар эрдэмтэн мэргэд, салбарынхаа мэргэжилтнүүдтэй хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгуулна. Ийнхүү салбарын эрдэмтэн мэргэдийн санал санаачлагыг нэгтгэн тусгаж, Монгол Улсад мал үржлийн ажлыг нэгдсэн нэг цогц бодлоготой болгоно. Эхний ээлжинд бид бэлчээрийн аж ахуй дээрээ голчлон бог малын хээлтүүлэгч буюу үржлийн хуц, ухныг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид шилжүүлье гэсэн чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ ажил маань эхлээд хоёр жил шахуу болж байгаа ч төдийлөн бидний санасан хэмжээнд хүрэхгүй байгаа учраас энд онд 12 аймагт малын үзлэг ангилалт хийх ажлыг улсын төсвийн хөрөнгийн 110 сая төгрөгт багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид шилжүүлэн мэргэжлийн хяналтад авна гэдгээ дэлгэрүүлэн тайлбарлаач?
-Цаашид малчдын гар дээр бог малын хээлтүүлэгчийг байлгахгүй хэмээн товчхондоо тайлбарлаж болно. Одоо бол малчид дор бүрнээ дур мэдэн бог малын хээлтүүлэгчийг сонгон тавьж байна.Тэнд сайн чанарын хээлтүүлэгч хуц, ухна байна гэсэн сураг мэдээллээр очоод авчихдаг. Гэтэл тэр нь үнэхээр сайн чанарын хээлтүүлэгч мөн эсэх нь эргэлзээтэй. Тиймээс энэ байдалд цэг тавьж, малынхаа чанар чансааг сайжруулж ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд нэн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол сайн чанарын зөв хээлтүүлэгч. Үүнийг малчдадаа таниулан ойлгуулах хэрэгтэй байна. Ямар бүс нутагт ямар хэвшлийн, ямар үүлдэр омгийн хээлтүүлэгч мал шаардлагатай юм бэ гэдгийг малчдадаа зөв ойлгуулан малын чанар чансааг сайжруулах юм. Ер нь малын үржлийн ажил үйлчилгээ нарийн үе шаттай байдаг. Үржлийн ажил үйлчилгээний горим алдагдуулснаас шалтгаалаад мал сүрэг давжаарах, ашиг шим буурах, чанаргүй хэт олон тооны малтай болох зэрэг сөрөг тал бий болж байна. Ингэхийн тулд яах юм гэхээр тухайн орон нутагт байгаа мэргэжилтэн нь ажил үйлчилгээний нэгж нээгээд сумандаа байгаа бүх хээлтүүлэгчийг эхний ээлжинд малчдаас гэрээ түрээсийн хэлбэрээр ч юм уу, худалдах байдлаар авч цуглуулах юм. Дараа нь нэгж дээр төвлөрсөн хээлтүүлэгч бүртээ тусгай үзлэг ангилалтыг хийж, чанарын шаардлага хангаж байгаа хээлтүүлэгчийг нь үлдээгээд хангаагүйг нь үржлээс хасах ёстой. Түүний дараа тухайн сум орон нутгийн малчид малаа ямар чиглэлээр сайжруулах хүсэлтэй байгааг судлан, түүнд тохирсон сайн чанарын хээлтүүлэгчийг нь нийлүүлэх ажлыг мэргэжлийн нэгж хийнэ. Үүнийг суманд үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлэг, үржлийн тасаг хяналтандаа авах ёстой. Энэ бодлого хэрэгжсэнээр зөв бүтэцтэй чанарлаг сүрэг бий болно. Мал эмнэлэг, үржлийн газраас баримталж буй дараагийн нэг бодлого бол сайн чанарын шилмэл омог үүлдрийн малтай малчдыг тодруулан, хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах эрх бүхий сертификат, итгэмжлэлийг нь олгох явдал юм. Мэргэжлийн байгууллагаар баталгаажсан сайн чанарын малтай нь тогтоогдчихсон итгэмжлэхтэй малчин маань хээлтэгч, хээлтүүлэгчээ худалдах, бусад мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид борлуулах зэрэг эрхтэй болох юм.
-Бог малын тухайд баримталж буй бодлого ийм байдаг байж. Тэгвэл бод, тэр дундаа адууны тухайд ямар бодлого чиглэлтэй байгаа вэ?
-Адууны үржлийн хувьд тусгайлсан бодлого баримталж, түүнийгээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Яагаад гэхээр адуу гэдэг өөрөө урт хөлийн мал. Дээр нь уяачид маань мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдээс дутахааргүй мэдээлэлтэй, адууынхаа чанар чансааг сайжруулах тал дээр хангалттай анхаарч байна. Харин бидний зүгээс яаж ажиллах ёстой юм бэ гэхээр гаднаас орж ирж байгаа цэвэр цусны болоод монгол адууны тоог нарийвчлан гаргаж, түүн дээрээ тулгуурлан Монгол Улсад баталгаажсан үүлдэр, омгийн малын тооллого явуулах явдал юм. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх тушаал саяхан гарч ажлын хэсэг нь томилогдоод байна. Монгол Улсын хэмжээнд бий 2.9 сая адууны хэдэн хувь нь эрлийз, хэдэн хувь нь цэвэр цусны адуу байна. Хэдэн хувь нь Галшар, Тэс омгийн монгол адуу байна гэдэг нь энэхүү тооллогын дараа тодорхой болно.
-Тооллогоо хэзээнээс хэрхэн явуулах юм бэ?
-Үндэсний статистикийн газраас жил бүр мал тооллого хийдэг шүү дээ.Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын тушаал гарсан байгаа. Энэхүү тушаалаар томилогдсон ажлын хэсэг тавдугаар сарын 25-наас эхлэн орон нутагт ажиллана. Энэхүү ажлын хэсэгт тухайн үүлдэр, омгийн малын зохион бүтээгчид болон мэргэжлийн шинжээч мал зүйчид, орон нутгийн мэргэжилтнүүд орж ажиллана. Одоогийн судалгаагаар бол адууны нас хүйсээр нь л бүртгэдэг. Харин энэ жилээс эхлээд цэвэр үү, эрлийз үү, сайжруулсан адуу юу гээд нарийвчилсан асуултуудыг суулгаж өгсөн. Цэвэр бол яг ямар үүлдрийнх юм. Эрлийз бол ямар үүлдэртэй эрлийзжүүлсэн юм гэх мэтчилэн нэг бүрчлэн судалгаа авах юм. Энэ судалгааны дараа Монгол Улсын аль аймаг, суманд эрлийз адуу, үхэр, хонь, ямаа давамгайлж байна. Ямар үүлдрийн эрлийз адуу, үхэр, хонь, ямаа байна гэхчилэн маш тодорхой болох юм. Энэхүү тооллогын дүнд зөвлөмж гарч бүх аймаг, сумдад хүргүүлнэ. Ингэснээр хаана ч байгаа мэргэжилтэн зөвлөмжийг үзэж болох ба аль аймгийн ямар суманд ямар үүлдэр, омгийн мал хичнээн тоо, толгой байгааг харах боломжтой болно.
-Монгол адуу, тэр дундаа уралдааны морьдын удам зүйн судалгааг тодорхой болгох ямар нэг арга хэмжээг ойрын авахгүй бол уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийн хувьд наадам баяр биш болоод байна. Адууны үүлдэрлэг байдал, удам зүйг тогтоохоос үүдэлтэй маргаан мэтгээн тасрахаа болилоо шүү дээ?
-Бидний ойрын үед адуун дээр тавьж байгаа зорилго бол ядаж улс, бүсийн чанартай наадмуудад уралдаж байгаа хурдан морьдоо чиплэх асуудал юм. Чиплэх ажлын эхлэл болгож, малын бүртгэл мэдээллийн программыг бий болгосон.
-Тийм программ хийгдэж гэнэ гэсэн мэдээлэл нэлээд эртнээс сонсогдож байсан даа?
-Ноднин, уржнангаас хэрэгжүүлж байгаа. Гэхдээ маш том хэмжээний программ учраас засч залруулж шинэчлэх зүйл нэлээд байдаг бололтой. Энэхүү программ шинэчлэгдэж дуусахаар томоохон наадмуудад уралддаг хурдан морьдоо эхний ээлжинд бүртгэлжүүлж чиплэх юм. Ингэснээр тийм уяачийн, тийм зүсмийн, төдөн настай адуу байна гэсэн мэдээлэл чипээр дамжаад мэдрэгчин доогуур ороход л мэдээлэгдэж байх болно.
-Үүлдэрлэг байдлыг тогтоохдоо сэрвээний өндрийг гол үзүүлэлт болгох нь зөв үү. Өөр ямар үзүүлэлтээр эрлийз мөн бишийг тодорхойлох вэ?
-Сэрвээний өндөр, шилбэний бүслүүрийн хэмжээгээр тодорхойлох ёстой. Монгол адууны шилбэний бүслүүрийн хэмжээ дунджаар 14.6- 14.8 см байдаг. Дээр нь цээжний гүн, биеийн ташуу урт зэрэг үндсэн хэмжигдэхүүнээр тодорхойлж болно.Манай газарт хүсэлт тавибал томоохон уралдааны үеэр мэргэжилтнүүд томилж хамтран ажиллах боломжтой.
-Бидний урилгыг хүлээж авч цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна