Дараагийн цол ойрхон Даш заан түрүүлж, залгамж халаа сайтай Завханы Чимэдвандан үзүүрлэлээ


МҮБХ-ноос сар бүр уламжлан зохиодог сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо. Барилдаанд с.з Э.Даш, Б.Баянмөнх, П.Өсөхбаатар, Б.Чимэдвандан, Н.Ширчинхүү, Э.Энх-Амгалан нараар манлайлуулсан хүчит 360 бөх зодоглон барилдав. Завханы Даниа Бат-Эрдэнэ, Ёндонпэрэнлэйн Улсболд, Тогтохын Хайдавдорж, Хэнтийн Дарханбат, Өвөрхангайн Үйтүмэн, Мөнх-Өрнөх, Цэнддорж, Цэрэндагва, Бямбадоньд, Баянхонгорын Жамбалдорж, Дүүрэнсаран, Сэлэнгийн Батмөнх нарын сайчуул энэ удаа зодоглосонгүй. Гэхдээ сумын цолтой залуус тун олон барилдсан тул нэгийн давааны дийлэнх нугалаанд сумын заанууд учраа таарч байлаа.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Монгол Улсын Их Сургуулийн оюутан с.з Ш.Базарсад, О.Болд-Эрдэнэ нар учраагаа уран гоё өмсөх мэхээр давсан бол сумын шилдэг заанууд болох Бөх Билэгтийн Б.Чинбат, Булганы Э.Сумьяабат нар ам даваанд шороодов.
Хоёрын даваанд Архангай аймгийн харьяат, з.б Ванчиндорж, Говь-Алтайн Г.Батмөнхийг хөмрөөд дутуудангуут этээд уран гоё угсраа мэхээр давав. Мөн Ховдын Хишигбат учраагаа солгой талдаа уран тонгороод, Хөвсгөлийн Нямжавын Мөнх-Эрдэнэ с.з Б.Шинэбаярыг баруун хавсраад, Бүрнээгийн Баянмөнх з.б Э.Уламбаярыг сугадаж дээр өргөөд, Цайдам Ургацын С.Очирбат з.б Цэрэнжавыг хонгодоод, Алдартаны Л.Энхсаруул Их Богдын Ө.Мөнхбаярыг тун даацтай давхар хамаад, Төвийн Б.Содхүү Хилчин дэвжээний М.Ууганбаатарыг сугадаж тахимдаад, Төвийн Б.Дагвадорж Шонхорын Батмөнхийг хөмрөөд, Булганы П.Сандагдорж Завханы с.з Э.Одхүүг дагуулж мушгиж тонгороод тус тус давцгаав. Мөн Архангайн Нэртийн Мөнх-Эрдэнэ
Гурвын даваанд Таван ханы Н.Ширчинхүү Увсын Э.Лхамхүүг гүйлгэж хавсраад, Хэнтийн Ч.Одхүү Дарханы С.Очирбатыг тонгороод, Таванханы С.Оргилбаатар Булганы Д.Батдоржийг мушгиад, Завханы Э.Даваадорж Алдартаны Х.Баярнэмэхийг сөрж суйлаад, ИМХ-ий С.Даваадорж Булганы Б.Бат-Эрдэнийг хонгодож цацаад, “Аварга” ДС-ийн Г.Эрдэнэбаяр Хэнтийн Т.Баттулгыг тахимдаад давлаа. Мөн Хөвсгөл аймгийн харьяат, Шонхор ДС-ийн оюутан, с.з Э.Баасанжав шуудагдаж барилддаг, Женкогийн М.Билгүүдэйг шуудагнаас илүүрхэн давснаар ахих цол алхам зайд буйгаа харууллаа.
Дөрвийн даваанд Алдарын Э.Даш гоцлож, Ховдын Б.Баянмөнх “Аварга”-ын Г.Эрдэнэбаярыг өргөөд, Хилчиний П.Өсөхбаатар Хэнтийн Биндэрийн Ч.Одхүүг суганд сэжээд, Хөвсгөлийн Н.Мөнх-Эрдэнэ ИМХ-ий С.Даваадоржийг дагуулж муриад, Мөнгөнморьтын Ш.Алтангэрэл Хөвсгөлийн Г.Батсүхийг хөмрөөд, Төвийн Б.Содхүү Хантайширын С.Жанчивдоржийг угсруулж шахаж татаад, Аврагчийн Ц.Ганхөлөг Завханы Б.Хүдэрчулууныг суганд сэжиж эргээд, Увсын П.Цэвэгжав Ховдын Н.Амарсайханыг өлгөөд, Завханы С.Доёддорж Хөвсгөлийн А.Баянмөнхийг гар уургалж хөнтрөөд, Булганы Э.Энх-Амгалан Алдартаны Л.Энхсаруулыг зөрж тохоод, давав. Мөн Хөвсгөлийн Э.Баасанжав Таванханы Н.Ширчинхүүгийн ард гарсан боловч Ширчээ баруун талдаа даацтай тохож орхив. Давааны сүүлд хүч үзсэн хоёр заан бие биенээ ээлжилж мушгисаар Заяахүүгийн Баттөмөр даваа авлаа.
Тавын давааг мөн оноолтоор явуулсан бөгөөд “Аварга”-ын Э.Даш Ховдын О.Очбатыг мушгихад сөрж мушгиад, Пүрвээгийн Өсөхбаатар нутаг нэгт С.Доёддоржид зүүн хөлөө алдсан боловч дагуулж муриад, Алдарын Б.Чимэдвандан Булганы Ц.Ганхөлөгийг хонгодоод, Бөх Билэгтийн Л.Жамбал Увсын П.Цэвэгжавыг суганд нь сэжиж хавираад, Булганы Г.Ганбаатар Н.Мөнх-Эрдэнийг гар зөрүүлж татаад, Увсын Навааны Хүрэлсүх Мөнгөнморьтын Ширнэндоржийн Алтангэрэлийг зүүн хөлд нь тахимдаад тэр чигт нь дайрч баруун хөлд нь давхар мордоод, Завханы Э.Даваадорж Таванханы Н.Ширчинхүү баруун талдаа их доогуур хутгаад, ИМХ-ий З.Баттөмөр Булганы Э.Энх-Амгаланг сунгаж татаад, Булганы Б.Түмэндэмбэрэл Төвийн Б.Содхүүг шуудагдсан барьцнаас мушгиад тус тус шөвгөрлөө. Мөн Увсын Болоогийн Алтангэрэл Хантайширын Хөхөөгийн Дарамзагдыг шуудагнаас илүүрхэн давав.
Зургаагийн даваанд Алдарын Э.Даш Завханы Э.Даваадоржийг амласан бөгөөд Даваадорж давхар хамсан боловч Даш огтхон ч сандралгүй сөрөөд дайрчихав. Бүрнээгийн Баянмөнх Таванханы С.Оргилбаатарыг амлаж хэд хэдэн удаа хутгаж дайраад дутуудсан бөгөөд баруун сугадаж мушгиад дутуудангуут ахин хутгаад давснаар дунд шөвгийн зургаад шалгарлаа. Энэ өдөр Сүхбатын Оргилбаатар шиг барилдаж байгаа бөх төдийлөн харагдахгүй байв. Бөх Билэгтийн Л.Жамбал ИМХ-ий З.Баттөмөрийг зүүн хутгаад, Алдарын Б.Чимэдвандан Увсын Б.Алтангэрэлийг хонгодоод, Булганы Б.Түмэндэмбэрэл Завханы П.Өсөхбаатарыг мушгиж тонгороод тус тус давлаа. Ганпүрэвийн Ганбаатар Навааны Хүрэлсүхтэй тунаж хэн хэн нь дайчин барилдаж Булганы заан давав.
Долоогийн даваанд зүүний магнай Э.Даш Булганы Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэлийг шахаж өргөөд, Завханы Б.Чимэдвандан Таванханы С.Оргилбаатарыг хийн дээр нь гар ачаад, Булганы Г.Ганбаатар Бөх Билэгтийн Л.Жамбалыг шахаж татаж мордоод тус тус давлаа.
Наймын даваанд Чимэдвандан гоцлож, Даш Ганбаатартай тунан барилдаж шуудагсан барьцнаас баруун талдаа даалгаж хутгаад давснаар өнгөрсөн 10 дугаар сарын барилдааны түрүү үзүүр бөхчүүд ахин шалгарч үлдэв.
Үзүүр түрүүний барилдаан төдийлөн удсангүй Даш барьцаа сэлгэж баруун сугадангуут зүүн талдаа хавираад давснаар сумын заануудын барилдаанд гурав дараалан, бөхийн өргөөнд болсон сумын заануудын барилдаанд 4 дэх удаагаа, улсын хэмжээний сумын заануудын барилдаанд таван удаа түрүүллээ. Үзүүрлэсэн Батцэнгэлийн Чимэдвандан ч аргагүй сайнаа илтгэж үзүүр булаав. Энэ өдөр шөвгөрсөн 12 бөх өнөө жил хэн нь ч гэлээ цолд хүрэхэд болохоор шилдэг залуус байлаа.
Оноолтыг тавын даваанаас үзнэ үү.
Тавын даваа
1.Э.Даш с.з – О.Очбат с.з
2.Б.Баянмөнх с.з – гоцлов
3.П.Өсөхбаатар с.з – С.Доёддорж с.з
4.Б.Чимэдвандан с.з – Ц.Ганхөлөг с.з
5.Н.Ширчинхүү с.з – Э.Даваадорж с.з
6.Э.Энх-Амгалан с.з – З.Баттөмөр с.з
7.Л.Жамбал с.з – П.Цэвэгжав с.з
8.Г.Хишигбат с.з – С.Оргилбаатар с.з
9.Г.Ганбаатар с.з – Н.Мөнх-Эрдэнэ с.з
10. Б.Түмэндэмбэрэл с.з – Б.Содхүү с.з
11. Ш.Алтангэрэл с.з – Н.Хүрэлсүх с.з
12. Б.Алтангэрэл с.з– Х.Дарамзагд с.з
Зургаагийн даваа
1. Э.Даш с.з– Э.Даваадорж с.з
2. Б.Баянмөнх с.з – С.Оргилбаатар с.з
3. П.Өсөхбаатар с.з – Б.Түмэндэмбэрэл с.з
4. Б.Чимэдвандан с.з– Б.Алтангэрэл с.з
5. Л.Жамбал с.з –З.Баттөмөр с.з
6. Г.Ганбаатар с.з– Н.Хүрэлсүх с.з
Долоогийн даваа
1. Э.Даш с.з– Б.Түмэндэмбэрэл с.з
2. Б.Чимэдвандан с.з– С.Оргилбаатар с.з
3. Л.Жамбал с.з – Г.Ганбаатар с.з
Наймын даваа
1 Э.Даш с.з– Г.Ганбаатар с.з
2.Б.Чимэдвандан с.з– гоцлов
Есийн даваа
1. Э.Даш с.з – Б.Чимэдвандан с.з
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна